Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортлов Эрдсийн экспортыг авч үзвэл, эхний 11 сард нүүрсний гадаад худалдаа 27 орчим сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4%-иар буурсан байна. Харин нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрч 32%-иар доошилжээ. Сарын дүнгээр, арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх аравдугаар сараас 910 мянган тонноор (22.5%-иар) буурав. Энэ нь цар тахлыг дотооддоо алдсанаар нүүрс тээврийн машинуудын хил нэвтрэлт огцом буурсантай холбоотой. Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон бол сарын сүүлийн хагаст 1 сая тонн болж буурчээ.  
Тавантолгой бүлэг ордод аюулгүй бүс байгуулан ажиллаж байна КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.
Уурхайчдын ээлж солих зааврыг баталлаа ​​​​​​​Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталлаа. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгав.
Канад, Австралийн хамтарсан компани зэс-цайрын төсөл хэрэгжүүлнэ  Канад, Австралийн хамтарсан “Ambler Metals” компани зэс-цайрын ордын “Upper Kobuk Mineral Projects” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. Канадын “Trilogy Metals”, Австралийн “South32” хамтарсан компанийг 2020 оны хоёрдугаар сард байгуулсан байна. Тухайн үед “Upper Kobuk” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Trilogy Metals” компани нь төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг хайж байжээ. “Upper Kobuk” орд нь 3.6 сая тонн зэс, 1.36 сая тонн цайр болон 1 сая унц алтны таамаг  нөөцтэй. Гэхдээ ордын алслагдсан байршил, байгалийн хүнд нөхцөл нь төслийн бүтээн байгуулалтын зардлыг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.
“Codelco” компани Эквадор дахь төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна Чилийн төрийн өмчит “Codelco” компани нь Эквадорын эрх баригчдаас зэсийн “Llurimagua” томоохон төсөлд тус улсын төрийн “Enami EP” компанитай хамтрахад "найрсаг" дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эквадор дахь зэсийн ихээхэн нөөцтэй “Llurimagua” ордын хайгуулын ажилд 2012 оноос Чилийн компани оролцож ирсэн бөгөөд ойролцоогоор 60 сая ам.доллар зарцуулжээ. 2019 онд “Codelco” болон “Enami EP” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Эквадорын тал эзэмшихээр  тохиролцсон байна. Гэвч гэрээний нөхцөлөө зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгаснаар энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө нурсан аж. Түүнчлэн, Эквадорын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд “Llurimagua” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
“Эливана” уурхайгаас хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд бэлэн болжээ “Fortescue Metals” компани нь Баруун Австрали дахь “Эливана” уурхайгаас төмрийн хүдрийн анхны тээвэрлэлтийг төмөр замаар хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сараас тээврийг эхлүүлэх аж. Нийт 1.25 тэрбум ам.долларын өртөгтэй “Эливана” уурхайн цогцолборт, жилд 30 сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 143 км төмөр замын төсөл багтаж байгаа юм. Төмөр зам барих ажил 2019 оны долдугаар сараас эхэлж ийнхүү ашиглалтад орж байна. Анх 2018 онд тус компаниас “Эливана” ордыг шинээр хэрэгжүүлэхээр болж, уурхайг 2020 оноос олборлохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ордын ашиглалтын хугацаа 18 жил бөгөөд 60%-ийн төмрийн агуулгатай хүдэр олборлоно. 2021 оны эхний хагаст уурхайн үйл ажиллагаа эхлэх юм.
“First Quantum” компани “Таса Таса” ордын  хайгуулын дүнг танилцуулав   Канадын “First Quantum” компаниас Аргентин дахь зэсийн “Таса Таса” ордын хайгуулын эцсийн үр дүнг танилцуулжээ. Тухайн дүгнэлтээр, эл орд нь 7.7 сая тонн зэс, 5 сая унц алт болон 210 мянган тонн молибдений нөөцтэй аж. Ингэснээр “First Quantum” компанийн нийт зэсийн нөөц 29 сая тонн хүрч, дэлхийд 5 дахь том зэс үйлдвэрлэгч болж байна. Тус компани нь “Таса Таса” ордыг түшиглэн жилд 60 сая тонн хүдэр боловсруулах УБҮ байгуулах юм. Тус үйлдвэрлэлд Панам дахь “Cobre Panama” болон Замби дахь “Sentinel" уурхайн техникүүдийн шийдлийг ашиглахаар төлөвлөжээ.
Энэ онд Монголын нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломж бага Аравдугаар сараас Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч эхлэв. Тодруулбал, тухайн сард Хятад нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд 1.5 сая тонн коксжих нүүрс Австралиас худалдан авч өмнөх сарынхаас 12.4%-иар буурчээ. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Үүний гол хүчин зүйл нь хоёр улсын хоорондын худалдааны маргааны улмаас Хятад нь Австралиас коксжих нүүрсний импортоо мэдэгдэхүйц бууруулж байна. Одоо Хятадын зүүн хойд эргийн далайн боомтуудад Австралийн 4.1 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн 39 хөлөг онгоц саатсан тухай “Аргус Медиа” мэдээлэв. 2020 онд 72 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг “Fenwei Energy”-ээс дэвшүүлжээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний арван сард тус улс нийт 65.3 сая тонн коксжих нүүрс импортолсон байна.
Салбарын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа Өнгөрсөн сарын 21-28-нд ажилласан Ажлын хэсэг “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүй бүс” байгуулах тухай тушаалын дагуу Онцгой дэглэмийн үед “Ногоон бүс” тогтоож ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Төлөвлөгөөнд болон цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах зүйлс, тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл, зөвлөмж өгч, компаниудын төлөөллийн санал бодлыг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.
Нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Гашуунсухайтын боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлж, тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг хангах ажлыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар болон Хилийн Гашуунсухайт боомт тогтмол зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусын халдвар илрээгүй, шинжилгээний хариу “100 хувь сөрөг” гарчээ. Мөн хил, гааль, авто тээврийн байцаагч нар болон гэрээт цагдаагийн бүрэлдэхүүн нүүрс тээврийн хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийж, хяналт тавин ажиллаж буйг “Гашуунсухайт автозам” ХХК-иас мэдээлэв.  
Оюутолгойн далд уурхайн төсөлд дүгнэлт гаргах тусгай хороо байгуулна Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолж байна.
Н.Дорждарь: Баялгийн сангийн хөгжилд улс төрийн зөвшилцөл чухал Эхлээд бид хэдий хэмжээний мөнгөний тухай ярьж байгаагаа ойлгох учиртай. Манай улсын эдийн засаг 13 тэрбум ам.доллараар илэрхийлэгддэг. Эдийн засгийн 30-аад хувь нь уул уурхайн салбараас шууд хамааралтай.   Ирээдүйн өв санд 1 их наяд хүрэхгүй төгрөг байгаа гэж бодъё. 2021 оны төсөвт уг санд   нэмж 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Тэгэхээр ирэх оны эцсээр Ирээдүйн өв санд 2 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Жил бүр 1 их наяд төгрөг санд хуримтална гээд өөдрөгөөр тооцоход 2030 онд  10 их наяд төгрөг буюу 3.5 тэрбум ам.доллар Ирээдүйн өв санд цугларна гээд тоймлон зураглаж болох юм.
Нүүрс баяжуулах технологийн “марафон” Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой. Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.  “Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 
Г.Ёндон: Экспортлогч компаниуд цар тахлын эсрэг “Ногоон бүс” байгуулж ажиллана Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
О.Батнайрамдал: Нүүрсний 854 жолоочийг шинжилгээнд хамруулаад байна УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна. 
КОВИД-19: Нүүрсний экспорт татарч эхэллээ Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
Монголбанк: Бодлогын хүүг 6% болгож бууруулахаар шийдвэрлэв Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
Зэсийн үнэ 7000 ам.доллар давлаа Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Монголын баялгийг удирдах хуулийн “нууц” төсөл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг чамбай, сайн боловсруулсан гэж “Эрдэнэс Монгол” компаниас  мэдэгдээд олон сарын нүүр үзэж байна. Гэтэл таван жил суурь судалгаа нь хийгдсэн  хэрнээ “гарт баригдаж, нүдэнд харагддаггүй” энэ төслийг олж уншина гэдэг тунчиг амаргүй даваа ажээ. Мэргэжлийн байгууллагын хүмүүсээс сураглавал “Бид олж үзээгүй байна. Ерөнхийлөгчийн юм уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийнхэнд  л  байгаа байх” гэсэн битүүхэн хариу өгнө. Жил хагасын өмнө  “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ” гэсэн мэдээ бараг хэвлэл болгоноор гарсан.
"Оюутолгой"-н Нөөцийн тодотгол, шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах ажил хүлээгдэж байна Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан.