Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” анх удаа ногдол ашиг хуваарилжээ 2007 онд байгуулагдсан цагаас хойш “Эрдэнэс Монгол” нэгдэл анх удаа 100 сая ширхэг хувьцаанд 2 тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлжээ. Өнгөрсөн онд тус компани нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн үүргийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа аж.
Оросын алтны компани 2 тэрбум ам.долларын IPO гаргана  Оросын алт үйлдвэрлэгч “GV gold” компани нь Лондон болон Москвагийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж хөрөнгө оруулалтын “Goldman Suchs“, UBS тэргүүтэй банкуудтай хамтран ажиллахаар болсон талаар mining.com мэдээлэв. Нийт 2 тэрбум ам.долларын IPO энэ оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор компани, банкны зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 2020 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, хөрөнгө оруулагчид алтны салбарт сонирхол нэмэгдсэн гэж шинжээчид тайлбарлаж буй юм.
Монгол, Энэтхэгийн “Нүүрс-кокс-ган-хими” хурал болно “Монгол нүүрс” ассоциацаас Энэтхэгийн талтай хамтран “Нүүрс-кокс-ган-хими” цахим хурал (2021.02.10) зохион байгуулна. Тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөжээ. Энэтхэгийн талаас “Indian Coal Preparation Society”, “Tata steel”, “Cotecna India”, “Talcher Fertilizers”, “Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавих аж.
Хятад 2020 онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлжээ Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсаар тооцогддог Хятад нь өнгөрсөн онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дэлхийн бусад улс оронд шинээр байгуулсан нүүрсний станцуудын хүчин чадлаас (11.9ГВт) даруй гурав дахин их болохыг АНУ-ын “Global Energy Monitor” байгууллагын судалгаанд дурджээ. 2060 он гэхэд Хятад хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын индэр дээрээс (2020.09)мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь уг судалгааны дүнгээс харагдав. Богино хугацааны буюу 2030 он хүртэл Хятад улс энэ чиглэлд оновчтой ажиллах зорилтуудаа тодорхойлж, тууштай ажиллах шаардлагыг бий болгож байна.
Хятадад гангийн 2 дахь том нэгдэл “Northwest Union Iron & Steel” бий болов Хятадын Шанси, Шэнси мужийн гангийн үйлдвэрлэгч 6 компани нэгдэн “Northwest Union Iron & Steel” группыг үүсгэн (2021.01.30) байгуулжээ. Шинэ группын нийт хөрөнгө 1 тэрбум юань буюу 155 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Тус нэгдэлд төрийн “Shaanxi Iron & Steel” (Shaangang) гадна “Jinnan Steel”, “Jingcheng Steel” (Jingang), “Gaoyi Iron & Steel” болон “Jianbang”  зэрэг компани багтжээ. Эдгээрээс “Jianlong” нь хувийн компани аж. Шинээр байгуулагдсан “Northwest Union Iron & Steel” группын 6 компанийн эзэмшлийн гангийн 9 үйлдвэр нь жилд нийтдээ 60 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Энэхүү үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсдаа хоёрдугаарт орж байна.  
Удоканы баяжуулах үйлдвэрийн барилга 45%-ийн гүйцэтгэлтэй байна Өнөөгийн байдлаар Удоканы орд газарт УБҮ- ийн барилгын ажил 45%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн талаар “Удоканы зэс” (хуучнаар “Байкалийн уулын компани”) компани мэдээлжээ. Тус үйлдвэрт дэвшилтэт технологийн нийт 30 гаруй тоног төхөөрөмж суурилуулах аж. Төслийн талбайд 50МВт хүчин чадалтай цахилгааны дэд станц ашиглалтад орж одоо 146МВт хүчин чадалтай станц барьж байна. Түүнчлэн, БАМ-ын төмөр замын Шинэ Чара өртөөн дээр  түүхий эдийн агуулах, тээвэрлэх цогцолборын барилгын ажил явагдаж байгаа аж. Уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийг энэхүү агуулахад нөөцлөх ба өртөөнөөс төмөр замаар тээвэрлэж экспортлох юм.  Удоканы үйлдвэрлэл 2022 оны сүүлчээр эхлэх төлөвлөгөөтэй.
Монгол, Энэтхэгийн тал газрын тосны үйлдвэр, коксжих нүүрсний худалдааны талаар хэлэлцэв УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийсэн байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг УИХ баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгааг УУХҮ-ийн дэд сайд онцолжээ.
Монголбанк 1.35 тонн үнэт метал худалдан авлаа Монголбанк 2021 оны нэгдүгээр сард 1.35 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт юм.  Орон нутаг дахь үнэт металын худалдан авалтын дүнг авч үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт метал худалдан авчээ. Монголбанкны 1 грам алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 171 орчим мянган төгрөг байлаа.
2033 онд АНУ нүүрсний эрчим хүчнээс бүрэн ангижирна АНУ-ын эрчим хүчний систем 2033 он гэхэд нүүрснээс бүрэн ангижрах тооцооллыг “Morgan Stanley” банкнаас дэвшүүлжээ. Тодруулбал 2030 он гэхэд тус улс цахилгаан үйлдвэрлэлийн 39%, 2035 онд 55%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс тус тус гаргах төлөвтэй байгаа ажээ. Энэ нь аажимдаа чулуужмал түлшний хэрэглээг бууруулахаар байна. АНУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа бууруулах хуулийг хэрэгжүүлэх муж нэмэгдэхийн хэрээр чулуужмал түлшнээс сэргээгдэх салбар руу шилжих явц эрчимтэй өрнөхөөр байгаа ажээ.  
Орос төмөр замын чингэлэгт тээврээр нүүрсээ Хятад руу экспортолж байна 2021 оны нэгдүгээр сард Орос улс нийт 33.9 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар өсчээ. Дотоодын зах зээлд 15.8 сая тонн нүүрс нийлүүлсэн бол 16.31 сая тонн нүүрс экспортолсон байна. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм. “Оросын төмөр зам” (РЖД) компани нь нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас эрчим хүчний нүүрсийг төмөр замаар 20 тонн чингэлгийн (34 сая тонн нүүрс) тээврээр экспортолж эхэлжээ.
Киргиз уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно ​​​​​​​Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн улсын уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбоотой зарлигт газрын үсэг зуржээ. Тус шинэчлэлээр, ашигт малтмалын томоохон ордод хэрэгжүүлэх төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оролцоог хориглосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурдсанаар, төрийн хувь оролцоотой ордуудын ашиглалтыг зөвхөн Киргиз улсын 100%  эзэмшилтэй  үндэсний компани гүйцэтгэнэ. Энэхүү хориг нь одоо хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд хамаарахгүй аж.
Байгалийн баялаг- сонгуулийн PR Ерөнхийлөгч ойрд бухимдалтай байна. Түүний эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам хумигдаж, өөрийгөө “шүдгүй арслан”-тай зүйрлэж байсан Ерөнхий сайдын хүч чадал  нэмэгджээ.  Уг нь тэд уул уурхай дээр илүү нэгдэлтэй байв. Улсын зардлаар хайгуул хийсэн орд газруудыг төрд хураан авах, гадаадад оффшор данстай олигархиудын мөнгийг эх орондоо оруулж ирэх, баялгийн хуваарилалтыг ард иргэддээ тэгш хүртээх “системчлэгдсэн” халамжийн бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр тэднийг нэгтгэж нийлүүлсэн зүйл олон. Бүр нийгмийн хэлбэрийг өөрчлөн  социалист чиг баримжаатай улс байгуулах нь уу гэсэн эргэлзээтэй бодлыг   сүүлийн үед нийтэд төрүүлэх болсон. Үүнд нь алга ташиж  “браво” гэж  хашгирдаг нийгмийн дэмжигч бүлэг ч үүсэн бүрэлдсэн билээ. Орд газраас баяжсан хэмээн чичлүүлэх  “31 гэр бүл” бол  тэдний хоршлын анхны  “бүтээл”. 
Оюутолгой уурхайгаас 2020 онд 693 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ “Оюутолгой” компани өнөөдөр 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлан болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнгээ  танилцууллаа. Ил уурхайн болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлснээр агуулга сайтай хэсэгт хүрч, олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайн зэсийн гарц 2019 онтой харьцуулахад 2%-иар өссөн байна. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгааг тайландаа дурьджээ. 2020 онд ил уурхайн нийт олборлосон материал 97.7 сая тоннд хүрчээ. Үүнээс 40.2 сая тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулсан байна. Мөн 693 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бол баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай гарлаа. 
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нэрээ өөрчилж “Барловорлд Монголиа” болов “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь хуулийн этгээдийн нэрээ сольж “Барловорлд Монголиа” болсныг албан ёсоор мэдээллээ. “Катерпилларын дилерээр 94 жил ажилласан арвин туршлага, түүхтэй “Барловорлд” компаний нэг хэсэг болсон нь компанийн хувьд шинэ эхлэл, өсөлт хөгжилтийн нэг шат болж байгааг мэдээнд онцолсон байна. Монголчуудын 23 жилийн хугацаанд мэддэг болсон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаний үзүүлж байсан Cat машины худалдаа, сэлбэг хангамж, засвар үйлчилгээний чанарын түвшинг улам сайжруулан үйлчлэхийг “Барловорлд Монголиа” компани нь цаашид зорьж байна.  
Хөдөлмөрийн үндэсний нам: Оюутолгой төслөөс Монгол Улсын авах өгөөж 30% буурсан Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйгаа Хөдөлмөрийн үндэсний нам хэвлэл бага хурлынхаа үеэр (2021.02.01) мэдэгдлээ. Тус нам нь Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, шинэ Засгийн газарт хүргүүлэх аж. Ажлын хэсэг нь Санхүү эдийн засаг, Геологи уул уурхай, Хууль эрх зүй гэсэн 3 дэд хорооноос бүрдэж байна. Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүд болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ", мөн Оюутолгой төслийн 2014,2020 оны NI 43-101 Техникийн тайлан, “Опен ойл” компанийн 2016 онд танилцуулсан Оюутолгойн төслийн санхүүгийн загвар дээр ажилласан эхний үр дүнгээ Ажлын хэсэг танилцуулав.
“Baowu Steel” групп “Shandong Iron & Steel” компанитай нэгдэж магадгүй Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Shandong Iron & Steel” компанитай нэгдэх асуудлаар хэлэлцэж буй талаар мэдээлэл цацагджээ. Энэ мэдээллийг талууд няцаагаагүй ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. “Shandong Iron & Steel” компани жилд 30 гаруй сая тонн ган үйлдвэрлэдэг учир хэрэв компаниуд нэгдэх тохиолдолд “Baowu Steel” группын гангийн үйлдвэрлэл 160 сая тонныг давах юм. Төрийн “Shandong Iron & Steel”-ийн тухайд, охин компани “Jinan Iron & Steel” нь Монголын “Энержи Ресурс” компанитай коксжих нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байсныг монголчууд мэддэг.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 4 онцлог өөрчлөлт Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2021.01.28) эцэслэн хэлэлцээд байна. Банкны холбоогоор дамжуулан хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдох саналаа арилжааны банкууд өгсөн ба эцсийн хэлэлцүүлэг хүртэл Банкны холбооны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллажээ. Төв банкнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр (2021.01.29) Монголбанкны Бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч  Н.Ариунбат мэдээлэлдээ, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаад буй өөрчлөлтийн талаар тайлбарласан юм. Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол агуулгыг 4 хэсэгт авч үзэж байна.
2021 онд Хятад 75 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй “Монгол нүүрс” ассоциацаас Хятадын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын нүүрсний худалдааны төлөв, чиг хандлага болон тулгарч байгаа бэрхшээл, асуудлын талаарх мэдээлэл солилцох хурлыг (2021.01.28) онлайнаар зохион байгуулав. 2021 онд Хятад улсад цар тахлын нөлөө буурч эдийн засаг өсөх дүр зурагтай байна. “Today think thank”-ийн мэдээлснээр, энэ онд тус улс 75 сая тонн коксжих нүүрс импортлох бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 2020 оны дүнгээр Хятад 72.57 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2019 оныхоос 2.7%-иар буурчээ. Үнийн хувьд 2021 онд тонн коксжих нүүрс 1400-1600 юань буюу өндөр түвшинд байх ба жилийн хоёрдугаар хагаст эрэлтээ дагаад үнэ өсөх хандлагатай байна. Харин эрчим хүчний нүүрсний импортын хэмжээ 300 сая тоннд хадгалах бололтой.
Монголбанк: Мөнгөний нийлүүлэлт 24.2 их наяд, нийт зээлийн хэмжээ 17 их наяд төгрөг хүрчээ Монголбанкнаас (2021.01.29) танилцуулсан Статистик мэдээллийн тоймыг хүргэж байна. Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өсч 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 10.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.6 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.7 нэгж хувийг төгрөгийн харилцах, 0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, -1.6 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна. М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Монголбанк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.7 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 5.6 их наяд төгрөгтэй тэнцсэн аж. 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдав  Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилготой. Хуулийн төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, БНЭУ-тай хийсэн зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэх ач холбогдолтойг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.22)Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдэгдэв.