Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation (MMC) компани 2025 оны 3 дугаар сарын 31-нд дууссан эхний улирлын аудит хийгдээгүй үйл ажиллагааны тайлангаа нийтэллээ.
MMC нь Монгол Улсын өмнөд болон баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд коксжих нүүрс, алт, зэс болон бусад өнгөт металлын хайгуул, олборлолтод төвлөрөн ажилладаг.
ММС-ийн гол охин компанийн нэг Энержи Ресурс ХХК нь “Ухаа Худаг” коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг удирдан явуулдаг. Мөн Хангад Эксплорэйшн ХХК “Баруун Наран” уурхайн дийлэнх хувийг эзэмшдэг ажээ.
2025 оны эхний улиралд “Ухаа Худаг” болон “Баруун Наран” уурхайгаас нийт 3.6734 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3%-иар өссөн үзүүлэлт юм. Тухайн хугацаанд 3.7495 сая тонн түүхий нүүрс боловсруулж, 2.1100 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2%-иар буурсан байна.
Энержи Ресурс болон Хангад Эксплорэйшн компани хамтран нийт 1.6004 сая тонн угаасан коксжих нүүрс худалдаалжээ. Үүнд:
MMC нь нүүрсний олборлолтын үйл ажиллагаанаас гадна Баянхонгор аймагт хэрэгжиж буй “Баян Хөндий” алтны төсөлд 50%-ийн эзэмшилтэй бөгөөд төслийг Эрдэнэс Монгол ХХК хэрэгжүүлж байна. Алтны олборлолтыг 2025 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Эхний улиралд уурхайн бүтээн байгуулалтын ажил тогтвортой үргэлжилсэн байна.