Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Родийн үнэ 20.19 мянган ам.доллар хүрч өсчээ Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
Хятад зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулна 2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.
Монголд олборлож дуусаад хаалтын нөхөн сэргээлт хийсэн томоохон уурхай байхгүй Уул уурхайн хайгуул, олборлолтын үед байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүртэл багасгахыг нэн тэргүүний зорилтоо болгон ажилладаг “Саусгоби сэндс” ХХК-ийн ХАБЭА, байгаль орчны хэлтсийн дарга Д.Ариунболдтой Уул уурхайн салбарын төслүүдийн байгаль орчны үнэлгээ,   хэрэгжилтийн   талаар MMJ-ийн Л.Номинцэцэг ярилцлаа.  Уул уурхайн төслүүдэд байгаль орчны үнэлгээний дагуу ямар ажлууд хийдэг вэ?  Аливаа төслийг эхлэхийн өмнө байгаль орчинд ямар сөрөг үзүүлэхийг эрэмблэн тооцоолно. Дараа нь бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах гээд үе шаттай.
Оюутолгой: Татварын актын шинэ асуудлуудыг арбитраар шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна “Оюутолгой” компани 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюутолгой” компанийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюутолгой” компани нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн (2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн). Мөн хугацаанд “Оюутолгой” нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.
Н.Тавинбэх: Тавантолгойн станцын зураг төслийн ажил эхэлсэн Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65%-ийг үйлдвэрлэж байна.
2020: Нүүрсний экспорт буурч, алтны экспорт 30 тонн-ыг давлаа Монгол улсын хэмжээнд 2020 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 6.4% буюу 876.9 сая ам.доллараар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 0.6%-иар, импорт 5.3 тэрбум ам.доллартай тэнцэж 13.6%-иар тус тус доошилжээ. Экспортын дүн импортынхоос 2.28 тэрбум ам.доллараар давж гадаад худалдаа ашигтай гарлаа. Эрдсийн экспортыг авч үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр 28.6 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 сая тонноор буюу 21.6%-иар буурлаа. Харин орлогын дүнгээр нүүрсний экспорт 2.12 тэрбум ам.доллартай тэнцэж 30.9%-иар доошилсон байна. Мөн сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6%-иар, өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас 49.3%-иар тус тус буурчээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Баян айраг эксплорэйшн” компанийн удирдлагуудтай уулзав Уулзалтын үеэр “Баян Айраг  Эксплорэйшн” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ю.Энхтүвшин, төсөл  хариуцсан  захирал О.Хулан нар Баян-Айрагийн алтны уурхайн үйл ажиллагаа, улс, орон нутагт үзүүлж байгаа нөлөө, ач холбогдол болон уурхайд цианид натрийн сулруулсан уусмал алдагдсан тохиолдлууд, тухайн тохиолдол тус бүрийн үеэр компаниас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийг  илүү  хариуцлагатай  байх, мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын онцгой комиссоос томилогдсон Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, цаашид ийм тохиолдол, осол гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Ээлж солих ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа Ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй байгаа байдал, үүсээд байгаа нөхцөлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. 
“China Molybdenum”компани Конгод зэс, кобальтын томоохон ордыг эзэмшив Хятадын молибден, вольфрамын томоохон үйлдвэрлэгч “China Molybdenum” нь Конго улс дахь зэс-кобальтын “Kisanfu” ордын төслийн 95%-ийг эзэмшилдээ авлаа. Энэхүү хувь эзэмшлийг 550 сая ам.доллараар АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас худалдан авсан байна. “Kisanfu” ордын төслийн үлдсэн 5%-ийг Конго улсын Засгийн газрын эзэмшилд буй аж. Тус орд нь ойролцоогоор 6.28 сая тонн зэс болон 3.1 сая тонн кобальтын нөөцтэй. Ордыг ашиглалтад оруулснаар дэлхийн кобальтын томоохон нийлүүлэгч болох боломжтой гэж Хятадын компанийн Захирлуудын зөвлөлийн дэд дарга Ли Чаочун мэдэгджээ.   
Хятадад нүүрсний төмөр зам шинээр ашиглалтад оржээ Хятадын Хэбэй муж дахь Хунхуа боомтыг Шандун мужийн Ингкоу боомттой холбосон 216.8 км төмөр зам шинээр (2020.12.26) ашиглалтад оржээ. Энэхүү төмөр зам нь жилд 32 сая тонн нүүрс тээх хүчин чадалтай бөгөөд цаашдаа 47.5 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх юм байна. Тонн нүүрсний тээврийн өртөг ойролцоогоор 107 юань байсан бол төмөр замаар 43 юаниар тээвэрлэх боломж бүрдэж, жилд тээврийн зардлаас 170 сая юань (24 сая ам.доллар) хэмнэх тооцоо гарчээ.
Дэлхийн банк : Монгол Улсын эдийн засаг 4.3% өсөх төсөөлөлтэй байна Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3%-иар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ дэлхийн эдийн засаг 2021 онд 4%-иар өсөх боломжтой бөгөөд вакцинжуулалт болон хөрөнгө оруулалт эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэйг онцолж байна. Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агшсан бол 2021 онд 5%-иар өснө хэмээн үзжээ.
Г.Манлайжав:  Хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож  ураны салбарт хөрөнгө оруулах эсэхээ шийддэг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга  бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавтай  The Mongolian Mining  Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарыг Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас анх удаа зохион байгууллаа. Цөмийн техник, технологийн хэрэглээ манай олон салбарт нэвтэрч, үр өгөөжөө өгч байна. Монгол Улс хэдийнээс цөмийн энергийн салбарыг хөгжүүлж эхэлсэн юм бэ? Үндэсний семинарт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 49 байгууллагын 172 төлөөлөл оролцож, цөмийн технологийн хэрэглээ, ололт амжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн харилцан мэдээлэл солилцлоо.
“Mуsteel”: 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар өснө 2020 онд Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэл 5-6%-иар нэмэгдэж 1.05 тэрбум тоннд хүрэв. Агаарын бохирдолтой тэмцэж чанар муутай, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг хаах хүрээнд 2021 онд гангийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт тавьжээ. Энэ онд тус улсын XIV таван жилийн төлөвлөгөө эхэлж байна. Тэгвэл төмрийн хүдэр, гангийн үйлдвэрлэлийн зах зээлийн шинжилгээний “Mуsteel” агентлагийн шинжээч Ван Цянхуа “2021-2025 онд дотоодын зах зээлийг өргөжүүлэх нь Хятад улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх болно. Энэ нь өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нөлөөлнө. Дэд бүтцийн төслүүд ч үргэлжилнэ. Тиймээс металлургийн салбарт ихээхэн түлхэц үзүүлнэ. 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар нэмэгдэнэ” гэж таамаглаж байна.
Цөмийн энергийн тухай хууль ямар өөрчлөлтийг хүлээж байна вэ? 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хууль өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 6 удаа шинэчлэгдэн өөрчлөгджээ. 8 бүлэг, 51 зүйлтэй уг  хуулийг дахин шинэчлэн сайжруулах шаардлага  эдүгээ үүсээд байна. Юуны  түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх учиртай. Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар нарын ахалж, холбогдох албаны хүмүүсээр гишүүдээ бүрдүүлсэн баг хуулийн төслийн нарийн, чимхлүүр ажлуудыг хариуцаж байгаа юм. Хуулийн үзэл баримтлал одоогоор батлагдаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагуудаас санал авах түвшинд явж байна. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн төслийг ямар агуулга, зорилгоор боловсруулсан бэ  гэсэн  ерөнхий дүр зургийг үзэл баримтлалаас харж болно.  
Нүүрсний экспорт 12 дугаар сарын эхний хагаст 598 мянган тоннд хүрэв Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны арванхоёрдугаар сарын эхний хагаст Монгол Улс нийт 598 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 72%-иар буурсан дүн боллоо. Гэхдээ 2019 оны мөн үетэй харьцуулахад даруй 5%-иар өссөн үзүүлэлт юм. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар, манай улсын нүүрсний экспортын нийт дүн  27.6 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар буурчээ. Хятадын нүүрсний импорт оны сүүлээр ихээхэн удаашрах хандлагатай байдаг. Энэ онд ч Хятадын нүүрсний импорт сүүлийн саруудад буурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад 3.72 сая тонн коксжих нүүрсний импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 39.8%-иар буурсан дүн боллоо. Оны эхний 11 сарын байдлаар тус улсын импортын коксжих нүүрс 69 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар буурлаа.
“Баян айраг эксплорэйшн”-ийн натрийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүлэв БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Баян айраг эксплорэйшн компаний хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амь насыг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй ч нөгөө талаараа бүхэл аймаг, сумдаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй.
Элгагийн коксжих нүүрсний экспортыг Орос, Хятадын хамтарсан компани хариуцна Оросын Элга ордын төслийг хэрэгжүүлэгч “Эльгауголь” компани нь Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулна. Ингэснээр нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээг бий болгоно гэж талууд үзэж байна. Урьдчилан төлөвлөснөөр, Элга ордын коксжих нүүрсийг Хятад руу нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн болж, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж. Хамтарсан компани нь Элга ордын коксжих нүүрсийг угааж, баяжуулахад анхаарах бөгөөд ирээдүйд Хятадын зах зээл дээр Австрали, АНУ-ын коксжих нүүрсийг орлуулахаар зорьж байна. Хамтарсан компани Шанхайд байрлах юм.
"Эрдэнэс силвер ресурс": Улсын алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ "Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэн Монгол Улсын Эрдэнэсийн Сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ. Энэхүү геологи хайгуулын ажил нь гадны зөвлөх мэргэжилтнүүдийн оролцоогүй зөвхөн Монголын геологичид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн гэдгээрээ онцлог аж.
Уурхайчдын баярын өдөр тохиож байна Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ой, уурхайчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Ардын хувьсгал ялсны дараа Богд хаант Ардын засгийн газраас Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч гэж зарлан тунхаглаж 1922 оны  12 дугаар сарын 25-нд Ардын засгийн газрын төлөөний түшмэл Налайхад ирээд тус уурхайг улсын үйлдвэр болгосон тухай мэдэгджээ. Ингээд энэ өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон уламжлан тэмдэглэж байх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 25-ны өдрийн 187 дугаар зарлигаар Налайхын уурхайн малтагч бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосон ажээ.
Төв банк 22 тонн үнэт метал худалдан авав Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн дүн юм. Монголбанк сүүлийн таван жилд 100 орчим тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүллээ. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгов. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч,  алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс тав дахин өсч, 1.7 тэрбум ам.долларт  хүрлээ. Энэхүү үр дүнд хүрснээр Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмрийг оруулав.