Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ю. АРИУНСАЙХАН: “MONGOLIA MINING" ҮЗЭСГЭЛЭН НЬ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ БОЛОМЖ ОЛГОДОГ ГҮҮР ГЭЖ ХАРДАГ

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн   14 дэх жилдээ зохион байгууллагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байгаа Таванбогд Констракшн Машинери”  компанийн захирал Ю. Ариунсайхантай ярилцлаа. 

 

Юуны түрүүнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхгүй юу?

"Таванбогд Констракшн Машинери" ХХК нь Таван Богд Группийн хөрөнгө оруулалттай 2010 онд Японы “Хитачи” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн Монгол дахь албан ёсны дилер компани болон үүсэн байгуулагдсан. Энэ жил манай компанийн 15 жилийн ой тохиож байна. 2010 оноос хойш Монголын уул уурхайн зах зээлд “Хитачи” брэндийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, улс орны бүтээн байгуулалт болон экспортын голлох түүхий эд, тэр тундаа нүүрсний салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Бид уул уурхайн салбарт хүнд машин механизмын худалдаа, баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.

“Хитачи” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн онцлог давуу тал юу вэ? 

Hitachi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн талаар ярихад юуны өмнө найдвартай, бат бөх байдлыг нь онцлохгүй байхын аргагүй. Уул уурхайн ямар ч нөхцөлийг давах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвар  нь манай бүтээгдэхүүний том давуу тал. "Хитачи Констракшн Машинери" компани нь үргэлж шинийг эрэлхийлж, тоног төхөөрөмжийн үр ашгийг дээшлүүлэхийг зорьж, дэвшилтэт технологиороо салбартаа түрүүлэн алхаж байдаг. Мөн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн талаар дурдахгүй бол болохгүй. Бид харилцагчдаа хэзээ ч орхидоггүй. Бид та бүхэндээ хамгийн найдвартай, шуурхай засвар үйлчилгээг үзүүлж, сэлбэг хэрэгслээр цаг алдалгүй ханган ажилладаг. Та бүхэн бидэнд итгэж болно.

Танай  компанийн хувьд  “Mongolia Mining” үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна?

Энэ жил манай компанийн хувьд “Mongolia Mining” үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаагийн хувьд үзэсгэлэнгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, хүлээлт өндөртэй байна. Энэхүү арга хэмжээ  Монголын уул уурхайн салбарын хөгжилд чухал шаардлагатай шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгодог гүүр болдог. Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулж, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж би хардаг.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд шинэлэг ямарбүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Энэ жилийн үзэсгэлэнд бид Hitachi брэндийн хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологи бүхий 7-р үеийн экскаваторууд, Bradken брэндийн шинэ үеийн газартай харьцах эд анги болон манай бусад санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаар бэлдээд байна.

Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Мongolia Mining үзэсгэлэнгийн ач холбогдолыг дурдвал?

Монголын уул уурхайн салбар нь эрдэс баялгийн арвин нөөцтэй тул ойрын жилүүдэд өсөх хандлагатай байна. Гэхдээ энэ өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа болон экспорт, уул уурхайн компаниудын технологийн дэвшлийг нэвтрүүлэх зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаарна. “Mongolia Mining” үзэсгэлэн нь эдгээр хүчин зүйлийг харгалзан үзэж, салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал талбар болж байна.