Шинэ мэдээ
“Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
Киргизийн алтны Кумторын уурхайн төслийг хэрэгжүүлэгч “Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Компанийг байгаль орчны хууль зөрчсөн гэж тус улсын шүүхээс үзжээ. Энэхүү шийдвэр нь Кумторын уурхайн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг Киргизийн парламент баталсны маргааш гарсан аж. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт (2021.05.07) баталсан шинэ хуулиар, хэрэв хүрээлэн буй орчин, ард иргэдийн амь насанд аюул учруулах тохиолдолд уурхайн үйл ажиллагааг 3 сар хүртэлх хугацаанд Киргизийн төр удирдах эрхтэй болж байна. Кумторын төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Centerra Gold” (“Кумтор голд”-ын толгой компани) нь уурхайн хаягдал чулуулгийг голын ойролцоо хаяж байгаль орчинд хор хохирол учруулсанд буруутгагдаж буй аж. Компанийн зүгээс, шүүхийн шийдвэрийг “ор үндэслэлгүй” хэмээн үзэж байгаа ба байгаль орчны холбогдох олон улсын бүхий л стандарт журмыг даган мөрдөж ажилладгаа мэдэгджээ.
Гвинейн “Симандоу” ордын төмөр замыг барьж эхэлжээ
Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
Төмрийн хүдрийн үнэ 201-234 ам.доллар хүрч өсөв
Пүрэв гаригт (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Л.Оюун-Эрдэнэ: “Ногоон бүс” зарлаж, дотоодын цэргийн Тавантолгой анги байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (05.06) хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг өглөө.
“Vale” компани нүүрсний бизнесийг орхино
Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
“Айвенхоу Майнз”: Зэсийн “Камоа-Какула” уурхай хугацаанаас өмнө ашиглалтад орно
Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.
“Тавантолгой” ХК ногдол ашиг тараана
Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28,1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ. Уг ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсныг тус компаниас мэдээлэв.
Х.Нямбаатар: Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью-Йоркийн тал шалгаж байна
Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
ICSG: 2021-2022 онд зэсийн нийлүүлэлт эрэлтээс давна
Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсныг (2021.05.03) мэдээлжээ. Тодруулбал, 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5%-иар, ирэх онд 3.7%-иар тус тус өсөх ажээ. 2021-2022 онд Чилид “Quebrada Blanca”, Перу “Quellaveco”, БНАКонго дахь “Камоа- Какула” зэрэг зэсийн томоохон төслүүд ашиглалтад орох гэж байна.
Эрдэс баялгийн биржийн талаар судлаачид хэлэлцэв
2014 онд УИХ-аас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт “Экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах” хэмээн тусгасан. Хэдийгээр олон жил яригдаж байгаа ч ийм биржтэй болох цаг тулгарч байгааг зарим судлаачид илэрхийлж байгаа бол зарим нь “одоо цаг нь биш” гэсэн байр суурьтай байна. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байгуулагдан ажиллаж байна. УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрахаар ахлуулсан Ажлын хэсэг тус биржийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах зэргээр ажил урагштай явааг саяхан дуулгасан юм. Эрдэс баялгийн бирж байгуулах талаар “Mongolian Mining Club”-аас зохион байгуулсан (2021.05.03) цахим хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож бирж байгуулах эсэх талаар өөрсдийн санал бодлоо уралдууллаа.
Гашуунсухайт боомтын нэвтрэлт түр хугацаагаар зогслоо
Монголын нүүрсний экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал ачсан машинуудыг нэвтрүүлэхийг дөрөвдүгээр сарын 30-наас хориглосон байна. Энэ нь Хятадын талаас авдаг түргэвчилсэн шинжилгээгээр нүүрс тээврийн нэг жолоочид халдвар илэрч, эерэг гарсантай холбоотой ажээ. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн бүлэг ордод олборлолт явуулдаг компаниудын уурхайгаас нүүрсний уртын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Эерэг тохиолдол илэрсэн жолооч нь түргэвчилсэн шинжилгээнд орохоос өмнө Монгол талдаа өгсөн PCR шинжилгээгээр сөрөг гэсэн дүнтэй гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан жолоочийг Ханбогд сумын Эрүүл мэндийн төвд тусгаарлажээ.
2030 оноос цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана
Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан УИХ-ын хаврын ээлжит чуулганы цахим хуралдаанд (2021.04.30) мэдээлэл хийсэн юм. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомстол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг тэрээр мэдээлэлдээ онцлов. Ялангуяа 2030 он гэхэд цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлэхээр төлөвлөж байгаа аж.
Х.Алтай: Гадны биржид бүртгэлтэй компаниудын давхар бүртгэлтэй болох сонирхлыг нэмэгдүүлнэ
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай дотоодын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн талаар MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг ярилцлаа.
“Топ-20” индекс шинэчлэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд төгрөг хүрлээ. Хөрөнгийн захын идэвхжилд юу нөлөөлсөн гэж Та үзэж байна вэ?
Он гарснаар хөрөнгийн зах зээл нэлээд идэвхижлээ. Үүнийг хэд хэдэн суурь шалтгаантай гэж харж байна. Хадгаламжийн хүү буурсан, харилцах дансанд хүү тооцохгүй болсон зэргээс шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд хадгалж буй мөнгөөрөө өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол үүсч эхэллээ. Үүний тодорхой хэмжээ нь хөрөнгийн зах зээл рүү орж ирснээр энэ идэвхжилд нөлөөлж байна.
Уурхайчдад дархлаажуулалтын II тун хийх ажил ирэх сарын 2-ны өдрөөс эхэлнэ
Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд нэгдүгээр баг тавдугаар сарын 2-ны өдөр, хоёр ба гуравдугаар баг тавдугаар сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм.
Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна
Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.
Үндэсний баялгийн болон Хуримтлалын нэгдсэн сангууд байгуулах асуудлаар хуралджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.04.29)Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтаар төсөл тус бүрийн Ажлын хэсгийн ахлагч нар төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг танилцуулсан байна. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх болоод дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар УҮХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
БНХАУ: Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулахаар импортын татварыг тэглэв
Хятад улс нь гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим материалыг импортын татваргүй болгох замаар дотоод дахь төмрийн хүдрийн үнийн огцом өсөлттэй тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын (2021.04.28) мэдэгдсэнээр, тавдугаар сарын 1-ээс эхлэн ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортын татварыг тэглэхээр болжээ. Ингэснээр Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулах нэг шийдэл гэж үзэж байна. Түүнчлэн, ирэх сараас Бээжин гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, тэр дундаа НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох шийдвэр гаргажээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг тодруулна
Монгол Улсын эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол эх үүсвэр. Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц алдагдаад байгаа бөгөөд үүнийг төрөлжүүлэх шаардлага тулгараад буй. Улсын хэмжээнд нүүрсээр ажилладаг станцууд голлодог учраас оргил ачааллын үед ажиллах тохируулгын станцууд, усан станц, хуримтлуурын станцуудыг бий болгох ёстой хэмээн Эрчим хүчний яамныхан үзэж байна. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил эхэлж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж, жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.kВт байх бөгөөд баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж эрчим хүчний их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.