Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Трампын Тарифын Төлөвлөгөө АНУ-ын худалдааны хамгийн чухал түншүүдэд нөлөөлнө

П.Жаргалсүрэн 

2023 онд АНУ-ын нийт импортын барааны 43 хувийг  Мексик, Хятад, Канадтай хийсэн худалдаа бүрдүүлсэн байна. НҮБ-ын Comtrade мэдээллээс харахад АНУ 2023 онд 3.2 их наяд ам.долларын бараа импортолж, 2.0 их наяд ам.долларын бараа экспортолжээ. Эдгээр экспортын 18% нь Канадад, 16% нь Мексикт хамаарч байна.

Мексикээс импортолж буй барааны төрлүүдийг нарийвчлан үзвэл хамгийн том гурван ангилал болох тээврийн хэрэгсэл, электрон тоног төхөөрөмж, машин механизм нь 480 тэрбум ам.долларын импортын нийт дүнгийн 300 тэрбумыг бүрдүүлж байна. Харин Канадаас АНУ-д нийлүүлдэг гол бараанууд нь тос, түлш, тээврийн хэрэгсэл, машин механизм бол Хятадын гол экспорт нь электрон тоног төхөөрөмж, машин механизм, тоглоом юм. АНУ-аас Хятад руу гаргадаг гол бүтээгдэхүүнүүд нь түлш, тос, шар буурцаг, машин механизм бол Мексикт электрон тоног төхөөрөмж, машин механизм, түлш, тос экспортолдог. Харин Канадад тээврийн хэрэгсэл, электрон тоног төхөөрөмж, машин механизм экспортолдог байна.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын мэдээлснээр 2022 онд экспортын хэмжээ бараг 1 их наяд ам.доллар, импортын хэмжээ 700 тэрбум ам.долларт хүрч худалдааны тэнцэл экспорт руу ихээхэн хазайсан.

Импортын бараанд тариф ногдуулах нь Ерөнхийлөгч Трампын сонгуулийн кампанит ажлын эдийн засгийн гол бодлогын нэг байлаа. Тухайлбал, Трамп Канад, Мексикээс АНУ руу ирэх бараанд 25%-ийн тариф ногдуулах, Хятадаас ирэх бараанд 10-60%-ийн тариф тогтоохоор төлөвлөж байгаа гэж CNN мэдээлжээ. 

Эх сурвалж: statista.com