Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Mining Intelligence”-ээс дэлхийн зэсийн 10 том төслийг эрэмбэлжээ  Олон улсын “International Copper Study” группийн судалгаагаар, сүүлийн арван жилд дэлхийн зэсийн эрэлт тасралтгүй өсчээ. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээллээр, өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 сая тонн зэс олборлосон бол нээсэн ордуудад нийт 2.1 тэрбум тонн зэсийн нөөц байна. Тэгвэл “Mining Intelligence” байгууллагаас дэлхийн зэсийн 10 том төслийн ордын нөөц, олборлолтын хэмжээгээр эрэмбэлсэн жагсаалтыг нийтэлжээ.
Энэтхэг улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ  Энэтхэгийн Засгийн газраас дэд бүтцийн төслүүддээ хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 2021-2022 онд тус улсын гангийн бүтээгдэхүүний эрэлт өсөх төсөөлөлтэй байна. Тухайлбал, эрчим хүч болон зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэхэд 5.54 их наяд рупийг (75.9 тэрбум ам.доллар) улсын төсвөөсөө зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь өмнөх оныхоос 35%-иар нэмэгдсэн байна. Дэд бүтцийн эдгээр хөрөнгө оруулалт нь тус улсын гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийг төмөрлөгийн ассоциацаас (ISA) үзэж байгаа юм. 
ArcelorMittal: 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5% өснө АНУ-ын “ArcelorMittal” компани нь 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5%-иар нэмэгдэнэ гэж үзжээ. Гол хэрэглэгч улс орнуудаар авч үзвэл, энэ онд БНХАУ-ын гангийн хэрэглээ 1-3%, Энэтхэгийнх 16-18%, АНУ-ынх 10-12%-иар тус тус өсөх таамгийг тус компани дэвшүүлсэн байна. 2020 оны үзүүлэлтээр дэлхийн гангийн эрэлт 1%-иар буурсан аж. Гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр “ArcelorMittal” компани дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Хятадын төрийн “Baowu” групп тэргүүлж байна.
2020 он алтны жил байсан бол 2021 онд зэс голлоно 2019 оны үзүүлэлттэй жишихэд, манай улс нүүрснээс бараг тэрбум ам.долларын  экспортын орлого алдсан. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээ нь 2013-2015 оны хүнд үетэй харьцуулахад хавьгүй сайн байгааг хэлэх нь зүйтэй. Гагцхүү салбарын өсөлт, тогтвортой байдлын үүднээс авч үзвэл, 2020 он бол нүүрсний экспорт нэмэгдэх бус буурсан жил байсан. Энэ онд ч нүүрсний экспорт төдийлөн ахих дүр зураг харагдахгүй байна. 2020 онд манай улс 28.6 сая тонн нүүрс экспортолсноор 2017 оноос /33.4 сая тонн/ хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрдэс бүтээгдэхүүний экспорт (алт ороогүй дүнгээр) 2020 онд 5.26 тэрбум ам.доллар буюу  өмнөх 2019 оныхоос даруй 17.6%-иар бага дүнтэй гарсан. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн.
Оюутолгойн асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг байгууллаа Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг шинээр байгуулж өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн байна. Тус Ажлын хэсэг нь 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газарт хяналт тавьж ажиллах юм. Ажлын хэсгийг Т. Аюурсайхан гишүүн ахлахаар болжээ. Ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.
Дэлхийн банк: 2021 онд Монголын эдийн засаг 4.3% өсөх боломжтой КОВИД-19 цар тахлын хямралд өртсөнөөр Монгол Улсын эдийн засаг 1990-ээд оны шилжилтийн үеэс хойших хамгийн хүнд уналттай тулгарч байгаа ч 2021 онд эргэн сэргэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, мөн вакцинжуулалт хийгдэхийн хэрээр 2020 оны эхний 9 сард 7.3%-иар агшаад байсан эдийн засаг 2021 онд 4.3%-иар өсөх боломжтойг Дэлхийн банкны энэ удаагийн Монгол Улсын эдийн засгийн тоймдоо дурьджээ. Монголын эдийн засаг 2021-2022 онд дунджаар 5 орчим хувь өсөх боломжтой бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамаарахыг онцолжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр эдийн засагт, тэр дундаа уул уурхай, аж үйлдвэрлэл болон тээврийн салбаруудад хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэн эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй байна. 
Оросын нүүрсний хамгийн том олборлогч “А Проперти” компани болов Коксжих нүүрсний 2.2 тэрбум тоннын нөөцтэй Элга ордыг эзэмшдэг “А Проперти” компани 1 тэрбум ам.доллараар “Сибантрацит” компанийг худалдан авчээ. Ингэснээр “А Проперти” нь Оросын нүүрс олборлогч хамгийн том компани боллоо. “Сибантрацит”-ийн тухайд, өндөр чанарын (UHG марк) антрацит нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны үзүүлэлтээр тус компани 23.7 сая тонн нүүрс олборложээ. Өнгөрсөн оны тавдугаар сард компанийн эзэн Дмитрий Босов амиа хорлосон бөгөөд ийнхүү компанийг худалдах асуудал яригдах болсон юм. “А Проперти” нь 2020 онд Элга ордын 51%, мөн Огоджины нүүрсний орд болон Приморийн хязгаар дахь Вера боомтын 50%-ийг тус тус худалдан авсан.
ГЕГ: Зэсийн баяжмал, нефтийн экспорт хамгийн өсөлттэй гарлаа Зэсийн баяжмалын экспорт оны эхний сард 109.5 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 194.3 сая ам.долларт хүрлээ. Энэ нь биет хэмжээгээр 7.3%, мөнгөн дүнгээр 41.3%-иар нэмэгдсэн дүн боллоо. Зэсийн ханш зах зээлд өссөн төдийгүй Оюутолгойн баяжмалд агуулагдах алтны хэмжээ өсч буй нь зэсийн баяжмалын экспортын өсөлтөд нөлөөлж байна. Ингэснээр зэсийн баяжмал манай улсын экспортын хамгийн өсөлттэй бүтээгдэхүүн болж ирлээ.
УУХҮЯ: 2021 онд алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар хэлэлцжээ. Сайд нарын зүгээс алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллахыг онцолсон байна. Төв банк нь өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг  алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээлийг олгож байгаа юм.
FT: Засгийн газар “Рио Тинто”-д гэрээг хоёр талаас цуцлах хүсэлт тавьсан Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээллээр хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр гэрээг цуцлаад шинэ гэрээ байгуулах замаар төслийг урагшлуулах санал Монголын Засгийн газар “Рио Тинто” компанид тавьсан тухай “Financial Times” өчигдөр мэдээллээ. Ингэснээр Монгол Улс зөвхөн нэг талыг барьж гадаадын хөрөнгө оруулалтад хориг саад тавьдаг гэсэн буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Далайн эрэгт саатсан Австралийн нүүрсийг Хятад импортлохоор болжээ Далайн эрэгт саатаж буй усан онгоцон дээрх Австралийн коксжих нүүрсний тодорхой хэсгийг Хятадын тал импортлохоор болсон тухай mining.com мэдээлжээ. 2020 оны аравдугаар сарын дундаас Хятад улс нь Австралийн коксжих нүүрсэнд импортын хориг тогтоосон билээ. Үүний улмаас Австралиас коксжих нүүрс ачсан усан онгоцнууд Хятадын зүүн хойд далайн эрэг орчим гацаад багагүй хугацаа болж буй юм. Австралийн коксжих нүүрсний далайн тээврийг Энэтхэг, Орос болон бусад орны ложистикийн компаниуд гүйцэтгэж байгаа аж. Далайн эрэгт гацсан Австралийн нүүрсийг Хятадын талаас импортлохдоо цаашид хоригоо цуцлах эсэх талаар тус улсын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна.
Устөрөгч эрчим хүчний салбарт хувьсгал авчирна 2019 онд нэр хүндээ хурдтай өсгөж чадсан устөрөгч нь энэ жил шинэ мэдээ дуулгав. Устөрөгч бол хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи бөгөөд хувьсгал авчрагч (game-changer) хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agency) -аас зарласан юм. Хүлэмжийн хийг бууруулах аргыг эрс өөрчилж, сэргээгдэх эрчим хүчийг шинэ шатанд хүргэнэ гэж устөрөгчийг үзэж байна.  Нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчээр нүүрсний хэрэглээг бүрэн халах бололцоогүй хэвээр байгаа билээ. Устөрөгчийн хувьд сэргээгдэх эрчим хүчний шинэ төлөөлөл биш агаад арван жилийн турш эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэж нэрлэгдэж ирсэн.
Дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ гэж “Citi” банкны шинжээч Оливер Нюжент үзэж байна. Улс орнуудад хөл хорио тогтоож, зам тээврийн хязгаарлалтын улмаас аялал жуулчлал, хоолны үйлчилгээний салбарын орлого буурсан. Гэхдээ нөгөө талдаа ахуйн хэрэглээний, тэр дундаа цахилгаан бараа, компьютер болон гар утасны худалдаа нэмэгджээ. Энэ байдал 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй. Үүний сацуу орон сууцны худалдан авалт өсч байна. Эдгээр худалдан авалт нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж буй.
“Vale” компани хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлнө Бразилийн уул уурхайн “Vale” компани нь 2019 онд төмрийн хүдрийн “Feijao” уурхайн хаягдлын далан задарсны уршгаар учирсан хор хохирлын нөхөн төлбөрт 7 тэрбум ам.доллар төлөхөөр болжээ. Эл уурхай орших Минас Жерайсын мужийн Засаг захиргаатай тус компани удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд энэхүү шийдвэрт хүрсэн байна. “Vale” компаниас гаргах нөхөн төлбөрийн хөрөнгийн 30%-ийг Brumadinho хот, үлдсэнийг нь тухайн мужийн замын дэд бүтэц, нийгмийн чанартай барилга байгууламж барихад зарцуулах аж. Уурхайн хаягдлын далан задарсны улмаас Brumadinho хотын оршин суугч 270 хүн амиа алдсан юм.
АНУ-ын “Freeport”, Хятадын “Tsingshan” зэсийн үйлдвэр байгуулахаар хамтарна АНУ-ын уул уурхайн “Freeport-McMoRan” болон Хятадын гангийн “Tsingshan” компаниуд хамтран зэсийн үйлдвэрийн цогцолборыг Индонезид байгуулах хэлэлцээрт үзэглэлээ. Тодруулбал зэс хайлуулах үйлдвэрийг Индонезийн Халмахера аралд байгуулахаар болсныг тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.  Дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай “Grasberg”-д олборлолт эрхэлдэг “Freeport” компани нь цэвэр зэс болон зэсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах үүргийг Индонезийн Засгийн газрын өмнө хүлээжээ. Ингэхдээ “Grasberg” уурхайн 49%-ийн менежментийн хяналтаа хэвээр үлдээж, үлдсэн 51%-ийг 2019-2020 онд Индонезийн төр эзэмших болсон.
Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч танилцлаа Тус ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалсан бөгөөд 2019 онд байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 2887 га талбайг шилжүүлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны босгон дээр УИХ баталсан юм. Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгавар авсан  Салхитын мөнгө, алтны ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн зээлийг “Эрдэнэс бонд”-оор төлсөн билээ. Өөрөөр хэлбэл бонд гаргах замаар арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд бондын төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй.
“Baowu” групп дахин нэг гангийн үйлдвэр эзэмшлээ  Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь дахин нэг гангийн үйлдвэрийг групптээ нэгтгэжээ. Тодруулбал, Юнань мужийн гангийн хамгийн том үйлдвэр “Kunming Iron and Steel” (Kunsteel) компанийн 90%-ийг “Baowu” групп үнэ төлбөргүйгээр эзэмшсэн байна. Өмнө нь “Baowu” групп болохоос өмнө буюу 2007 онд “Wuhan Iron and Steel” компани нь “Kunming Iron and Steel”-ийн 48.81%-ийг худалдан авч байжээ.
Монголбанк: Алт олборлогчдод олгох зээлийн санхүүжилт үргэлжилнэ 2020 онд Монгол банк 23.6 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2%-иар нэмэгджээ. Энэ нь манай улсын импортын 11 сарын хэрэгцээг хангахуйц дүн юм.  Энэ онд  Төв банкнаас  үнэт метал худалдан авалтаа нэмэгдүүлэх зорилтын талаар Монголбанкны Эрдэнэ­сийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас MMJ-ийн сэтгүүлч Л.Номинцэцэг тодрууллаа. Өнгөрсөн онд алт тушаалтыг эрчимжүүлэх ямар ажлууд хийсэн бэ? Алт тушаалт нэмэгдсэн гол хүчин зүйл юу байв? Монголбанк 2020 онд нийт 23.6 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 8.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт. Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийсэн.
“Рио Тинто”-ийн АНУ дахь уурхайн зэсийн агууламж 28% буурчээ “Рио Тинто” компани нь 2020 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн үр дүнгээ мэдээллээ. Тус компани нь АНУ, Монгол, Чили зэрэг гурван оронд зэсийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд АНУ-ын Юта мужид орших Кеннекот уурхайн хүдэр дэх зэсийн агууламж 28%-иар буурснаас үүдэн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 2019 онтой харьцуулбал 25%-иар буурчээ. Учир нь уурхайн зүүн хэсгийн бага агууламжтай хүдрийн хэсэгт олборлолт явуулсан болон молибдений хүдрийн үйлдвэрлэлийг илүү оновчтой болгох зорилгоор хайлуулах үйлдвэрийг мөн оны хоёр, гуравдугаар улиралд хаасан нь үүнд нөлөөлжээ.  
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын (2020.12.25) А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад “12.1.6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” боловсруулахаар тусгасны дагуу одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгааны тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэх аж.