Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Д.Мэргэн: Бид дэлхийд салбартаа тэргүүлэгч брэнд үйлдвэрлэгчдийг  Монголд төлөөлж ажилладаг   Манай компани 1999 онд дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Уул  уурхай, зам барил­га, орон сууц, нийтийн аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага, дунд оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдээс эх орныхоо хэрэглэгчдэд баталгаат чанар, өргөн сонголттойгоор нийлүүлж ирлээ. Бид дэлхийд салбартаа тэргүүлэгч 50 гаруй брэндийн Монгол дахь албан ёсны цорын ганц борлуулагчаар ажиллаж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн сайн мэддэг агуулахын сэрээт ачигч үйлдвэрлэгч “Toyota”, цахилгаан багаж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Макita”, бага оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Honda” зэргийг нэрлэж болно.
Б.Лхагважав: “Шадар гурван цэрэг”-т хадаг барихаа больсон цагт уул уурхайд зөв хөрөнгө оруулалт орж ирнэ Юуны өмнө, The Mongolian Mining Journal сэтгүүлд ярилцлага өгч буйдаа баяртай байна. Уул уурхай, эдийн засгийн салбарын бүтэн арван хоёр жилийн түүхийг бичиж, үлдээж яваа танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.  Монголын эдийн засгийг үнэндээ уул уурхайгүйгээр ярих боломжгүй. Экспортын 80 гаруй, импортын 60-70 орчим хувь энэ салбараас хамааралтай. Түүхий эд, тоног төхөөрөмж, шатах тослох материал, эрчим хүч гээд 1 тэрбум гаруй ам.долларын хэрэглээ уул уурхайд бий. Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед ЗХУ-ын 9 тэрбум ам.долларын өр тэглэгдэж байсныг Та санаж байгаа байх.  Чухамдаа  2004 он бол хөрөнгө оруулалт зах зээлийн дүрмээр орж ирсэн шинэ үеийн эхлэл байлаа. Өнөөдрийг хүртэл ДНБ тоон дүнгээрээ 11 дахин өссөн байна. Бараг 11.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ бүхэн уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас эхлээд бүх зүйлтэй холбогддог.
Эхний улиралд нүүрсний экспорт 61%, зэсийнх 30%-иар буурав ​​​​​​​Оны эхний улирлын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум орчим ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 860 сая ам.доллар буюу 28.1%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тэр дундаа экспорт 1 тэрбум 36 орчим сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.5%-иар буурчээ. Импортын хувьд 1.16 тэрбум ам.доллартай тэнцсэн нь экспортын дүнгээс 125.8 сая ам.доллараар давж , гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарлаа. Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 124.2 сая ам.доллараар буюу 9.7%-иар буурчээ.
“Ногоон” Рио Тинто ба Тавантолгойн станц Дэлхийн уул уурхайн хоёр дахь их “айл” болсон “Рио Тинто” компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нүүр бардам тэмцэж байна. Тус компани 2018 онд өөрийн хөрөнгийн жагсаалтаас сүүлчийн нүүрсний уурхайгаа “үдэж” гаргаснаар чулуужмал түлшнээс ангижирч чадсан анхны томоохон компани гэдгээрээ бахархах болсон. Яг энэ үеэрээ тус компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхдугаар тайлангаа гаргасан. Тэгвэл саяхан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёрдугаар тайлангаа гаргаснаа тус компани зарлалаа. Энэ тайланд дурдсан хамгийн гол санаа нь “Рио Тинто”  нь бүхэлдээ хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно гэсэн агуулга байв. Тодруулбал  2050 он гэхэд  бүхий л хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг бүрэн арилгах зорилтыг дэвшүүлжээ.  Үүнд тус компанийн үйл ажиллагааны шууд болон шууд бус хүлэмжийн хийн ялгаруулалтууд хамаарна. 
Монголбанкны алт худалдан авалт 78%-иар өсөв Эхний гурван сарын байдлаар төв банкны алт худалдан авалт нийтдээ 3.6 тоннд хүрчээ. Мөн хугацаанд төв банк 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан байна. Төв банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 78%-иар өсөлттэй гарлаа. Ийнхүү алтны худалдан авалт эхний улиралд огцом өссөн нь өнгөрсөн оны эхний гурван сард алтны АМНАТ өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталж алтны роялтийн хувь хэмжээг 2.5% байсныг 5%-иар тогтоосон билээ. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн алтны роялтийг 2.5%-иар тооцох хуулийн хугацаа 2019 он гармагц дуусгавар болсон. Улмаар салбарын хуулийн өөрчлөлтийг батлах хүртэл буюу 2019 оны эхний улиралд алт тушаалтад 10 хүртэлх хувийн роялти тооцон авч байсан нь төв банкны алт худалдан авалт эрс буурахад нөлөөлсөн гэж үздэг.
ЗГ: Тавантолгойн станцын санхүүжилтийг төр хариуцаж, 450МВт-ын хүчин чадалтай байхаар тогтов ​​​​​​​Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар (2020.04.08) Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулахтай холбоотой чухал шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн мэдэгдлээ. Уг шийдвэрээр Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр буюу Оюутолгой төслийн өргөтгөл шатны санхүүжилтэд станцын зардлыг оруулахгүй байхаар тогтлоо. Түүнчлэн станцын нийт хүчин чадлыг 300МВт бус 450МВт байхаар тогтсон байна. Станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар тооцож буй аж. Уг төслийн хөрөнгө оруулалтын зардал 600 сая ам.доллар байх төлөвтэйг салбарын сайд мэдэгдлээ.
“Эрдэнэс Монгол” Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтарч ажиллана “Эрдэнэс Монгол” ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй компанийн чадавх, засаглалыг сайжруулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр (2020.04.07) гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь хараат бус, бие даасан байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн байдал болон баялгийн сан байгуулах, хөрөнгө удирдах, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудалд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх замаар техникийн зөвлөмж өгөх юм. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа, мэдээллээр хангахад хамтарч ажиллана.
Орос: Газрын тосны гарцаа танахад бэлэн Газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах асуудлаар ОПЕК болон ОХУ-ын хооронд ирэх пүрэв гаригт (2020.04.09) уулзалт хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна. Энэхүү уулзалт өнгөрсөн даваа гаригт болох хүлээлттэй байсан ч уулзалтын тов хойшилсон юм. Гарц танах тухай шийдвэрийг угтаад зах зээлд газрын тосны үнийн өсөлт өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ажиглагдах болсон. Дөрөвдүгээр сарын 2-нд Брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 24 ам.доллараас 36 ам.доллар болж өсчээ. Өнөөдрийн байдлаар (2020.04.07) Брэнт маркийн газрын тосны ханш 33 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна.
Fitch: Зэсийн зах зээлд эрэлт 6%-иар буурна Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Монгол, Хятадын тал нүүрсний худалдааг хэвийн голдиролд оруулахаар арга хэмжээ авч ажиллана  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга танилцлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
Хямралыг сөрөх 5 их наяд  Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.
Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нүүрс экспортолж эхэллээ Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
Чалко: Хятадад Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ их байна “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
Б.Мөнхтөр:  Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг бид олон жил судалсан  Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.    Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?  Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолж эхэллээ Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 32.9%-иар буурлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
ҮСХ: Нүүрсний экспорт 2.6 сая тонноор буурчээ Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.
Парисын хэлэлцээр  ба Монголын уул уурхай  Парисын хэлэлцээрт 2015 онд 195 улс   нэгдсэн бөгөөд энэхүү гэрээгээр дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмд хязгаарлах, боломжтой тохиолдолд   1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барих зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Үүнд уул уурхай болон газрын тосны салбарууд хамгийн их хариуцлага хүлээх, түүнчлэн хамгийн их буруутан болон хувирч байгаа билээ.  Уул уурхайн компаниуд одооноос л хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахаар бодитоор хөдөлж эхэлжээ. Зарим   компаниуд  2030 он гэхэд 30 хүртэлх хувиар хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг  зорьж байна. Гэсэн ч энэ нь Парисын хэлэлцээрээр тогтоосон хэмжээнд хангалтгүй ажээ. Уул уурхайн салбарынхны хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах олон хувилбар бий.