Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг улс критикал минералын салбарыг хөгжүүлэхэд зориулж 1.88 тэрбум ам доллар баталлаа

Энэтхэг улс чухал ашигт малтмалын салбараа хөгжүүлэхэд зориулж 163 тэрбум рупи (1.88 тэрбум доллар) баталлаа гэж тус улсын Мэдээллийн сайд лхагва гарагт мэдэгдлээ.

Энэтхэгийн Уул уурхайн яамнаас 163 тэрбум рупигийн санхүүжилт төсөвлөсөн гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Засгийн газар чухал ашигт малтмалын салбарт төрийн эзэмшилд буй байгууллагууд 180 тэрбум рупигийн нэмж хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Энэ нь Энэтхэг улс эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой лити зэрэг чухал ашигт малтмалын импортоос хараат байдлаа бууруулах сонирхолтой байгааг харуулж байна.

Энэтхэгт лити боловсруулах технологийг хөгжүүлэх шатандаа явж байна. Энэ салбарт Хятад улс голдуу ноёрхдог аж.

Австрали, Орос, АНУ зэрэг олон улстай Шинэ Дели холбоо барьж, литийг боловсруулах технологийг хөгжүүлэхэд туслалцаа хүссэн.

2023 онд Энэтхэг литий зэрэг 30 ашигт малтмалыг эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар тус улс критикал минералын өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ импортоор хангадаг.

Эх сурвалж: mining.com