Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монгол Улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг баталлаа

Ч.Сансар

Орос, Хятадыг холбох шинэ хийн хоолой нь Монгол Улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур барьж байгуулна гэж Монголын Засгийн газраас мэдээллээ.

Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь Оросын байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх зорилготой "Сибирийн хүч-2" олон улсын төслийн нэг хэсэг юм.

Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан Оросоос Европ руу нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ огцом багассан. Уг хоолойгоор Хятад руу жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд тооцоолж буй юм.

Барилгын ажил эхлэхээс өмнө төслийн байгаль орчны үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд багтаан хийж дуусгана гэж Монголын Засгийн газрын төлөөлөгчид мэдээлсэн байна. Төсөл хэрэгжиж эхлэхээр 12 мянга орчим ажлын байр шинээр бий болж, Монголын эдийн засаг  тэлнэ гэж тооцоолж байна.

"Союз-Восток" гэж нэрлэгдсэн байгалийн хий дамжуулах хоолой Монголын хойд хилээс урд хил хүртэл 960 километр үргэлжлэнэ. Төслийн хүрээнд компрессорын станц, зангилаа станц болон бусад техникийн байгууламжуудыг барихаар төлөвлөжээ.

Хийн хоолой Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд зэрэг хот, суурин газруудаар дайран өнгөрөх төлөвлөгөөтэй. Ингэснээр эдгээр төвүүдийн дулааны асуудлыг  хийн түлшээр шийдэх боломжтой болох аж.

ОХУ-ын Ямал мужаас "Сибирийн хүч-2" төслийн байгалийн хийг татахаар төлөвлөж байна. Өмнө нь энэ бүс нутгаас Европын орнуудад хий экспортолдог байсан бол зах зээлийн нөхцөл байдал өөрчдөгдөж, Оросын эсрэг хориг арга хэмжээ тогтоосны дараа Москва түлшээ Азийн зах зээл, тэр тусмаа Хятад  руу чиглүүлсэн аж.

Уг төслөөс гадна Оросын тал 2019 онд ашиглалтад оруулсан, Зүүн Сибирээс хий нийлүүлдэг “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулах хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээ хийж байна.

Хоёр дахь хоолойн төсөл амжилттай хэрэгжвэл ОХУ Хятадын эрчим хүчний зах зээлд байр сууриа бэхжүүлж, Хятадад хий нийлүүлдэг тэргүүлэгч улс орнуудын нэг  болох боломжтой болно.

 

Эх сурвалж: pravda.ru

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.55.188.94)
    Амжилт хүсье
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.93)
    Orosiin coloni boloh uud haalga neegdlee
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • G хороолол иргэн (202.55.188.119)
    Утаанаасаа салах боломж гарч байна уу..
    2025 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.114.21)
    Наад жүжгээ болио
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • Олег (103.212.119.101)
    Ура
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.119.101)
    Ура
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • Батаа (202.55.188.85)
    Ирээдүй цаг дээр бүү ярь. Дандаа өнгөрсөн цаг дээр ярьж бай. Тэгээд ч орос хэзээ ч Монгол улсаар дайруулахгүй. Казакстанаар дайруулхаар хитдуудтай тохирч бх шиг бна.
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • Galuu (157.15.7.134)
    Ene hudlaa tusul
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
  • Сандаг (59.153.113.151)
    ЭНЭ ОРОС ХҮН БИЧЭЭД БНАУУ?
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • Ура (202.126.91.57)
    Ура
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (103.212.118.216)
    муу эр дайнд хөөрнө гэгчээр...
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.187.72)
    Ашгүй дээ. Дагаад хөгжил, ажил.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • Иргэн (66.181.187.72)
    Ура, ура.
    2025 оны 04 сарын 10 | Хариулах
  • ПНХ (59.153.113.148)
    шаадаг орос гоожуурууд
    2025 оны 04 сарын 10 | Хариулах