Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Сонгуулийн өмнөх “хасах” өсөлт 2020 оны “агуу” сонгууль нэлээд хүндхэн үед болох гэж буйгаараа онцлогтой. МАН-ын үед эрдсийн ханш өсч, АН-ын үед буурдаг гэх онигоо энэ удаад ч  дахин биелэв үү гэтэл сонгууль болохын өмнөхөн буурч орхив. Доройтсон эдийн засгийг аварсан пайзтайгаар сонгуульд манлайлан оролцохоор завдаж байсан МАН-ынхны царай яг одоо барайж байж болох авч шинэ коронавирусийг дотооддоо алдаагүй гэсэн шалтгаанаар тус намын нэр хүнд олны дунд багагүй сэргэсэн нь тодорхой. Сул тал заримдаа давуу тал болдог жишээ энэ буюу. Үнэн гэвэл Монголын эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газрын тахлаас сэргийлэх ажиллагаа, боловсон хүчний ур чадвар гойд сайн хөгжсөн  нь илэрхий байна. 
Хятад жижиг, дунд бизнесээ дэмжихэд 56 тэрбум ам.доллар зарцуулна Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк (2020.06.01)мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм  байна.
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсчээ Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
Б.Лакшми: Аль ч талаас харсан хамгийн том хүндрэл   хараахан ирээгүй байна     Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн  улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та  нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад  нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг  энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг  төсөвт мөн суулгасан.
FATF: Монгол өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
Л.Амар: Активын удирдлагын компанийг байгуулснаар банкууд шинээр зээлийн эргэлттэй болно Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ  Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
"Шивээ-Овоо"-ийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
“Эрдэнэт үйлдвэр” ТОП 100-г манлайллаа Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
Тодорхойгүй 5.1 их наяд Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна. 
Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт ОУВС-аас олгоно  Жэф Готтлийбээр ахлуулсан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ажлын хэсэг (2020.05 11-13) Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж 99 сая ам.долларын санхүүжилт бүхий яаралтай санхүүжилт олгох хүсэлтийг хэлэлцлээ. Уулзалтын үеэр КОВИД-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, эрүүл мэндийн эрсдэлийг хязгаарлах төлөвлөгөө, өрийн тогтвортой байдал, нөөцийн хүрэлцээ зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Ажлын хэсгийн уулзалтыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг хийв. Тэрээр “КОВИД-19 цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлогын тухай үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна.
Монголоор дайрах “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг 2020 онд дуусгана  Оросоос Монголын нутгаар дайран Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг “Газпром” компани эхлүүлж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Мллер мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үүргийн дагуу “Газпром” компани нь байгалийн хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. А.Миллер мэдэгдсэнээр, Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг “Сибирийн хүч 2” хоолойгоор Монголын нутгаар дамжуулан Хятад руу экспортлох төсөөлөлтэй. Зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөжээ.  “Сибирийн хүч 2” хоолойн бүтээн байгуулалт 5-6 жил үргэлжилнэ гэж Оросын зарим шинжээчид үзэж байна.
Alcoa: Хөнгөн цагааны ханш нэмж буурах эрсдэл бий Дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг, АНУ-д төвтэй “Алкоа”-ийн Гүйцэтгэх захирал Roy Harvey дэлхийн эдийн засгийн сэргэлтийн талаар сөрөг үзэл бодолтой байгаагаа метал, уул уурхайн нэгэн цахим хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр сэргэлтийн талаар дүгнэлт хийхэд олон зүйл тодорхойгүй гэж үзэж байна. Хөнгөн цагаан нь аж үйлдвэрийн голлох метал бөгөөд Лондоны металын бирж дээр он гарснаас хойш 20%-иар ханш нь буураад байгаа юм. Шинэ коронавирусийн нөлөөгөөр хамгийн их цохилтод өртөж буй салбарын нэгээр хөнгөн цагааны салбар нэрлэгдэж байна.
Ч.Ганхуяг:  Банкны зээлийн хүү бол монголчууд бидний  улс төрийн сонголтын тусгал Эдийн засагт гүн гүнзгий нөлөөтэй хямрал дагуулах эрсдэл үүссэн. Үйлдвэрлэл,  нийлүүлэлтийн бүхий л тогтсон сувгийг эвдэж, хөл хорио тогтоосон нь хүн амын орлогод тэр чигээр нь сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд банкуудын зээлдэгчдийн зээлээ төлөх чадвар буурч, банкуудын орлого, нөөц хумигдана. Гадаад валютын ханш чангарч, төгрөг улам бүр суларч, худалдан авах чадвараа алдана. Төр засгаас эхний шатны арга хэмжээнүүдээ зарласан. Санаа нь сайхан байвч хэрэгжүүлэх шатандаа асуудал, будлиан үүсч, бухимдалтай байгаа нийгмийн сэтгүүл зүйд дарь нэмсэн л явдал болсон. Төрөөс дараа дараагийн арга хэмжээнүүддээ илүү сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатайг харуулсан байх. Банкны зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг өөрчлөх, үүнийг дагаад байгуулах эрсдэлийн сангийн хэмжээг бууруулах талаар зарласан боловч яг цаана нь ямар нөөц, эх үүсвэр гаргаж өгч байгаа, түүнийгээ хэрхэн дамжуулах тал дээр асуудал бүрхэг байсаар байна.
“BHP Billiton” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ   Энэ долоо хоногийн мягмар гаригт “BHP Billiton” групп нь Хятадын төмөрлөгийн “Baosteel” компанид төмрийн хүдэр нийлүүлэхдээ төлбөрийг анх удаа юаниар хийж эхэлснээ мэдэгдэв. Hийт 100 сая юань буюу 14.1 сая ам.долларын худалдаа хийжээ.  Нэгдүгээр сард, “Baosteel” компани юаниар Бразилийн “Vale” компаниас төмрийн хүдэр худалдан авсан байна. “Vale”-ийн хувьд төмрийн хүдрийн худалдаандаа 2016 оноос юанийн төлбөрийг нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн онд “Baosteel” нь “Rio Tinto” групптэй юаниар төлбөр хийх худалдааны гэрээ байгуулсан юм. 2019 оны дөрөвдүгээр сараас Австралийн “Fortescue Metals” групп мөн Хятадын зах зээлд нийлүүлж буй төмрийн хүдрийн худалдааны төлбөрийг юаниар хийж байна.
Хятадын компани литийн ордын хувь эзэмшлээ худалдахаар төлөвлөжээ Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, “Albemarle” компани төслийн 49%-ийг эзэмшиж байна. Төслийн хяналтын багцыг “Tianqi” компани эзэмшдэг. Хятадын компани нь 6 тэрбум ам.долларын өр төлбөрөө багасгах зорилгоор “Greenbushes” төсөл дэх тодорхой хувиа худалдана гэдгээ мэдэгджээ. Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг.
Дөрөвдүгээр сард 1 сая тонн нүүрс экспортоллоо Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм. Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонн), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм. 
“Arcelor Mittal”: Ногдол ашиг олгохгүй, хөрөнгө оруулалтаа 4 дахин танана Коронавирусын хязгаарлалт гангийн эрэлтэд нөлөөлж, хоёрдугаар улиралд нийлүүлэлт 33%-иар танагдан, орлого буурна гэж “Arcelor Mittal” компани өөрийн үйл ажиллагааны талаар мэдэгджээ. Тус компани ногдол ашиг олголтоо царцааж, энэ онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа 4 дахин бууруулахаар болсон байна. Ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Arcelor Mittal” компанийн Санхүү хариуцсан захирал Адитья Миттал “Тодорхойгүй байдлаас үүдэн хоёрдугаар улиралд компанийн үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Хэдийгээр Европын холбоо, Энэтхэг болон АНУ-ын зарим мужид автомашины үйлдвэрлэл сэргэж, Хятадад мэдэгдэхүйц идэвхжиж байгаа ч гангийн зах зээлийг урьдчилан таамаглахад бэрх байна” хэмээжээ. 
Экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулж байна Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэл ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллалаа.
Оросын “Русал”, Glencorе компаниуд 16.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулна Дэлхийн хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч Оросын “UC Rusal” компани нь Швейцарийн трейдер “Glencore” компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Гэрээний нийт дүн 16.3 тэрбум ам.доллар бөгөөд “UC Rusal” компани 2020-2024 онд 6.87 сая тонн бүтээгдэхүүн нийлүүлэх аж. Нийлүүлэлт ирэх есдүгээр сараас эхэлнэ. Гэрээний хүрээнд Оросын компани энэ онд 344.7 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх үнийг Лондоны металын биржийн ханшаар тооцох аж. Өнөөгийн байдлаар, нэг тонн хөнгөн цагааны ханш 1485 ам.доллар байгаа юм. Он гарснаас хойш тухайн түүхий эдийн ханш 21%-иар буурсан байна. 2019 онд “US Rusal” компани 3.8 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ. “US Rusal”, “Glencore” компаниуд 8 жил буюу урт хугацааны анхны гэрээг 2011 онд байгуулахдаа нийт 14.5 сая тонн хөнгөн цагаан нийлүүлхээр тохиролцсон байдаг.