Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Cameco компани Казахстанд ураны үйлдвэрлэлээ сэргээлээ

 

Ч. Сансар 

Cameco компанийн Казахстан дахь хамтарсан төсөл (JV Inkai LLP) нь ураны үйлдвэрлэлээ сэргээсэн тухай Казахстаны үндэсний ураны компани Казатомпром даваа гарагт мэдэгдэв.

Тус үйлдвэр нь Inkai ордын 1-р талбайд шаардлагатай зөвшөөрөл аваагүйн улмаас ажлаа энэ сарын 1-нд түр зогсоосон. Учир нь шаардлагатай бичиг баримтаа цаг хугацаанд нь бүрдүүлж өгөөгүйгээс болж зөвшөөрөл авах нь хойшилсон аж.

Тус хамтарсан үйлдвэрийн 40%-ийг Cameco компани, 60%-ийг Казатомпром эзэмшдэг. Энэ бол Төв Ази дахь хамгийн том ураны төсөл юм.

JV Inkai компани нь зөвшөөрлийн асуудлуудаа шийдвэрлэж, олборлолтоо сэргээсэн талаар Казатомпром-оос мэдээллээ. Үйлдвэрийг түр зур зогсоосон явдал нь 2025 оны төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлсөн байдлыг одоогоор үнэлж байна.

Харин Казатомпром 65-68.9 сая тонн ураны исэл (U3O8) олборлох төлөвлөгөөнд ямар нэгэн мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэв. Энэ онд Inkai 9.3 сая фунт уран олборлохоор төлөвлөж байна. Энэ нь Казахстаны нийт үйлдвэрлэлийн 14%, Камекогийн 16% эзэлж байгаа.

Даваа гарагт Нью-Йоркийн бирж дээр Cameco-ийн хувьцааны үнэ 12%-иар буурч, нэг ширхэг нь 49.25 доллар болж, зах зээлийн үнэлгээ 21.4 тэрбум доллар хүрчээ.

Лондонгийн бирж дээр Казатомпромын хувьцааны үнэ 1.7%-иар буурч, нэг ширхэг хувьцаа нь 37.20 ам.долларт хүрсэн. Зах зээлийн үнэлгээ нь 10.2 тэрбум ам.доллар болсон байна.

 

 

Эх сурвалж: mining.com