Энэ компанийн үйл ажиллагаа орчин үеийн уул уурхай, тэр дундаа критикал минералын салбарт чиглэгдэх болж, түүний нэрийг "Эрдэнэс Критикал Минерал" гэж өөрчлөх шийдвэр гаргалаа.
Ц.Туваан cүүлийн үед дэлхий даяар уул уурхайн чиглэлийн үзэсгэлэн, уулзалтууд дээр критикал минералс гэх сэдвээр их ярьж, хөгжлийн энэ чиглэлийг дагах шаардлагатай болсон гэж хэлэв. Мөн манай яам энэ чиглэлээр ажиллаж, зөвлөхүүдтэй хамтран газрын овор элементийн чиглэлээр ч эрэлт хэрэгцээг судалж байгаа. Тиймээс энэ шийдвэр нь цаг үеэ олсон гэж ойлгож болно.
Валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх, нүүрсний үнийн уналттай холбоотойгоор алтны олборлолтын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.