Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой
Засгийн газрын ээлжит бус хуралдааны газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэрийг (2020.03.19) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой гэж сайд мэдээлэв.Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22 ам. доллар болж буурсан нь шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. COVID 19 вирусын улмаас, Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан байна.
Зэсийн ханш 5200 ам.доллар болж буурав
Монголын экспортын хамгийн гол түүхий эд болсон зэсийн ханш Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар 5205 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших ханшийн хамгийн доогуур түвшин боллоо. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх үндсэн металд тооцогддог. Хэдийгээр зэсийн ханшийн түвшин бусад эрдэс түүхий эдтэй харьцуулахад харьцангуй уналт багатай буюу 5500 ам.долларын түвшинд хэлбэлзэж байсан ч ийнхүү буурах хандлагатай болж ирлээ. Зэсийн ханш буурч байгаа нь даваа гаригт (2020.03.16) COVID-19-ийн тархалтын улмаас Хятадын эдийн засаг ихээхэн агшсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой. Тус улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5%, экспорт 13%, жижиглэнгийн худалдаа 20.5%-иар тус тус буурчээ.
Я.Бат-Ирээдүй: Дэлхийн хурдацтай эдийн засагтай хөл нийлүүлэн алхъя гэвэл бид өөрсдөө хөгжих ёстой
Монголын Геологийн холбооны VI чуулган өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын шийдвэрээр геологич Я.Бат-Ирээдүйг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Геологийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэнтэй MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
Би геологийн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид мэргэжлийнхээ дагуу ажиллаж ирсэн. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн хүндхэн жилүүдэд ч өөрийн мэргэжлээрээ үнэнч зүтгэж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно.
Далд уурхайн бүтээн байгуулалт удаашрав
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр (2020.03.16) далд уурхайн бүтээн байгуулалтын явц COVID-19-ийн улмаас удааширч эхэлснийг мэдэгдсэн байна. “Рио Тинто” болон “Оюутолгой”-н багийн хувьд нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй коронавирусээс сэргийлэх арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл гаргахаар бэлтгэсэн
Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна.
Эрдэнэс Тавантолгойн IPO-д тулгарах шинэ эрсдэл
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам 2020 оны есдүгээр сард ашиглалтад орж, нүүрсээ зөөж эхэлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн сонгуульд өөрийгөө сойхоор бэлтгэж эхэлсэн түүний хэлснээр бол төмөр замын ажил амжилттай яваа ба Хятадын нутгаар нүүрс зөөдөг тарифтай ижил нөхцөлөөр Алс Дорнодын далайн боомтод хүрэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан гэнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Эрдэнэс Тавантолгойн IPO-д хурдасгуур болж өгнө гэдэгт ч мөн салбарын сайд итгэл төгс хэлж байна.
Гэхдээ энэ бол түүний хувьд бүтэн жилийн өмнө хэлсэн үг бөгөөд өнгөрсөн хугацаанд IPO гаргах хүчин зүтгэл нь цаг хугацааны алдагдалд орж, шинээр үүссэн эрсдэлүүдэд түүртэж эхэлсэн нь нууц биш.
"Mongolia Mining 2020" олон улсын үзэсгэлэн түр хугацаагаар хойшиллоо
Mongolia Mining 2020 - Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нь энэ оны 4 сарын 08-10 ны хооронд зохион байгуулагдахаар товлогдсон, бэлтгэл хангагдаж байсан. Гэвч дэлхийг хамарсан Корона вирусийн халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан үүссэн онцгой нөхцөл байдлаас үүдэн үзэсгэлэнг товлогдсон өдрөөс хойшлуулах болсноо үүгээр мэдэгдэж байна. Одоогоор бид тодорхой хугацаа зарлах боломжгүй ч үзэсгэлэнд оролцогч, хамтран ажиллагч байгууллагуудын ажилд аль болох таатай байхаар, уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахыг зорьж байна.Нөхцөл байдалтай уялдуулан, шинээр өдөр товлож, зохион байгуулах хорооны зүгээс үзэсгэлэн болох өдрөөс 30 хоногийн өмнө албан ёсоор зарлах болно.
Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжихэд 570 тэрбум доллар зарцуулах төлөвтэй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын аюулыг “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн болохыг албан ёсоор (03.11) зарласан. Энэ нь дэлхийн олон улс оронд халдварт өвчин эрчимтэй тархах үед хэрэглэдэг нэр томъёо юм. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос АНУ руу чиглэх бүх нислэгийг нэг сарын хугацаатайгаар зогсоож байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг шийдвэр баасан гаригаас (2020.03.13) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын тус мэдэгдэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлтэй хүч хавсарснаар хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна. Өчигдрийн байдлаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд эрчимтэй буурч 1987 оны “хар даваа гариг”-аас хойш үзэгдээгүй их уналт үзүүлжээ. Тухайлбал Dow Jones Industrial Average индекс ганцхан өдрийн дотор 2300 нэгжээр буюу 10%-иар, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн S&P 500 индекс 9.51%-иар, NASDAQ-ийн биржийн Composite индекс 9.43%-иар тус тус буурсан байна. Европын гол индекс болох Euro Stoxx 600 индекс ч мөн 10 гаруй хувиар буурчээ.
SQM: Литийн ханш коронавирусын улмаас үргэлжлэн буурах төлөвтэй
Лити олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Чилийн "SQM" компани цахилгаан автомашин болон дэвшилтэт технологи бүхий цахилгаан барааны зай хураагуурын гол орц түүхий эд болох литийн үнэ цаашид ч буурсаар байх төлөвтэйг мэдэгдлээ. Өмнө нь 2019 оны сүүлийн улиралд тус компанийн ашиг бараг 38%-иар буураад байсан юм. Сантиаго хотод төвтэй тус компанийн 2019 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашиг 66.9 сая ам.долларт хүрсэн бол 2018 оны мөн үед 108.6 сая ам.доллараар илэрхийлэгдэж байжээ. Литийн хамгийн гол хэрэглэгч Хятад улс руу хийх худалдаа нь коронавирусын нөлөөгөөр саарах төлөвтэй гэдгийг компани онцолсон байна.
“Эрдэнэт үйлдвэр” технологийн төслийг эхлүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэр хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийнхээ дагуу тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээндээ томоохон хэмжээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллаж буй. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрийн нэг нь ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасах бөгөөд хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулан жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарахаар тооцоолжээ.
Монголбанк 4.9 тонн үнэт метал худалдан авчээ
Монголбанк (2020.03.11) байдлаар нийт 4.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнд 3.2 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт болж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, өмнөх оны мөн үед АМНАТ-ийг 10%-иар тооцон суутгаж байсан, дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь Монголбанкны үнэт металын худалдан авалт өсөхөд нөлөөлжээ. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон, цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) зэрэг албан ёсны сертификат бүхий үнэт металыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар Монголбанк бэлтгэж байна.
Хятадын нүүрсний уурхайнуудын 83% нь хэвийн үйл ажиллагаанд шилжлээ
Коронавирусын дэгдэлтийн улмаас карантин тогтоосон нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж эхэлснийг Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ. Тодруулбал, Хубэй мужаас бусад бүс нутгийн нүүрсний уурхайн 83% нь хэвийн үйл ажиллагаанд орж байна. Тус уурхайнууд жилд нийтдээ 3.43 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 2020 онд БНХАУ-ын өмнөд бүс нутгийн Юунан, Гуйжоу мужийн нүүрсний 280 уурхайг хаах аж. Тухайлбал, Гуйжоу мужийн жилийн нүүрсний олборлолтыг 10 сая тонноор бууруулж 80 уурхай, Юунан мужид 200 уурхайг тус тус хаахаар болжээ.
Оросын нүүрсний экспорт 14%-иар буурчээ
ОХУ энэ оны эхний хоёр сарын байдлаар 25.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14%-иар бага аж. Мөн хугацаанд тус улсын нүүрсний олборлолт 7.5%-иар буурч 66.54 сая тонн болжээ. Коронавирусын дэгдэлтийн улмаас Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтуудыг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хаасан бөгөөд далайн боомтуудаар нүүрс экспортолж байна. 2019 онд Орос улс нийт 193.6 сая тонн нүүрс экспортолжээ.
“Эрдэнэ Ресурс” “Алтан нар” алтны төсөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авлаа
Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс” компани Баянхонгор аймагт орших “Алтан нар” алт, полиметалын ордын төсөл дээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдээллээ. Энэ талаар тус компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтан нар ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан нь Хөндий алтны дүүргийн хөгжүүлэлтэд чухал алхам боллоо. Төслийн тусгай зөвшөөрлийн талбай нь өндөр агуулга бүхий нөөц агуулснаас гадна Хөндий алтны төслийн техникийн тайланд: Баян хөндийн хүдэр боловсруулах үйлдвэрээр дамжуулан Алтан нарын хүдрийг олборлох боломжтойг тодорхойлсон. Эцсийн техник эдийн засгийн үндэслэлд Алтан нар хэрхэн Баян хөндий алтны төслийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтойг судалж байна. Мөн 2020 оны хайгуулын хөтөлбөрийг хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэжээ.
Хятадын төр Симандоу орд дахь ”Чайналко” компанийн төслийг дэмжинэ
Гвиней дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын 39.95%-ийг эзэмшиж буй ”Чайналко” компанийн төслийг SASAC буюу Хятадын төрийн өмчийг хянах комисс дэмжжээ. Уг төслийг Хятадын хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэх хувилбарыг судалж байна. Симандоу ордын III, IV талбайг Хятадын “Чайналко” компани (39.95%) болон Австралийн “Рио Тинто” групп (45.05%) эзэмшдэг. Өмнө нь “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлээ 1.1-1.3 тэрбум ам.доллараар санал болгоход Хятадын компани татгалзсан юм. Гэхдээ 2017 онд “Чайналко” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналаа Гвиней улсын Засгийн газарт тавьж, дангаараа хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.
“Shanghai Metals Market”: Хятадын зэсийн үйлдвэрлэл гуравдугаар сараас сэргэнэ
Хоёрдугаар сард Хятад улс 683.1 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1%-иар буурсан гэж “Shanghai Metals Market” мэдээлсэн байна. Тус улсын дотоодын тээврийн хөдөлгөөний хязгаарлалтын улмаас эрэлт буурч, үйлдвэрүүдийн нөөц нэмэгдсэнээр зарим компаниуд зэсийн үйлдвэрлэлээ танах, түр зогсооход хүрсэн. Энэ сарын эхээр гол бүс нутгийн тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа учир Хятадын үйлдвэрүүд сэргэхэд нөлөөлнө шинжээчид үзэж байна.
Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах талаар ярилцаж байгаа
Засгийн газрын хуралдаанаар (2020.03.11) эдийн засагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр анхаарч ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал 2018 онд Монголын эдийн засаг 7.3%-иар өсөхөд төсөв ашигтай гарч байсан. Харин 2019 онд эдийн засгийн өсөлт 5.3%-тай байхад төсвийн алдагдал 600 орчим тэрбум буюу ДНБ-ний 1.7%-тай тэнцсэн. Энэ нь нөөц, хуримтлал бий болгох чиглэлд ажилласныг илтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгө 2019 онд 538 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 620 орчим тэрбум болж нэмэгдсэн. Мөн өмнө нь Засгийн газар 8.2 их наяд төгрөгийн өр төлсөн. Энэ нь эдийн засгийн ямар нэг хүндрэл үүсэхэд үүнийг даван туулах, зарцуулах хуримтлалыг бий болгох бодлого бөгөөд коронавирусын энэ цаг үед хэрэг болж байгаа гэдгийг хэлмээр байна.
Freeport-McMoRan: Зэс, алтны олборлолтоо 40%-иар нэмэгдүүлнэ
АНУ-д төвтэй, зэс олборлогч “Freeport-McMoRan” компани зэс, алт олборлолтынхоо хэмжээг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай /03.09/ мэдэгдлээ. Мөн зэс олборлолтын зардлыг 25%-иар бууруулж, ойролцоогоор нэг фунт тутамд 1.30 ам.доллар болгохоор ажиллаж байна. Ингэснээр тус компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2021 онд өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин, түүнээс ч их хэмжээгээр нэмэгдэнэ гэж компани тооцоолж байна. Freeport Грасбэргийн гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тухайлбал он гарснаас хойших хугацаанд буюу гуравдугаар сарын 5-ны байдлаар “Grasberg Block Cave” болон “Deep MLZ” зэрэг гүний уурхайн хүдэр олборлолт өдөрт дунджаар 35,000 тоннд хүрсэн нь 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 35%-иар ахиу дүн боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав
“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ- т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа (2020.03.06)дуусгавар боллоо. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’, "Монголросцветмет’’ -д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Тус хугацааг дахин хасаг жилээс сунгасан нь энэ онд ийнхүү дуусч байгаа юм.
Монголбанк: Бодлогын хүүг 10% болгож буурууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10%-д хүргэхээр шийдвэрлэсэн байна. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5%-д тогтоохоор боллоо. Жилийн инфляци энэ оны эхний сард улсын хэмжээнд 5.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 6%-тай гарсан байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтээс үүдэлтэйгээр инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтээс улбаатай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүйг төв банк сануулжээ.