Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг  Төрийн Дум (2020.03.10) хийсэн байна. Анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова төрийн Думын гишүүний хувьд “Нэгдсэн Орос” намыг төлөөлж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг  2 удаа улиран ажиллах хязгаарыг хүчингүй болгох саналыг дэвшүүлжээ. Төрийн Дум хагас цагийн завсарлага авсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үг хэлэхдээ шинэ саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн аж. Түүний мэдэгдлийн дараагаар, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлахгүй байхаар төрийн Дум болон доод танхим тогтсон байна.
Хятадын гангийн үйлдвэрлэгч “British Steel” компанийг худалдан авлаа   Их Британийн гангийн хоёр дахь том компанийг Хятадын корпораци худалдан авах хэлэлцээр (2020.03.10) өндөрлөсөн байна. Тодруулбал, “British Steel” компанийн гангийн үйлдвэрүүдийн хувь эзэмшлийг 90 сая ам.доллараар Хятадын төмөрлөгийн “Jingye Group” корпораци худалдан авчээ. Хувь эзэмшилд Их Британи дахь гангийн 3 үйлдвэр, Нидерланд дахь 2 үйлдвэр багтсан байна. Ингэснээр дампуурахад хүрээд байсан “Teesside Beam Mill” болон “Skinningrove” зэрэг гурван гангийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ “Jingye Group” корпорацийн Ерөнхий захирал Ли Хуймин мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, энэхүү хэлэлцээр амжилттай болсноор “British Steel” компанийн 400 ажилтныг цомхтгож 3200 ажлын байрыг хадгалж байгаа юм.
“Мечел” компани Элга ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдана Оросын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг худалдах тухай мэдээлэл цацагдсанаар Москвагийн хөрөнгийн бирж дээр “Мечел” компанийн ердийн хувьцааны ханш 10%-иар өсчээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ 101.5 рубльд хүрсэн байна.“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Тэгэхээр уг төслийн нийт үнэлгээ 196 тэрбум рубль хүрч байгаа юм. Элга төслийн 49%-ийг Газпромбанк эзэмшдэг. 2016 онд Газпромбанк 34.4 тэрбум рублиэр худалдан авсан.
Алс Дорнодын хуурай  боомтууд  хаагджээ  Коронавирусын дэгдэлтийн улмаас ОХУ-ын Ерөнхий сайд Сергей Мишустин Алс Дорнодын бүс нутгийн Хятадтай хиллэх хуурай боомтын 16 цэгийг нэгдүгээр сарын 30-наас гуравдугаар сар хүртэл хаах шийдвэрийг гаргасан юм. Тэр дунд төмөр болон авто замын Забайкальск-Манжур, Благовещенск -Хэйхэ, Нижнеленинское-Тунзян, Пограничный–Суйфэнхэ, Гродеково–Суйфэньхэ болон Махалино–Хуньчунь   багтаж байна. Оросын хувьд Хятад, цаашлаад Азийн нутгийн орнуудын зах зээлд Монголын нүүрсний томоохон өрсөлдөгч орон юм. Хуурай боомтын тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хорьсноор Оросын нүүрсний экспортод   нөлөөлж эхэлжээ.
Газрын тосны ханш огцом суларч 32 ам.доллар боллоо Өнөөдрийн байдлаар (2020.03.09) Брэнт маркийн газрын тосны ханш 30%-иар (13.29 ам.доллараар) буурч 32 ам.доллар боллоо. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага ханшийн түвшин болж буй төдийгүй сүүлийн бараг 30 жилд тохиогоогүй огцом уналтаар тооцогдож байна. Ханш буурч буй нь коронавирусын дэгдэлтээс бус ОПЕК болон түнш орнуудын хагарлаас болсон гэж хэлж болно. Тодруулбал, ОПЕК болон ОХУ-ын хооронд газрын тосны “тулаан” эхэлсэн байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон хамтрагч орнуудын хооронд өнгөрсөн баасан гаригт (2020.03.06) Австрийн Вена хотноо болсон хурлаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Уг хурлын үеэр тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй газрын тосны гарц танах хөтөлбөрийн хугацааг сунгах санал дэмжигдээгүй байна. Хөтөлбөрийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно.
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын 4.5 км-т рейльс төмөр тавиад байна Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцан холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгчээ. Мөн энэ үеэр Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн Ажлын хэсэг хуралдсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд шаардлагатай материалыг цаг хугацаанд нь гаднаас (импортлох)нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
1072 хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдах боломжгүй Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой цаг үеийн  мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК  долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнд өгч байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцсон юм. Дэлхийг түгшээсэн “COVID-19” коронавирусаас сэргийлэх ажлын хүрээнд тус компани хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн төвийн сошиал суваг “1072 хувьцаа мэдээллийн төв” нэртэй facebook хуудсанд давхардсан тоогоор 10 мянган орчим хүн хандаж, мэдээлэл авсан талаар тэд онцолж байв.
Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор 300-350, Шивээхүрэн боомтоор 200 машин нүүрс экспортлоно Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомт, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээхүрэн боомтод тус тус ажиллаа. Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар энэхүү томилолтынхоо талаар УОК-д танилцуулга хийснээр холбогдох шийдвэрүүд  гаргах юм байна.
Роберт Фрийдланд: Зэсийн ханш огцом өсөх нь гарцаагүй Даваа гаригт (2020.03.02) Торонто хотноо эхэлсэн “PDAC 2020“ чуулганаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд илтгэлдээ зэсийн болон платинумын бүлгийн металын ирээдүй хэрхэн өнгөтэй байгааг тодорхой танилцуулсан байна. Тэрээр “2020 оны  нэгдүгээр сар нь сүүлийн 141 жилийн хамгийн “дулаан сард” тооцогдсон бөгөөд агаарын бохирдол нэмэгдсээр байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Үүнээс болж дэлхийн эдийн засагт жилд 5 их наяд ам.долларын зардал гарч, 7 сая хүн эндэж байна. Энэ бол коронавирусээс илүү ноцтой зүйл”
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөмжийг ил болгох хүсэлт тавьсан  Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын мэдэгдэлтэй холбогдуулан  холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө.  Тэрээр Төрийн болон Албаны нууцын тухай хуулийн 19.1,  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Төрийн болон Албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д дагуу Үндэсний Аюулгүй Байдлын (ҮАБ)  зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг ил болгох саналыг  ҮАБ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Замын-Үүдийн боомтын авто замаар нүүрсний экспорт эхэллээ   Нүүрсний экспорт эхэлснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн тухай Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудсандаа бичжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс Замын-Үүд боомтоор автомашинууд ариутгалын шаардлагыг ханган БНХАУ-руу нүүрс экспортолж эхэлсэн байна. Авто замаар нүүрний экспортыг битүүмжилсэн чингэлэгтэй автомашинаар хийж байгаа юм. Мөн энэ өдрүүдэд Замын-Үүд боомтод ЗТХЯ-ны сайд  Б.Энх-Амгалан ажиллаж байна.
М.П.Сингх: Монголын коксжих нүүрсийг Энэтхэг импортлох бүрэн боломжтой ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга, Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас суугаа Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингхийг (2020.03.04) хүлээн авч уулзжээ. Уулзалтаар, 2020 онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчлах бэлтгэл ажил, ойтой холбоотойгоор хамтарч хийх ажлууд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломж, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцсан байна. 
Д.Сумъяабазар: Нүүрсний экспортын тээвэрт квот тогтоох асуудлыг хэлэлцэнэ БНХАУ-д дэгдсэн коронавирусын улмаас Монгол Улсын боомтуудын түүхий эдийн экспортын тээвэр гуравдугаар сарын 15-ыг хүртэл зогссон билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин, түүхий газрын тосны экспортын тээврийн асуудлаар Дорноговь аймагт ажиллах бол өнөөдөр(2020.03.04) Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэв. Тэрээр ойрын өдрүүдэд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллахаар төлөвлөж байна. Нүүрсний экспортын тээврийг үргэлжлүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бэрхийн далд уурхайн музейг байгуулна 1954 оны есдүгээр сарын 12-нд  Бэрхийн уурхайг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байгуулан хүн амын суурьшлийг бий болгосон. 1995 оныг хүртэл Монгол Улсын экспортлож буй жоншны 75%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн тус уурхай нь олборлосон жоншоо Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлж, боловсруулдаг байв. Өнгөрсөн оны тавдугаар сард  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт албан томилолтоор ажиллах үед уурхайг тогтвортой ажиллахад төрөөс дэмжлэг үзүүлэхийг “Бэрх” тосгоны иргэд хүсч байсан билээ.
PDAC 2020: Коронавирус уул уурхайн төлөвийг хүндрүүлж байна Жил бүрийн гуравдугаар сард Торонто хотод болдог PDAC чуулганы үеэр суудал олох нь ихэвчлэн хэцүү байдаг. Гэсэн ч энэ жилийн чуулганаар өмнөх жилүүдээс харьцангуй цөөн зочид цугларчээ. “CRU” группийн захирал Пол Робинсон, метал олборлолтын төлөв байдлын талаарх илтгэлээ чуулганы сийрэг ирцийн талаар эхлүүлсэн байна. Тэрээр “Бид коронавирусын талаар ярихгүй байж болохгүй. Одоогоор дэлхий дахинд эрдэс, түүхий эдийн эрэлтэд төдийлөн өөрчлөлт гараагүй. Гэвч аялал жуулчлалын салбар,  гадаадад зорчиход бэрхшээлтэй байгааг чуулганы энгийн үе болон одоогийн ирцийг хараад та бүхэн ойлгох байх. Гэхдээ бидэнд БНХАУ, БНСУ-д тохиолдсон шиг цохилт хараахан тохиолдоогүй байгаа” гэлээ. Лондон хотод байрлах, бараа бүтээгдэхүүний судалгааны чиглэлийн компанийн удирдлагын Пол Робинсон уул уурхай, металын салбарт үүсээд байгаа өөрчлөлт, эргэлзээний талаар илтгэлдээ хуваалцсан байна.
S&P Global Market Intelligence: 2020 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй Канадын Торонто хотноо 88 дахь жилдээ нээгдээд буй PDAC-2020 чуулганд зориулж “S&P Global Market Intelligence”-ээс дэлхийн геологи хайгуулын салбарын судалгааны “Дэлхийн хайгуулын хандлага” (World Exploration Trends) тайлангаа (2020.03.01) нийтэлжээ. 2019 онд дэлхийн хэмжээнд геологи хайгуулд 9.8 тэрбум ам.доллар хөрөнгө оруулсан байна. Энэ нь өмнөх 2018 онд уг үзүүлэлт 10.1 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад 3%-иар буурсан үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт буурсан нь зарим түүхий эдийн ханшийн уналт, алтны салбар дахь компаниудыг худалдан авах, нэгдэх зэрэг үйл явц нөлөөлсөн гэж үзжээ. Гэсэн хэдий ч хайгуулын компаниудын тоо 3%-иар нэмэгдэж 1708  болсон байна. 2018 онд хайгуулын компаниудын тоо 1651-д хүрсэн мөн өсөлтийг харууллаа.   
Хятадын эдийн засгийн идэвхжил түүхэн доод хэмжээнд хүрлээ Улс орны эдийн засгийн эрчмийг илтгэдэг (аж үйлдвэрийн) PMI үзүүлэлтээр Хятадын хувьд өнгөрсөн хоёрдугаар сард түүхэн доод хэмжээнд хүрчээ. Тодруулбал уг үзүүлэлт өнгөрсөн сард 35.7%-тай гарчээ (50-иас доош бол бууралтыг илтгэдэг). Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын PMI үзүүлэлт 50%-тай гарч байсан юм. Ийнхүү хоёрдугаар сард тун доогуур дүн гарсан нь ялангуяа Хятадын барилгын салбарын уналтаас болжээ. Гэхдээ коронавирусын тархалтыг тус улс хяналтандаа авсан тул ирэх саруудад сэргэлт ирнэ гэж Capital Economics тайлбарлажээ.
Монголбанк хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авав Монголбанк 2020 оны хоёрдугаар сард 952 кг үнэт метал худалдан авлаа. 2020 оны эхний хоёр сарын байдлаар төв банкны үнэт металын нийт худалдан авалт 4.5 тоннд хүрээд байна. Хоёрдугаар сарын худалдан авалт нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 96 кг байсантай харьцуулахад 856 кг-аар өссөн байна. 2020 оны хоёрдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 18 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
Эрдэнэс Тавантолгой: Гуравдугаар сарын 2-ноос экспортын  төлөвлөгөө  тасалдаж болзошгүй байна “Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилах болсонтой холбогдуулан даваа гараг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн систем руу 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авсан байна. Мөн системд 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр буулгаж, экспорт хийжээ. Нэгдүгээр сарын 24-ныг хүртэл экспортын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн гэдгийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо
Сангийн сайд: Монголын нүүрсийг Хятадын тал авахад бэлэн  Монгол Улс коронавирусын улмаас нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-наас зогсоогоод байсан. Улсын онцгой комисс (2020.03.01) шуурхай хуралдаж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс, газрын тосны  экспортыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад ачаа, тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр болсон байна. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Хэрэв бэлтгэл хангагдвал заавал гуравдугаар сарын 15-ны өдрийг хүлээлгүй нүүрсний экспортоо эхлүүлэх боломжтой” гэж мэдээлэв.