3 дугаар сард Оросын томоохон далайн боомтуудын нүүрсний экспорт мэдэгдэхүйц буурсан байна. Оросын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн мэдээлснээр Усть-Луга боомтоос тээвэрлэсэн ачаа өнгөрсөн жилтэй харьцуулахад 30%-иар буурч, 2.4 сая тонн болсон бол Находка, Восточный боомтуудаас 21%-иар буурч, 3.7 сая тонн болсон байна. Мурманск боомтоос тээвэрлэсэн нүүрсний хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд 1.2 сая тонн хэвээрээ үлдсэн.
Экспорт багассан гол шалтгаан нь эрчим хүчний нүүрсний үнэ 63-66 ам.доллар болтлоо буурсан (2024 оны 6 дугаар сараас хойшхи хамгийн бага үнэ) юм. Шилжүүлэн ачих байгууламжтай компаниуд л ашигтай ажиллаж байгаа гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Александр Титов "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа хэлэв. "Оросын төмөр зам" компанийн хоосон вагонуудыг багасгахад чиглэсэн бодлого нь нэмэлт бэрхшээл үүсгэж байна гэж тэрбээр нэмж хэлэв.
Ашиг бага байгаа тул “Русский уголь”, “КТК” зэрэг зарим компаниуд 4 дүгээр сараас далайн экспортоо зогсоохоор төлөвлөж байна. Одоохондоо дотоодын зах зээл ашигтай хэвээр байгаа.
Мэргэжилтнүүд эрэлт буурсан нь улирлын онцлог, Европ дахь сэргээгдэх эрчим хүчний өсөлт, Хятадад гангийн үйлдвэрлэл буурсантай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: kommersant.ru