Конго бол ашигт малтмалаараа Африкийн хамгийн баян орнуудын нэг юм. Тус улс нь кобальтын хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг эзэлдэг. Мөн алт, зэс, цагаан тугалга, лити, тантал зэрэг их хэмжээний нөөцтэй.
Конгогийн баялаг ихтэй зүүн бүс нутаг босогчдын M23 бүлэглэлийн хяналтад байдаг. НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар тус бүлэглэл нь Руанда улсын дэмжлэгтэй Конгогийн ашигт малтмалыг хилээр хууль бусаар гаргадаг аж.
Хэдийгээр АНУ, Конго улсууд ашигт малтмалын яриа хэлэлцээрээ дөнгөж эхлүүлж байгаа ч ийм гэрээ байгуулж чадвал АНУ-ын цэргийн дэмжлэгтэйгээр Конгод мөргөлдөөн зогсох боломжтой болох юм.
Конго улсын сенатор Пьер Канди Каламбайи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод илгээсэн захидалдаа Конго улсын зэвсэгт хүчнийг сургаж, дэмжлэг үзүүлсний хариуд Америкийн компаниудад уул уурхайн эрх олгохыг санал болголоо гэж FT мэдээлэв.
Хоёр улсын хамтын ажиллагаа нь Конгогийн уул уурхайн салбарт Хятадын ноёрхлыг бууруулах боломж гэж АНУ үзэж байна.
“Конго улс чухал ашигт малтмалын ихээхэн нөөцтэй. АНУ энэ салбарт хамтран ажиллах талаар ярилцахад бэлэн байна" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч FT-д хэллээ.
Эх сурвалж: Mining.com