Шинэ мэдээ
Засгийн газар “Оюутолгой”-той эрчим хүчний тохиролцоонд хүрлээ
Засгийн газар төрийн өмчийн станцтай холбогдох эрчим хүчний асуудлаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанитай тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ. Уг тохиролцооны хүрээнд, одоогийн мөрдөгдөж буй Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж байна. Энэ дагуу төр Тавантолгойн станцын санхүүжилт, барилгын ажлыг бүрэн хариуцахаар боллоо. Энэхүү өөрчлөлтүүд нь Эрчим худалдан авалтын гэрээ байгуулах, станцыг барьж байгуулах хугацаатай холбоотой юм. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард багтаан Эрчим хүчний худалдан авалтын гэрээг талууд үзэглэх, улмаар мөн оны долдугаар сарын 1-нээс хойшлуулахгүйгээр станцын барилгын ажлыг эхлүүлэх зорилтууд багтсан байна.
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдэд батламж гардууллаа
Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Шинжлэх ухааны зөвлөл”-ийн гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Тус газрын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох, бодлогын уялдааг сайжруулахад нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй судалгааны чиглэлийг тодорхойлоход бодлогын зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэгтэй “Шинжлэх ухааны зөвлөл”-ийг Үндэсний хөгжлийн газрын даргын дэргэд байгуулан ажиллаж ирсэн юм.
Нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэв
Он гарсаар тавдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 3.3 тэрбум ам.долларт хүрсний дотор экспорт 1.56 тэрбум ам.доллар, импорт 1.78 тэрбум ам.долларт хүрээд байна. Тодруулбал гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 31.8%, экспорт 46.6%, импорт 9.7%-иар тус тус буурсан байна. Ингэснээр тайлант хугацаанд гадаад худалдааны тэнцэл 221 сая ам.долларын алдагдалтай (өмнөх оны мөн үед гадаад худалдаа 950 сая ам.долларын ашигтай байсан) гарсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2020 онд Хятад нүүрсний 5000 уурхайг хаана
Хятад улс нь “13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-ний дагуу хуучирсан тоног төхөөрөмж, бага хүчин чадалтай нүүрсний уурхай, гангийн үйлдвэрүүдийг хаах үйл ажиллагааг 2020 онд үргэлжлүүлнэ гэж тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Гангийн үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлтийн сүлжээнд хийж буй шинэчлэлийг үргэлжлүүлэн, илүүдэл хүчин чадлыг бууруулснаар “ногоон” эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ хэмээн мэдэгдэлдээ онцолсон байна. Байгаль орчин, экологийн стандартад нийцээгүй нүүрсний уурхайг бүрэн хаахын зэрэгцээ бага хүчин чадалтай олборлолт бүхий уурхайнуудыг мөн зогсоох аж. Энэ дагуу 2020 онд нийт 5000 уурхайг хаахаар төлөвлөжээ.
Бэрхийн далд уурхайн музейн ажил эхлэв
Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгааг салбарын яам мэдээллээ. Уг ажилд зориулж улсын төсвөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2020-2021 онд нийт 5.0 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2020 онд 3.2 тэрбум төгрөг батлагджээ. Уг батлагдсан төсвийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан аж. Эдгээр ажлуудаас эхний ээлжинд өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд шалгарсан “Хос болор” ХХК, “Монэнергео” ХХК-тай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2020 оны зургадугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.
Газрын тосны төсвийн орлого 11%-ийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель (890 мян.тн) газрын тос олборлон, экспортолж, улсын төсөвт нийтдээ 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрийн байдлаар 839.7 баррель буюу 106.8 мянган тонн газрын тос олборлосон бол экспортын хэмжээ 740.2 мянган баррель буюу 93.4 мянган тоннд хүрлээ.
Тавантолгойн станцыг төр байгуулах нь хоёр талд ашигтай
Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцын (ТТЦС) төслийг төр хариуцахаар болсон нь Оюутолгой төсөлд хувьцаа эзэмшигч бүх талд ашигтай шийдвэр боллоо. Учир нь энэ төслийн эрчим хүчний нийлүүлэлт одоог хэр нь гадаад орноос хараат байгаа билээ. ТТЦС нь Оюутолгой төслийн хувьд дан ганц эрчим хүчний дотоод худалдан авалтын үүргээ биелүүлээд зогсохгүй найдвартай эх үүсвэр болох утгаараа ихээхэн ач холбогдолтой юм. ТТЦС-ыг төр хариуцах болсон шалтгаан нь ногдол ашиг авах хугацааг хойшлуулах явдал юм. Тодруулбал станцыг “Рио Тинто” эзэмших тохиолдолд Оюутолгой төсөл дэх Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа одоогоор баримжаалж буй 2048 он байтугай 2060 он руу талийж өгөхөөр байгааг Засгийн газар учирласан. Энэ нь манай улс хэзээ ч ногдол ашиг авахгүй гэсэнтэй агаар нэг хэрэг юм.
“Ачит Ихт” ХХК улирлын ногдол ашгаа хуваариллаа
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны долоо дахь улирлын ногдол ашгаа өчигдөр хуваарилжээ. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх замаар олгож, 2018 оны есдүгээр сараас эхлэн “Ачит зэс” ХК-иараа дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг хүртээж байгаа бөгөөд улирал бүрийн сүүлийн сарын 15-нд олгодог ногдол ашгаа энэ удаа ч ийнхүү хугацаанд нь олголоо.
Монгол Нүүрс 2020 ном хэвлэгдэн гарлаа
Салбартаа ажиллаж хөдөлмөрлөн, бодит туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийн дүгнэлтүүд болон дотоодод тулгамдаж буй асуудлууд, технологи, гадаад нөхцөл байдал, зах зээлийн шинжилгээний мэдээллийг хамруулсан цогц бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас эрхлэн гаргасан байна.
“Монгол нүүрс-2020” нэртэй энэхүү бүтээлд цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон бөгөөд ийм төрлийн бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас анх удаа эрхлэн гаргаснаараа онцлогтой.
Х.Наранхүү: Засгийн газар IPO хийж чадаагүй ч бэлтгэл ажлыг нь гүйцээх хэрэгтэй
Монгол Улсын ХХ зууны бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг 2000-2007 онд хашсан, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн үзэл бодол, байр суурь, уул уурхайн салбарт жинтэйд тооцогддог. Тэрээр өдгөө төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой ордын төрийн мэдлийн хувьцааг олон улсын бирж дээр анх удаа гаргах ажлыг гардан удирдаж байгаа юм. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани дээр үүсээд буй асуудлаар Х.Наранхүү захиралтай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Нүүрсний экспорт V сард 2.2 сая тоннд хүрэв
Оны эхний таван сард орлогын дүнгээр зэсийн баяжмалын экспорт 614.4 сая ам.долларт хүрч эрдсийн экспортыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Гэсэн ч уг түүхий эдийн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар доогуур хэвээр байна. Нүүрсний экспорт сэргэх хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр энэ онд нүүрсний экспорт нэлээд бууралттай байгаа ч өнгөрсөн тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад 118%-иар ахиу буюу нийт 2.17 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойших нүүрсний экспортын хамгийн өндөр дүн боллоо.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн тоног төхөөрөмжийн угсралт эхэлжээ
Оросын Забайкалийн хязгаар нутагт орших зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн билээ. Энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлж байна. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байгаа юм. Тавдугаар сарын байдлаар, БАМ-ын төмөр замын “Новая Чара” өртөөн дээр байнгын үйл ажиллагаатай гаалийн бүс байгуулжээ. Ингэснээр гаалийн үйл ажиллагааг түргэтгэж, тэр хэрээр УБҮ-ийн бүтээн байгуулалт хурдан явагдах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Удоканы УБҮ-ийн тоног төхөөрөмжийг Финляндын “Outotec” компани нь дэлхийн 43 орноос татах аж.
Саудын Араб уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт татах хууль баталжээ
Саудын Арабын Засгийн газар уул уурхайн салбарын шинэ хуулийг баталсан байна. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалт татан уул уурхайн салбараа хөгжүүлснээр эдийн засаг дахь газрын тосны экспортын хамаарлыг бууруулахаар зорьжээ. Хууль, эрх зүйн шинэ зохицуулалтаар ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулагчдад санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх аж. Саудын Араб нь газрын тосноос гадна уран, бокситын ихээхэн нөөцтэй. Өнөөгийн байдлаар уул уурхайн “Ma’aden” компани алт, зэс болон фосфатын олборлолт явуулдаг байна.
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ
Байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад экспортлох төслийн эхлэл өнөөдөр /2020.06.10/ тавигдаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК болон БНКАЗУ-ын “Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв”, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани хооронд 4 талт санамж бичиг байгууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“Zijing Mining” компани Түвдийн зэсийн 2 уурхайд хяналтын багцыг эзэмшив
Хятадын зэс, алтны томоохон үйлдвэрлэгч “Zijing Mining” компани нь 3.88 тэрбум юань буюу 548 сая ам.доллараар Түвдийн автономит тойрог дахь зэсийн 2 уурхайн 51%-ийн хяналтын багцыг худалдан авчээ. Энэ нь “Qulong”, “Zhibula” уурхай юм. Хамгийн ирээдүйтэй төсөл нь 2037 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Qulong” уурхай бөгөөд жилд 30 сая тонн хүдэр олборлодог байна. “Zijing Mining” компани эдгээр уурхайг худалдан авсан нь Хятадад зэсийн хомсдол үүсч буйтай холбоотой аж. Коронавирусын улмаас тус улсад зэсийн хэд хэдэн уурхай хаагдсан юм.
Рио Тинто болон аборигенчууд хооронд зөрчилдөөн үүсчээ
Дэлхийн уул уурхайн “Рио Тинто” компани болон Австрали улсын уугуул иргэдийн (абориген) хооронд зөрчилдөөн үүсчээ. Тус компани нь Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхдөө Жуукан хавцлыг дэлбэлжээ. Энэ нь нутгийн уугуул иргэдийн эртнээс шүтэж ирсэн 46 мянган жилийн настай хоёр хавцал аж. Үүнээс үүдэж компани, нутгийн уугуул иргэдийн дунд зөрчилдөөн үүссэн байна. "Рио Тинто компани нь Жууканы хавцалд тэсэлгээний ажиллагаа явуулснаар нутгийн уугуул ард түмэнд хүндэтгэлгүй хандаж, харилцааг зөрчиж байна" гэж Австралийн Аборигений эвслийн удирдагч мэдэгджээ. Нутгийн эртний өв соёлыг устгахыг эсэргүүцэж олон мянган аборигенчууд Австралийн Перт хот дахь “Рио Тинто” компанийн төв байрны гадаа жагсаад байна.
2020 онд Шанси мужийн нүүрсний олборлолт 15 сая тонноор танагдана
Хятадын Шанси мужид 600 мянган тонноос бага нүүрс олборлодог уурхайнуудыг 2020 онд бүрэн хаахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд тус мужийн нүүрсний нийт олборлолт 15 сая тонноор танагдах магадлалтай гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна. Өнөөгийн байдлаар Шанси мужид нүүрсний 954 уурхай үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн онд нийт 971 сая тонн нүүрс олборложээ. 2016-2019 онд Шанси мужид нүүрсний 106 уурхайг хаасан тухай тус мужийн Эрчим хүчний удирдлагын газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Хайгуулын салбар зогсонги байдалд оржээ
Манай салбарт коронавирусээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл учирч байна. Гэхдээ өнөөдрийн улстөржилт СOVID-19-өөс ч илүү салбарыг унагааж, улам хямрааж байгаа. Архангай, Өмнөговь аймгуудад гэхэд хайгуулын олон тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цуцалсан. Уул уурхайг дан ганц буруутгаад байж болохгүй ээ. Хариуцлагатай байхыг л хаа хаанаа шаардаж ажиллах хэрэгтэй. Валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрс, газрын тосны экспортоо ахиулах ажлыг бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй. Шороон ордын хайгуул үргэлжилж, нөөц өсгөх зорилгоор өрөмдлөг хийж байна.
Путин Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг Думд танилцуулжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улс, ОХУ хооронд байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон батлахаар төрийн Думд танилцуулсан байна. Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг зургаадугаар сарын 8-ны өдөр гаргажээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжснээр ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барилаа
Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82%, хоолойн ажил 67%, худаг усны ажил 84%-тай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км-ийг барьж дуусгалаа.