Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Mongolia Mining-2025 олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 17-нд нээгдэнэ

Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ 2025 оны 04  дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд  Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай  (Smarter tech – Stronger Mines)  уриан дор зохион байгуулагдана.

3 өдрийн турш үргэлжлэх Mongolia Mining 2025 үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч болон банк санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Үзэсгэлэнд Монгол улсын уул уурхайн  шилдэг ханган нийлүүлэгчдээс гадна БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20 гаруй орны  250-иад  байгууллагууд хүрэлцэн ирж оролцоно. 

Жилээс жилд өргөжин тэлж ирсэн Mongolia Mining үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаарт үзэсгэлэнд оролцогчид, үзэсгэлэнгийн зочдод хүрэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд олон зүйл нэвтрүүлж байгаагийн зарим онцлогоос дурдвал:

  • Mongolia Mining 2025 үзэсгэлэн энэ жил шинэ бизнесийн таатай орчин болох B2B бизнес уулзалтыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахаас гадна томоохон хөрөнгө оруулагчдыг урьж авчирна. Энэхүү уулзалт нь үндэсний уул уурхайн салбарын  нийт байгууллага болон бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл дээр гарахад дэмжлэг болох, салбартаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага болоод бизнес эрхлэгчид  биетээр уулзан хамтран ажиллах бизнесийн шинэ боломжийг нээх уул уурхайн шинэ дэвшилтэт техник технологийн мэдээлэл солилцох, харилцан ашигтай шийдлийг олох зорилготой юм. Одоогийн байдлаар B2B уулзалтад  олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор бүртгүүлээд байна. Мөн Казакстан, АНУ, ОХУ тэргүүтэй олон улсын томоохон бизнес эрхлэгчид Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн өдрүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зочлон ирэхээ мэдэгдээд байна.
  • Mongolia Mining үзэсгэлэн хоёр дахь жилдээ Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй хамтран ажиллаж, тус зөвлөлийн гишүүн мэргэжлийн холбоодын оны хурал, семинаруудын үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулна. Уул уурхайн инженерүүд, геологичид, тэсэлгээчид, өрөмдлөгийн мэргэжлийн семинарууд зохион байгуулагдаж, уул уурхайн салбарынхан мэдээлэл авах, бусдаас суралцах, харилцаа тогтоох нөхцлийг улам таатай болгоно.
  • Үзэсгэлэн гаргагч компаниуд харилцагчдаа урих, гэрээ хэлцэл хийх, бүтээгдэхүүний танилцуулга хийх тусгай орчин бүрдүүлэхийн тулд тэдэнд зориулан нетворкингийн танхим нээн ажиллуулж байна.
  • Үзэсгэлэнгийн үеэр шинэ тоног төхөөрөмжүүд, технологийн дэвшлийг харуулах бүтээгдэхүүний танилцуулгууд (showcase) зохион байгуулагдана. 

Mongolia Mining 2025 үзэсгэлэн нь хүрэлцэн ирсэн зочдод сонирхох зүйл арвин, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд өгөөжтэй арга хэмжээ байх болно.

Үзэсгэлэнг уламжлал ёсоор уул уурхайн хамтын ажиллагааны Майнэкс Монголиа ХХК, үзэсгэлэн, эвент зохион байгуулагч мэргэжлийн Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулж байна. Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Оюу толгой ХХК ажиллаж байна. Харин үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр уул уурхайн тоног төхөөрөмжийн технологиор тэргүүлэгч Hitachi брэндийн дистрибьютер Таванбогд Констракшн Машинери ХХК, Wirtgen, Tonly, Shantui, Weichai зэрэг брэндийн дистрибьютер Хэра Экьюпмент, SANY брэндийн дистрибьютер Гранд Майнинг Экьюпмент, Maxam, Weichai брэндийн дистрибьютер Эйч Эл Кэй Эм Эн ХХК зэрэг том ханган нийлүүлэгчид ивээн тэтгэгчээр оролцож байна.  Хэвлэл мэдээллийн түншээр Mining Journal сэтгүүл, mining.mn уул уурхайн мэдээллийн цахим хуудас, Bloomberg TV Mongolia, MNB TV, Eagle TV, Ikon мэдээллийн сайт, МОНЦАМЭ агентлаг хамтран ажиллаж байна.

Таныг Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнд хүндэтгэн урьж байна . Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 88851276 утсаар аваарай.

Сэтгэгдэл (1)

  • Б.Бямбасүрэн (202.21.109.4)
    Сайхан болдог шүү хэрэгтэй судлах ЦТТ шинэ юм зөндөө байдаг
    2025 оны 04 сарын 16 | Хариулах