Шинэ мэдээ
Уул уурхайн бодлого хаашаа чиглэх вэ?
31 дэх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор танхимаа өөрийн хүслээр, УИХ-ын ямар нэгэн лобби, шахалтгүйгээр засгаа байгуулсан анхны Ерөнхий сайд гэдгээрээ түүхэнд үлдэж байна. Түүний засгийн дөрөв нь “давхар дээлтэй”. Бусад нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын итгэлийг ямар нэг хэмжээгээр хүлээсэн, цаашид баг болж ажиллах шалгуур босгыг нь давсан хүмүүс гэж хэлж болно. Ерөнхийлөгч шинэ танхимын бүрэлдэхүүнд ямар нэгэн оролцоо, нөлөөлөлгүй болсон нь Үндсэн хуулийн бас нэгэн шинэ зарчим энэ. Засгийн хямрал төрийн гурван өндөрлөгөөс эхлээд доошоо урсаж сунжирдаг бичигдээгүй зовлонг Үндсэн хууль хааж өгсөн нь дэвшил юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 42 км, Тавантолгой- Зүүнбаян чиглэлд 47 км төмөр зам бариад байна
“Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н. Удаанжаргал “Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам барьж байна гэх мэтээр худал, баримтгүй, мэргэжлийн бус мэдээлэл цацагдлаа... Манай компани уг төмөр замын ажилд чанарын хяналтыг нь хариуцан ажиллаж байна. Манай инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд уг төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол монголчууд барьж буй, чанартай бөгөөд маш богино хугацаанд гүйцэтгэж буй, манай улсын түүхэнд бичигдэн үлдэх бүтээн байгуулалт байх болно гэдгийг тодотголоо.
“Оюутолгой” 2020 оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөв
“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. “Оюутолгой” компани энэ оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсний сацуу оны эхний хагасын байдлаар улсад 134 сая ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар улиралд хилийн нэвтрэлт сайжирснаар баяжмалын борлуулалт нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцоллоо. Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдсан.
Ж.Дамдинжав: Лондоны металын бирж дээр анх удаа цэвэр зэс зарж байлаа
Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.
Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм.
УИХ-ын дарга Газрын тосны боловсруулах үйлдвэр, төмөр замын төслийн явцтай танилцаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг “Тавантолгой төмөр зам” компани үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар сарын 19-нд “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд энэ оны долдугаар сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж, захиалагчийн хяналтын үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдалыг томилов
Монгол Улсын Засгийн газар өчигдрийн /07.16/ хуралдаанаар нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024 онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.
Эрдсийн зах зээлийн хүнд үе ард үлдсэн үү
Шинэ коронавирус эрдсийн зах зээлийг оны эхнээс авахуулаад орвонгоор нь өөрчилж байна. Энэ дунд хамгийн их ашигтай байр сууринд баталгаат хөрөнгө оруулалтад тооцогддог алтыг эс тооцвол бусад эрдсийн хувьд амаргүй байгаа билээ. Гэвч оны хоёрдугаар улиралд ханш харьцангуй өсөх дүр зурагтай болж ирсэн. Цаашид COVID-19-ийн тархалтыг даамжруулалгүй хумиж чадах аваас бодитой өсч мэдэхээр байна. Одоо эрдэс тус бүрээр нөхцөл байдлыг авч үзье.
Т.Отгонбаяр: Манай онцлох бүтээгдэхүүн нь шатахуун, түлшний хангамжийн автоматжуулалт, менежментийн систем
Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэргүүлэгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын гишүүдийг танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдлоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
Австрали-Хятадын худалдааны харилцаанд “ан цав” суув
Австрали улс нь Хятадын хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ. Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
Монголбанк: Оны эхний хагас жилд 9.1 тонн алт худалдан авав
Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.
Зэсийн ханш 6000 ам.доллар давлаа
Лондоны металын бирж дээр даваа гаригийн байдлаар (2020.07.06) нэг тонн зэсийн ханш 6112 ам.долларт хүрч хаагдсан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс хойших хамгийн өндөр дүн боллоо.
Зэсийн ханш ийнхүү өсч байгаа нь дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 25%-аас илүү хэсгийг бүрдүүлдэг Чили улсын уурхайчдын дунд шинэ коронавирусийн өвчлөл өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа тухай шинжээчид тайлбарлалаа. Тухайлбал нийт 2433 уурхайчин уг өвчний халдвар авсан болохыг Чилийн зэс олборлолтын чиглэлээр ажилладаг төрийн өмчийн “Codelco” компани мэдээлсэн байна. Улмаар компанийн зэсийн томоохон төсөл болох El Teniente уурхайн өргөтгөлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болсон ажээ.
Шинэ Засгийн газар 14 яамтай ажиллана
УИХ-ын Анхдугаар чуулганы (2020.07.07) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82% нь дэмжив.
Туркойз Хилл: Оюутолгойн далд уурхайн зэсийн нөөц 18%-иар буурав
Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн баасан гаригт (2020.07.03) ордын нөөцийн шинэчилсэн тайлан болон техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Оюутолгойн далд уурхайн төслийн ашиглалтад орох хугацаа 2016 оны ТЭЗҮ-д дурдсантай харьцуулахад 21-29 сараар хойшилно. Энэ нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ гэсэн үг. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллар дээр нэмж 1.3-1.8 тэрбум ам.доллар шаардагдахаар болжээ.
Япон нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаана
2030 он гэхэд Япон улс нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаахаар төлөвлөж буй тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Тус улсын хэмжээнд нийт 140 цахилгаан станц нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэж байна. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг долдугаар сараас эхлүүлнэ гэж Японы Эрчим хүчний сайд мэдэгджээ. Өнөөгийн байдлаар, тус улсын нийт эрчим хүчний 32%-ийг нүүрснээс, 17%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 26% хүртэл бууруулахаар зорьжээ.
BHP, Baosteel компаниуд блокчейн платформоор төмрийн хүдрийн худалдаа хийжээ
Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “BHP group” нь анх удаа блокчейн платоформ ашиглан төмрийн хүдэр борлуулжээ. Тодруулбал, Хятадын “Baosteel” компанитай 14 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Энэхүү худалдаа нь Канадын технологийн “MineHub Technologies” компанийн боловсруулсан блокчейн платформоор хийгдсэн аж. “BHP group”-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Михел Ховерс “Уг платформыг ашиглан худалдааны гэрээг боловсруулж, баримт солилцон, ачааны тээвэрлэлтийн цаг хугацааг хянасан” гэдгийг тайлбарлажээ. Тус компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төлбөр, баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх, тээвэрлэлтийг хянахад блокчейн платформыг ашиглахаар төлөвлөж буй аж.