Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Үнэнд гүйцэгдэх мөрийн хөтөлбөрүүд УИХ-ын 2020 оны парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд товлогдсон. Үндсэн хуулийн  өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс (тавдугаар сарын 25) хойш анхны, дэлхийг  цочоосон коронавирусын тахлын хүнд цаг үеийн сонгууль ойртож байна. Сонгуулийг хойшлуулах шаардлагатай, цаг хугацаанд нь явуулах ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь хүчтэй байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Сонгууль мэдээж хойшлогдсон, хойшлогдоогүй болдгоороо  болно. Улс төрийн аль нэгэн хүчин засгаа удирдана. Хэнд ч ойлгомжтой. Харин сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд хөгжлийн хурдыг нэмж, амьдралын чанарыг сайжруулахад  чиглэх бус, популизмыг хөөрөгдөж буйгаараа  “Соvid-19”-өөс дутуугүй хөнөөлтэй юм. 
“Baosteel” компанийн цэвэр ашиг 43.6%-иар  буурав Эхний улирлын үзүүлэлтээр, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel” (Baosteel) компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурчээ. Тодруулбал, мөн хугацаанд тус компани 1.54 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үеийн цэвэр ашиг 2.73 тэрбум юаньд хүрснийг Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлэл харуулж байгаа юм. Хятадын цагаан сарын амралт, үргэлжлүүлээд шинэ коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн карантины хугацаанд Хятадын дотоодын гангийн үйлдвэрлэл буурч, улмаар гадаад зах зээл дэх нийлүүлэлт эрс багассан нь компанийн ашигт нөлөөлжээ.
Өмнөд Африк уурхайн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч байна Өмнөд Африк улсад дөрөвдүгээр сарын 30-наас онцгой дэглэмийг үе шаттайгаар сулруулж байна. Энэ нь эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авч буйтай холбоотой болохыг тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоза мэдэгджээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлээс сэргийлж зарим салбарыг сэргээхэд анхаарах аж. Үүнд уул уурхайн салбар багтсан байна. Тухайлбал, тавдугаар сарын 1-нээс уурхайнуудын үйл ажиллагаа 100%-ийн хүчин чадлаар ажиллах аж. Коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн онцгой дэглэмийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг 50%-иар хязгаарлаад байжээ
Нүүрсний экспорт нэмэгдсээр байна Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нар Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс  тээвэрлэлтийн байдалтай (04.24) танилцжээ. Нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрээр “2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд, нүүрс тээвэр сэргэснээс хойш хамгийн олон  машин гарсан өдөр байлаа” гэжээ. Түүний мэдээлснээр Гашуунсухайт(193), Шивээхүрэн(271), Ханги(43) болон Замын-Үүд(1) боомтуудаар нийт 508 машин нүүрсний тээвэр хийсэн аж.
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргыг томиллоо “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрээр “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
Хятадын эдийн засгийн идэвхжил удаашрав Хятадын эдийн засгийн эрчмийн үзүүлэлт болох аж үйлдвэрийн PMIndex дөрөвдүгээр сарын байдлаар 50.8%-тай гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Энэ нь COVID-19-ийн тархалтаас хойш Хятадын эдийн засгийн эрчим хоёр сар дараалан өсч буйг харууллаа. Гэхдээ өсөлтийн хурд гуравдугаар сартай харьцуулахад удааширсан байна. Өнгөрсөн сарын дүн нь хоёрдугаар сарын түүхэн доод үзүүлэлт болох 35.7%-иас огцом дээшилж 52%-тай гарсан билээ. Харин дөрөвдүгээр сард уг үзүүлэлт Ройтерс-ийн шинжээчдийн дэвшүүлж байсан 51%-д хүрч чадсангүй. Энэ үзүүлэлт 50%-иас дээш гарвал өсөлтийг, үүнээс доош орвол бууралтыг илтгэдэг.
IPO-тэй холбоотой 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн (2020.04.27) ээлжит бус хуралдаанаараа  дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр  зөвлөмжийг  хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрх чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.
 Тавантолгойн IPO өмч хувьчлал мөн үү? Эрдэнэс Тавантолгой”-н IPО-г олон улсын бирж дээр гаргах ажлууд сүүлийн арван жил  бүтэлгүйтэж ирсэн. Түүхээ сөхөөд харахад гадны гэхээсээ дотоодын улстөржилт, фракцуудын зодоон  энэхүү мега төслийг задалж бутаргасан байдаг. 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгой ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ анхлан мэдэгдсэн. Араас нь С.Батболдын засаг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Маш том зорилго тавьж стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарласан ч хөрөнгө оруулагчдаа шалгаруулж чадаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар хэлэлцээрийг эхлүүлсэн ч бас л урагшлаагүй. Түүний засгийг  огцруулснаар төсөл дахиад л  нурсан.  Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын даалгавраар М.Энхсайхан тэргүүтэй баг маш шаргуу ажиллан  төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурахад бэлэн болсон боловч УИХ-ын хаврын чуулганы нээлт  дээр спикер З.Энхболд алхны ганцхан тогшилтоор л унагачихаж билээ.
1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгохоор төлөвлөжээ   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2020.04.24) нээлттэй боллоо. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахимаар явагдсан юм. Хурлыг компанийн www.ett.mn сайт болон  “1072 Хувьцаа Мэдээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжууллаа. 
Коксжих нүүрсний Элга ордын 100%-ийн эзэмшигч шинээр тодорлоо “Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний Элга орд дахь 51%-ийн эзэмшлээ 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгосон юм. Нийт 15 компаниас санал ирснээс хамгийн өндөр дүнтэй буюу 80 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Оросын Холбооны монополийн эсрэг албанаас (2020.02.28) ордын хувь эзэмшлийг худалдах зөвшөөрлийг олгосон байдаг.ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авлаа. Үүний зэрэгцээ “Внешэкономбанк”-ны 107 сая ам.долларын “Мечел” компанийн өрийг барагдуулав. Ингэснээр “А Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын 51%-ийг эзэмшиж байгаа юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийг эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг үзэглэжээ. Өөрөөр хэлбэл, “А Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ.
“Glencore” компани Замби дахь зэсийн уурхайн үйл ажиллагааг сэргээнэ Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” компани “Mopani” уурхайн үйл ажиллагааг (2020.04.08) зогсоосон бөгөөд гурван сарын туршид сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 2018 оны байдлаар, уурхайгаас 119 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг. Тэгвэл “Glencore” компани шийдвэрээ эргэн харж, уурхайн үйл ажиллагааг дахин сэргээж мададгүй байна. Уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан ажилгүй сул зогсоход хүрээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд Замби улсын Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулжээ.
Коксжих нүүрс, төмрийн хүдэр зах зээлийн савлагаанд хамгийн “өнгөтэй” байна Коронавирусын дэгдэлт нэгдүгээр сард дэлхий нийтэд голомтлон тархаж эхлээгүй байхад шинжээчид нэг аюулыг сануулж байсан юм. Тэр нь хэдийгээр COVID-19 өвчин  Хятадад голомт үүсгэн ихээхэн тархалт өндөртэй байгаа ч, удахгүй бусад оронд шинэ голомт байдлаар тархвал жинхэнэ аюул болох тухай анхааруулга байв. Энэ аюул бодитоор биеллээ олсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гуравдугаар сарын 11-ний мэдэгдэл баталсан. Энэ өдөр тус байгууллага COVID-19-ийг цар тахал болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч үүнээс хавьгүй өмнө нь Өмнөд Солонгос, Япон, Итали, Францад томоохон голомт үүссэн нь тодорхой болоод байсан юм. АНУ-д коронавирусын өвчлөл огцом нэмэгдэх тухай мэдээлэл дөнгөж гуравдугаар сар гараад байх үед хэвлэлүүдээр цацагдаж байв. Харин тухайн үед АНУ-ын төр засаг хэтэрхий удаан хөдөлж байсныг хэлэх хэрэгтэй. 
Зогсох эрхгүй нүүрсний салбарын тооцоолоогүй “тулгаралт” Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний салбараас улсын төсөвт оруулах орлогын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 21.4% буюу 39.4 тэрбум төгрөгөөр буурч 144.9 тэрбум төгрөгт хүрсэн тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Гэхдээ энэ бол нүүрсний салбарт сонсогдож буй хамгийн муу мэдээ биш юм. Учир нь оны эхний хоёр сар хагасын байдлаар Монголын нүүрсний экспорт биет хэмжээгээр болон орлогын дүнгээр 47%-иар буурчээ. Одоо экспортыг сэргээх ажил Монголын Засгийн газар, олборлогч компаниудын өмнө ид тулгараад байна.
Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23%, алтных 78%-иар буурав Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани оны эхний улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Уг мэдээлэлд өгүүлснээр Оюутолгой эхний улиралд нийт 164.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнд 35.2 мянган тонн зэс, 26.15 мянган унц алт, 214 мянган унц мөнгө агуулагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн гарц 23%-иар, алтных даруй 78%-иар, мөнгөнийх 13%-иар буурсныг илтгэнэ. Гэхдээ энэхүү бууралт нь ил уурхайн агуулга багатай үеийн олборлолт руу шилжин орсонтой холбоотойг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл металын агуулга баялагтай 4а болон 6а үе шатнаас агуулга багатай 4b болон 6b үе шат руу орсон нь гарц буурахад голлон нөлөөлжээ.
“Эрдэнэс Монгол” компани  “Бид нэг амьтай шүү” аян эхэлжээ “Эрдэнэс Монгол” ХХК-аас охин компани “Гашуунcухайт авто зам” ХХК болон Цагдаагийн ерөнхий газар, “Юнител” ХХК хамтран “Бид нэг амьтай шүү” аяныг эхлүүлжээ. “Гашуунcухайт авто зам”ХХК хариуцдаг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, ослын тоог бууруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэх, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэргээс үүдсэн аваар осол, жолооч амиа алдах хүртэл тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллага хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байгаагийн нэг нь “Бид нэг амьтай шүү” аян ажээ. 
Ураны ханш 32 ам.долларт хүрч нэмэгдэв Японы Фукушима атомын цахилгаан станцад осол гарснаас хойш дэлхийн зах зээл дэх ураны ханш огцом унаж өнөөг хүртэл бүрэн сэргээгүй билээ. Тэгвэл коронавирус тархаад буй өнөөгийн нөхцөл байдалд ураны үнэ өсч сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл цар тахлын халдварын улмаас улс орнууд хөл хорио тогтоож буй нь уурхайн олборлолт, ханган нийлүүлэлтийн тээвэрт нөлөөлж, эргээд нийлүүлэлтээс хамааран ханш өсөхөд нөлөөлсөн аж. Ураны томоохон нийлүүлэгч “Казатомпром” компани  энэ онд ураны үйлдвэрлэлээ 4 мянган тонноор бууруулахаа мэдэгджээ. Канадын “Cameco” компани нь ураны хамгийн том уурхай “Cigar Lake”-ийн үйл ажиллагааг зогсоосон төдийгүй Онтарио дахь төслүүдээ ч царцаагаад байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт өсчээ Сүүлийн нэг сарын турш Хятадын түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Гэсэн ч тус улс руу коронавирусын тархалтын улмаас Австрали, Бразилийн томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт буурсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Австрали, Бразилийн нийлүүлэх төмрийн хүдрийн импорт 3.17 сая тонноор буурч 19.81 сая тоннд хүрчээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний  улирлын байдлаар 262.7 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар өссөн байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 1.2%-иар өсч  86.23 ам.долларын ханштай байгаа аж. Энэ нь гуравдугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үнэд тооцогдож байна.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өчигдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет  ХХК-иудыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100% ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав.
Хятадын импортын өсөлтөөр зэсийн ханш сэргэж эхлэв Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Хятадын зэсийн импорт өмнөх оны мөн үеийнхээс 13%-иар өсч 442 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсанаар өчигдөр (2020.04.14)Лондоны металын бирж дээр зэсийн ханш ганц өдрийн дотор 3.2%-иар өсч 5150 ам.доллар/тонн-ын түвшинд хүрч хаагдлаа. Ингэснээр зэсийн ханш сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрэв.
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл  яаралтай хийхийг үүрэг болгов Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөл өнөөдөр  ээлжит хурлаа цахим хэлбэрээр явуулж, охин болон хараат компаниудын мэдээллийг   сонссон байна. Энэ удаагийн хурлаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон  Шивээ Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болгожээ. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрөөс зээл авахаар шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай техникийн жагсаалтыг гаргахаар төлөвлөж байгаа юм. Багануурын уурхайн өмнө тулгарч байгаа хүндрэл нь олон жил яригдаж байгаа техникийн шинэчлэл. Уурхай дотоод эх үүсвэрээрээ бага хэмжээний тоног төхөөрөмж, машин механизм худалдаж авдаг ч ерөнхийдөө уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан.