Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ОТ: Далд уурхайн хүдэр тээвэрлэх “ЗҮТГҮҮР”-ийг нээв Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
Н.Батбаяр:  Уул уурхайг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл болгон хардгаа болих хэрэгтэй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ? Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой.
Давхардаагүй АМНАТ-ийг “давхардалгүй” болгосон нь  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
Засварын ажлыг олон улсын жишгээр хөтлөн явуулах нь уурхайн бүтээмжийг нэмэгдүүлнэ Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
Рио Тинто: УИХ-ын тогтоол нь гэрээ хүчин төгөлдөр болохыг баталлаа "Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.
Газрын тосны хайгуулыг эрчимжүүлэхээр болов Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ (2019.12.11).
Уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргах зорилготой Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн  өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Салбарын холбоодын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.   “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан.
“Засаглал ба уул уурхай” семинар болов ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас  “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн хүрээнд “Засаглал ба уул уурхай” сэдэвт семинарыг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Энэхүү семинарыг Канадын Бритиш Колумбын Их сургуулийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран явуулсан юм. Энэ хүрээнд ШУТИС-ийн уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр, ашигт малтмал баяжуулалтын технологийн магистр, докторын сургултын хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай нийгэм, байгаль орчин, ашигт малтмалын нөөцийг хариуцлагатай, үр ашигтай, нийгэмдээ өгөөжтэй ашиглах зэрэг асуудлыг гадаадын ижил төстэй сургалтын хөтөлбөртэй харьцуулалт хийсэн судалгааг танилцуулах, салбар дундын судалгаа шинжилгээ хийх боломжуудыг нээх, цаашид энэ чиглэлээр судалгаа тогтмол хийх, олон талын мэдлэгийг бий болгох, хуримтлуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.    
Зэсийн үнэ 6000 ам.доллар давж өсөв ​​​​​​​Даваа гаригийн байдлаар, Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 6012 ам.доллар/тонн (гурван сарын гэрээт үнэ) хүрчээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойших хамгийн өндөр дүн болж байна. Зэсийн үнэ тус бирж дээр арванхоёрдугаар сарын эхээр 5877 ам.доллар/тонн байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн зэсийн үнэ өсч эхэлсэн нь АНУ-ын эдийн засгийн эерэг мэдээ болон АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээр харьцангуй урагштай байгаатай холбоотой. Мөн Хятадын зэсийн импортын өсөлтийн тухай мэдээ цацагдсан нь зэсийн ханшийн өсөлтийг нөхцөлдүүлж байна.
Ашигт малтмалын баяжуулагчид оны ажлаа хэлэлцэж дүгнэлээ Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо (МАМБХ) жил бүр өөрсдийн үйл ажиллагааг гишүүд, гишүүн байгууллагын болон холбоог үүсгэн байгуулсан ахмад үеийн төлөөллүүддээ тайлагнаж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилладаг юм. Тус холбоо 2019 оны ээлжит бүх гишүүдийн хурлыг энэ сарын 6-нд UВ Grand Hotel-д зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг МАМБХ-ны Ерөнхийлөгч Б.Чинзориг нээж холбооны үйл ажиллагааны тайланг, Гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий 2019 оны санхүүгийн тайланг нийт гишүүддээ мөн танилцуулсан юм. 2019 оны хувьд МАМБХ-ны хувьд ололт амжилт ихтэй, төлөвлөсөн ажлуудаа 90%-тай  хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, тус холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер М.Дамдинсүрэн “Уурхайчдын алдарын од” шагналыг хүртжээ.
Codelco: 2028 он хүртэлх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танана Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгчөөр Я.Бат-Ирээдүйг сонгов Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
Айлчлалаар Монгол, Оросын тал 15 баримт бичиг үзэглэжээ   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
Давхар баяр угтсан их бүтээн байгуулалт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
Б.Мөнхбат: Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв. 
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв  Орхон аймгийн Эрдэнэт хотын ETV HD телевизийн сэтгүүлч  Б.ГАНТУЯА   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд  “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөртэй болов”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв”  зэрэг мэдээ, сурвалжлагаар  амжилттай оролцож манлайлсан тул  телевизийн “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
“Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү? Архангай аймгийн “Архангайн толь” сонины сэтгүүлч Х.ЦЭВЭГМИД    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд  “Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү?”,  “Ц.Мөнхнасан:  Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй” зэрэг мэдээ, сурвалжлага, ярилцлагаар  амжилттай оролцож, манлайлсан  тул  сонины  “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
Метан хийн эрин зуун айсуй Өмнөговь аймгийн www.gobimedia.mn сайтын эрхлэгч  Ч. Сумъяа   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд  “Метан хийн эрин зуун айсуй”, “Метан хийг олборлох нь Монгол улс, тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд чухал”, “Говьчууд усгүй болох аюул ойрхон ирсэн”  зэрэг нийтлэл, ярилцлагаар  амжилттай оролцож, манлайлсан тул сайтын  “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
“Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал” Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.САНААДАГВА   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд  “Хариуцлагатай уул уурхай мэргэжлийн байхаас эхэлнэ”, “Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал” зэрэг нийтлэл, ярилцлагаар  амжилттай оролцож манлайлсан тул сонины  “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр тодруулав.  
Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж  Дорноговь аймгийн “Д” медиа группийн “Өнөөгийн Дорноговь” сонины сэтгүүлч П.Нямцэцэг    The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд  “Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж”, “Эко хэлхээ” компанийн жонш баяжуулах үйлдвэрийн хүнцэлийн агууламж стандартаас их гарчээ”  зэрэг  нийтлэл, ярилцлагаар  амжилттай оролцож манлайлсан тул сайтын  “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр тодруулав.