Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн үйлдвэрлэл

П.Жаргалсүрэн

Энэхүү графикт 2024 оны 4 дүгээр улиралд хамгийн их зэс үйлдвэрлэсэн компаниуд болон тэдгээрийн өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлтийг харуулж байна.

BHP компани тэргүүлж  2024 оны 4-р улиралд 510,700 тонн зэс үйлдвэрлэж, 2023 оны мөн үетэй харьцуулахад 16.8%-иар өссөн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүллээ. Төлөвлөгөөний дагуу илүү баялаг бүсүүдэд олборлолт явуулсны үр дүн өсөлтөд нөлөөлсөн.

Freeport-McMoRan компани 472,189 тонн зэс үйлдвэрлэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9%-иар бага зэрэг буурсан үзүүлэлтээр хоёрдугаар байранд орсон байна.

Codelco компани 340,000 тонн нүүрс нийлүүлж, гуравдугаарт жагсжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 5.0%-иар буурсан үзүүлэлт юм.

Хамгийн их өсөлттэй компаниуд

Ivanhoe Mines компани 133,819 тонн зэс үйлдвэрлэж, жилийн дүнгээр 45.1%-иар өссөн байна. Энэ өсөлт нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад байрлах Kamoa-Kakula ордын 3-р шатны баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээс шалтгаалсан.

MMG компани 116,643 тонн үйлдвэрлэж, жилийн дүнгээр 43.6%-иар өссөн байна. 

Rio Tinto компани 202,000 тонн үйлдвэрлэж 26.3%-ийн өсөлт үзүүлсэн. Энэхүү өсөлт нь Монгол дахь Оюу Толгойн далд уурхайн олборлолтын эрчимжилт болон Escondida уурхайн хүдрийн агууламж сайжирсантай холбоотой.

Бууралтын онцлох жишээнүүд

First Quantum Minerals компанийн үйлдвэрлэл жилийн дүнгээр 30.1%-иар буурч 112,000 тонн болсон. Энэ нь Cobre Panama уурхай зогссонтой холбоотой.

Anglo American компани 198,000 тонн зэс үйлдвэрлэж, 13.9%-иар буурсан. Энэ бууралт нь Чили дэх төлөвлөгдсөн өөрчлөлтүүд, тухайлбал Los Bronces уурхайн жижиг үйлдвэр хаагдаж Collahuasi уурхайн хүдрийн агууламж буурсантай холбоотой. 

 

Эх сурвалж: miningvisuals.com