Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“GlobalData”: Дэлхийн ураны олборлолт жилд 6.2%-иар тогтмол өснө 2021 онд дэлхийн ураны олборлолт 3.1%-иар буюу 51.2 мянган фунтээр нэмэгдэнэ гэж  “GlobalData”—аас мэдээлжээ. Энэхүү өсөлтөд нөлөөлөх гол үйлдвэрлэл бол дөрөвдүгээр сард үйл ажиллагаа нь сэргэсэн Канад дахь “Cigar Lake” уурхай аж. Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. “Cigar Lake” нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 12-13%-ийг бүрдүүлж байна. Энэ онд томоохон олборлогч орнуудаас Казахстаны үйлдвэрлэл 15.5%, Орос улсынх 5.2%-иар өсөх таамгийг “GlobalData” дэвшүүлжээ. Харин Австралийн “Ranger” уурхай хаагдаж буйтай холбоотойгоор тус улсын ураны олборлолт 21.2%-иар буурах магадлалтай гэнэ.   
Дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө Олон улсад цөмийн энерги ашиглах хандлага эерэгжиж буй тухай “International Consolidated Uranium”-ийн захирал Энтони Милевски мэдэгдсэн байна. 2011 онд Японы Фукушима АЦС-д гарсан ослын улмаас ураны салбар уналтад орсон билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд, цаг уурын дулааралтай тэмцэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад цөмийн эрчим хүч ашиглах талаар улс орнуудын эрх баригчид нээлттэй ярих нь ажиглагдаж буйг Милевски онцолжээ. Цөмийн энерги нь өртөг багатай, хямд бөгөөд хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэр гэж тэрээр үзэж байна.
Оросын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв  ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, тавдугаар сард тус улс нийт 19.27 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 5.12%-иар нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Оны эхний дөрвөн сарын экспортын нийт хэмжээ 85.25 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 18%-иар өсчээ. 2020 оны үзүүлэлтээр, дэлхийн нүүрсний нийт нөөцийн 17.61% нь Орос улсад ногдож байна. Мөн онд тус улс нүүрс олборлолтоороо Хятад, Америк, Энэтхэг, Австрали болон Индонезийн дараа оржээ. Тодруулбал, 396.6 сая тонн нүүрс олборлож дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 5%-ийг бүрдүүлсэн аж.
Хүч тэнцвэргүй Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны тавдугаар сарын 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн  сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх (МАН), С.Эрдэнэ (АН), Д.Энхбат (Зөв хүн электорат эвсэл) нар нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж, сонгуулийн  сурталчилгаагаа  албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид ердөө 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө нийгэмд сурталчилж, санал авах өдрөөс (2021.06.09) 24 цагийн  өмнө сурталчилгаа  өндөрлөх ёстой. Өмнө нь ийм богино хугацаанд өрсөлдөж байсан түүх Монголын сонгуульд  үгүй. Хамгийн багадаа 1993 онд 15 хоногт  багтаан сурталчилгаагаа хийж байв.
Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрт хөндлөнгийн шалгалт хийжээ ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуулийн профессор, Монгол Улсын зөвлөх инженер Я. Дүйнхэржав “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрийн ажлын явцтай танилцах үеэрээ хөндлөнгийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар барилга болон тоног төхөөрөмжийн төмөр бетон суурийн зураг төсөлд заасан стандарт чанарын шаардлага хангаж байгаа эсэх болон бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулсан юм.
“Айвенхоу Майнз”нь Хятадын зэс хайлуулах үйлдвэртэй 10 жилийн гэрээ байгууллаа  Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улсад “Камоа-Какула” төслийн зэсийн уурхайг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө (2021.05.25) ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл баяжмалаа боловсруулах Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэртэй 10 жилийн хугацаатай гэрээг “Айвенхоу Майнз” (2021.06.03) байгууллаа. “Камоа-Какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэсэн ба эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах аж.  Зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрийн 60%-ийг Хятадын “China Nonferrous Metal Mining Group” (CNMC), 40%-ийг “Yunnan Copper” компаниуд эзэмшдэг. Тус үйлдвэртэй хамтрах гэрээ хэлэлцээр бүтэн жил үргэлжилжээ. Үйлдвэр БНАКонго улсын Колвези хотоос 40 км-ийн зайд оршдог байна.
Хятадын тэргүүлэх 10 компани 710 сая тонн нүүрс олборложээ Оны эхний дөрвөн сард, Хятадын уул уурхайн томоохон 90 компани нийт 940 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өсчээ. Үүнээс 710 сая тонныг тэргүүлэгч 10 компани олборлосныг тус улсын Нүүрсний үндэсний ассоциаци (CNCA) мэдээллээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс 69.37 сая тонноор өссөн үзүүлэлт аж. Томоохон 10 компанийн тухайд, Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 55%-ийг бүрдүүлж байна. Эдгээрээс 8 компанийн үйлдвэрлэл өссөн байна. Энэ онд Хятад улс 1.19 тэрбум тонн коксжих нүүрс олборлох урьдчилсан төлөв гарчээ.
Б.Элбэгзаяа: Уул уурхайн салбарын шинэчлэлийг хөндөх цаг болсон  Эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөрөнгө оруулалт болоод тусгай зөвшөөрөл, алтны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.      Эдийн засгийн өнөөгийн хүнд цагт уул уурхайн салбар тогтвортой байхын ач холбогдлын талаар яриагаа эхэлье. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү? 2020 онд уул уурхайн салбар ДНБ-ий 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг тус тус бүрдүүлсэн. Тухайн жил Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөгт хүрч 2019 оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 13.6%-иар буурсан. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурсанд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөллөө.
Уул уурхайн салбарын залуучуудын хөгжлийг дэмжих Зөвлөл байгуулав УУХҮЯ нь эрдэс баялгийн салбарын залуусын хөгжил, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, залуучуудад хамтдаа өсч хөгжих боломж олгох, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх зорилго бүхий Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж өнөөдөр (2021.05.28)анхны хурлаа хийжээ. Хурлын үеэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, ЗХҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Батдорж Зөвлөлийн албан ёсны батламжийг гардуулсан байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн хурал боллоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн зөвлөлийн хурал /2021.05.27/ боллоо. Уг хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин, хараат компаниудын удирдлагууд оролцож, компанийн үйл ажиллагааны явц болон тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Охин, хараат компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн хэмнэлт хийх чиглэлд анхаарал хандуулж буйгаа онцолсон юм. Түүнчлэн ажилчдыг коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг хэлж байлаа.
World copper 2021:  Зэсийн алтан үе  Чилийн Сантьяго хотоос CRU байгууллагын зохион байгуулсан “World copper 2021” чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар холбогдон оролцсон уул уурхайн үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, салбарын шинжээчид “зэсийн алтан үе” айсуйг тодорхойлов. Эдүгээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч 2011 оны дээд үзүүлэлтийг шинэчиллээ. Ханш 10 мянган ам.доллар даваад буй энэ цагт зэсийн чуулган уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байв. Мэдээж, Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалттай зэсийн хамгийн том төсөл Оюутолгойн гэрээг өөрчлөн шинэчлэх хэлэлцээрийг өрнүүлээд байгаа үед тун онцлог юм. Чуулган нээгдсэн 12-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг, “Рио Тинто” компанийн төлөөлөл Оюутолгой төсөлтэй холбоотой хэлэлцээрийг эхлүүлсэн. Хэлэлцээрийн дараа “Рио Тинто”-ийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд “World copper 2021” чуулганд илтгэгчээр оролцсон нь Оюутолгой дэлхийн зэсийн үйлдвэрлэлд чухал төсөл болохын илрэл юм.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн “Сүхбаатарын одон”-гоор шагналаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаасан Т.Мөнхбаярыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол нэгдлийн хамт олон дундаас төрийн өндөр дээд цолоор энгэрээ мялааж “Хөдөлмөрийн баатар” төрөн гарч байгаад хувиасаа болон нийт ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Т.Батаа:   “Степ голд” бол ил тод, нээлттэй  монгол компани Уул уурхайн салбарт тэргүүлэх үнэт метал үйлдвэрлэгч болохоор зорин ажиллаж байгаа, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” ХХК энэ оны хоёрдугаар улиралд багтаан Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, IPO гаргахаар төлөвлөж байна. “Степ Голд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаатай “The Mongolian Mining Journal”-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  ярилцлаа. “Степ Голд” компанийн гаднаас татан төвлөрүүлсэн санхүүжилт   Монгол Улсад хөрөнгө оруулалт,  үйл ажиллагааны зардал, цалин, татвар, гэрээт ажлын төлбөр зэргээр шингэдэг “Степ Голд” компани  үүсэн байгуулагдсанаасаа (2016 он)  хойш хоёр  жилийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа амжилттай гаргасан нь Монголын уул уурхайн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж байлаа. Энэхүү амжилтын тухай ярилцлагаа эхэлье.
“Газрын тос 2021”: Галба XI, Матад-XX талбайг ашиглалтад шилжүүлэхээр төлөвлөж байна Монгол Улсад газрын тосны  салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Газрын тос 2021” олон улсын эрдэм шинжилгээний XXVII  хурал өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нээж, ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Б.Очирбат, НИК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, Канадын Мэрит төслийн Зөвлөх Жениффер Адамс нар үг хэллээ. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Чулуунбат газрын тосны салбарын хөгжлийн талаар илтгэлээ.
Хятадын коксжих нүүрсний импорт буурчээ Дөрөвдүгээр сард, Хятад улс 3.48 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх гуравдугаар сарынхаас 29.12%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.5%-иар тус тус буурсан байна. Импортын дундаж үнэ тонн тутамд 158.86 ам.доллар аж. 2020 оны мөн үеийнхээс 24.74 ам.доллар, гуравдугаар сарын үнээс 26.89 ам.доллараар илүү юм. Тавдугаар сарын 20-ны байдлаар, Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 7.98%-иар буурч 1782.5 юань хүрчээ.  Оны эхний дөрвөн сард, тус улс нийт 14.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ.  
Австралид сүүлийн 50 жилд шинээр төмрийн хүдрийн уурхай нээж байна Австралийн уул уурхайн BHP компани нь Баруун Австралийн нутагт орших “South Flank”  ордоос төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Нийт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил 2018 онд эхэлсэн аж. Төлөвлөсөн хугацаандаа уурхайн олборлолт эхэлж байгааг компани мэдэгдсэн байна. Энэ нь Австрали улсад сүүлийн 50 жилд шинээр нээж байгаа төмрийн хүдрийн томоохон уурхай юм. “South Flank” ордын уурхайгаас 61-62%-ийг агууламжтай төмрийн хүдрийг жилд 80 сая тонн олборлоно. Уурхай нь 25 жил ашиглах нөөцтэй, 2046 он хүртэл үйлдвэрлэл явуулна. 
“Glencore”: Зэс-кобальтын “Mutanda“ уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээнэ Үндэстэн дамнасан “Glencore” корпораци(LON: GLEN) нь БНАКонго улс дахь зэс-кобальтын “Mutanda“ төслийн уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээх болсноо мэдэгджээ. Зэс-кобальтын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг тус үйлдвэрийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сард зогссон байна. Хоёр жилийн өмнө Glencore” корпорацийн Гүйцэтгэх захирал Айвен Гласенберг мэдэгдсэнээр, үйлдвэрийг хаах болсон шалтгаан нь зах зээл дээр кобальтын үнэ буурч үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн аж. Тэгвэл энэ он гарснаас хойш зах зээл дээр кобальтын үнэ 40%-иар нэмэгдэж тонн тутамд 45 мянган ам.долларын ханшид хүрээд байна.
“Эрдэнэс Монгол” орлогоо төрөлжүүлэхээс нааш тогтвортой сан болохгүй Монголын уул уурхайн салбарт томоохон тоглогч болох төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани нь хэтдээ нийт монголчуудад болон төрд ногдол ашиг түгээх зорилготойгоор ажиллаж буй юм. Энэ үүргээ сайтар гүйцэтгэхийн тулд тус компанид ил тод, үр ашигтай ажиллагаа нэн чухлаар тавигдах нь гарцаагүй. Компанийг төр 100% эзэмшдэгээс гадна иргэн бүрт компанийн давуу эрхийн хувьцааг эзэмшүүлсэн байдаг. Энэ ч үүднээс тус компани нь төр, иргэнд ногдол ашиг хуваарилахаар ажиллах үүрэгтэй юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулах асуудал тусгалаа олсон. Уг Баялгийн сангийн гол хөрөнгийн эх үүсвэр нь төрийн мэдлийн уул уурхайд түшиглэсэн компаниуд, тэр дундаа “Эрдэнэс Монгол” компанитай салшгүй холбоотой байх нь дамжиггүй.
Монголын нүүрс, зэсийн баяжмалын экспорт 600 сая ам.доллараар тасрав Цар тахлын нөлөөлөл 2021 онд Монголын уул уурхайг, тэр дундаа нүүрс, зэсийн салбарыг хүчтэй нэрмэж байна. Нүүрс, зэсийн баяжмалын худалдаа гуравдугаар сарын дунд үеэс эхлэн мэдэгдэхүйц буурах болсноор дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 600 сая ам.долларын экспортын алдагдал үүсээд байна. Манай улсын хил нэвтрэлт удааширснаар ердөө сар хагасын хугацаанд хамгийн багаар тооцоход 2.74 тонн нүүрс экспортлох боломжоо алджээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар 7.3 сая тонн нүүрс экспортолсон  тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Сараар авч үзвэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур дүн боллоо.  
Алс Дорнодоос нүүрс чингэлгээр Хятад руу экспортолж эхэлжээ ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас анх удаа нүүрсийг задгай (open top) чингэлэгтэй төмөр замаар тээвэрлэж хуурай газрын Гродеково–Суйфэньхэ боомтоор Хятад руу экспортолж эхэлжээ. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэхэд хоёр улсын төмөр замын ялгаатай (Орос өргөн цариг буюу 1520 мм, Хятад нарийн цариг буюу 1435 мм)царигт шилжүүлэн ачих хугацааг богиносгож, нүүрсний тоосжилтыг бууруулж буйгаараа давуу талтайг Хятадын www.sxcoal.com мэдээндээ онцолсон байна. Хятадын зах зээлд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Орос улс өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас нүүрсийг 20 тонн чингэлгээр төмөр замаар тээвэрлэн экспортолж эхэлсэн юм. Одоо Алс Дорнодын бүс нутгаас нүүрсийг чингэлгээр экспортолж буй бөгөөд цаашид ийм хувилбараар бусад боомтууд руу тээвэрлэхээр төлөвлөжээ.