Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
"Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд”  УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох баримт бичгүүд” хэмээх 500 хуудас бүхий товхимолыг гаргажээ. Энэхүү товхимолд Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүдийг монгол, англи хэл дээр хэвлэсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдох бүх эх сурвалж, бичиг баримтын эмхэтгэлд багтсан аж.
Хүлэмжийн хийг бууруулах сорилт нь уурхайчдад боломж авчирна Уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлсэн улс орнуудыг Канад улс тэргүүлдэг. 1935 онд байгуулагдсан “Канадын уул уурхайн ассоциаци”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бэн Чалмерс есдүгээр сард Монголд хүрэлцэн ирж “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцуулсан юм. Энэхүү санаачлага нь компаниудад үйл ажиллагааны гүйцэтгэлээ байгаль орчны хувьд бодитоор сайжруулах боломж олгодгоороо онцлогтой ажээ. Байгаль орчны хувьд анхаарах нь компанийн эдийн засгийн үр ашгийг ч дээшлүүлэх боломжтойг тэрбээр тайлбарлав. Ингээд түүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт уг санаачлагын талаар болон бусад асуудлаар ярилцлаа.  Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь уул уурхайн салбарт улам бүр чухал  болж байна. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт энэ асуудал хараахан анхаарлын төвд ороогүй  гэж хэлж болно. Компаниуд цаашид энэ чиглэлд юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд уул уурхайн салбар анхаарал хандуулах учиртай нь эргэлзээгүй хэрэг.  
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ-2019” нэгдсэн сургалт эхэллээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас  хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019" төслийн нэгдсэн сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хагас өдөр үргэлжлэх энэ удаагийн сургалтын эхний илтгэл “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага” сэдэвт сонсголыг “Эрдэнэс Монгол” компанийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр хийсэн юм. Тэрбээр Хариуцлагатай уул уурхай нь олон хүчин зүйлийг хамаарах ч, юун түрүүн байгаль орчны хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, компанийн засаглалаар илэрхийлэгддэг байна.
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 23%-иар өсөв Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1%-иар өссөн байна.
ОХУ: Дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг эзлэх зорилттой Энэхүү зорилтыг “ОХУ-ын эрчим хүчний 2035 он хүртэлх стратеги”-д тодорхойлсон байна. Уг төлөвлөгөөний дагуу, 2018 онтой харьцуулахад 2024 он гэхэд нүүрсний олборлолтыг 20%-иар нэмэгдүүлж 480-530 сая тоннд хүргэх аж. Нүүрсний экспортын тухайд, Ази-Номхон далайн бүс нутаг, Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын зах зээлд чиглэх бөгөөд 2035 онд дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг хангах зорилт дэвшүүлжээ. Хэдий дэлхийн улс орнуудад нүүрсний хэрэглээ буурч байгаа ч Азийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байна гэж Оросын зах зээлийн шинжээчид үзэж буй.
“Samarco Mineracao” компанийн төмрийн хүдрийн уурхайг сэргээх зөвшөөрөл олгожээ Бразилийн өмнөд хэсэгт орших Минас Жерайс мужийн Байгаль орчны зөвлөлөөс төмрийн хүдэр олборлолтоо сэргээн үргэлжлүүлэх зөвшөөрлийг “Samarco Mineracao” компанид олгожээ. 2015 оны арваннэгдүгээр сард тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хоёр далан задарсны улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учруулж  уурхайн ажиллагааг зогсоосон юм. Зөвшөөрөл олгосноор “Samarco Mineracao” компани төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагааг сэргээж 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулна гэж үзэж байна.
Монголбанк: Алт худалдан авалт 12.9 тоннд хүрч 27%-иар буурав Монголбанк оны эхний арван сарын байдлаар нийтдээ 12.9 тонн алт худалдан авсан тухай мэдээллээ. Энэ дүн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.83 тонн буюу 27%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнг тусад нь авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард алт худалдан авалт 1.73 тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарынхтайгаа (1.43 тонн) харьцуулахад Төв банкны алт худалдан авалт 21.3%-иар өссөн дүнтэй гарчээ.
Үндсэн хуулийн цэц роялти-ийг хүчингүй болгосон уу? Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. Энэ нь одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.
“Петроматад”-ын нээлтээр улсын газрын тосны нөөц 10%-иар нэмэгдэх боломжтой Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани газрын тосны хайгуулын Матад XX талбайн хойд үзүүр дэх Цэн тогоруу (Heron-1) цооногт хийсэн хайгуулын өрөмдлөгийн туршилт, судалгааны дүнг танилцуулсан юм(10.24). Компанийн мэдээлснээр, уг хэсэгт олборлолт явуулах боломжтой гэж туршилтын дүн гарчээ. Гэхдээ одоо өрөмдлөг, хайгуулын ажлын дата мэдээллийг нэгтгэн, илүү нарийвчилсан үр дүнг гаргахаар ажиллаж байна. Улмаар газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлнэ гэж харж байгаа юм. Ингэснээр одоо тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэнэ гэж компани мэдээлэлдээ дурджээ.
Саарал жагсаалт: Эдийн засгийн ээлжит “сорилт" УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, төсөв батлах гээд чамгүй бодлогошрох зуур Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай мэдээ тэднийг цочоож орхив. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг мэдээг аравдугаар сарын 18-нд зарласан юм. ФАТФ  нь дэлхийн санхүүгийн системийг мөнгө угаалт, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй холбоотой аливаа санхүүжилтээс хамгаалах үндсэн зорилготой, өдгөө 30 жилийн нүүрийг үзээд буй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. Өмнө нь 2013 оны зургадугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орж байсан үетэй харьцуулахад энэ удаад нийгэм даяараа бухимдацгааж буй нь монголчуудын санхүүгийн ойлголт   өндөр болсныг тод харуулав. Өмнөх удаагийн “Саарал жагсаалт”-ын дуулиан тухайн үед “Оюутолгой” төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалт зогссон тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дарагдсан байж ч болох юм. Удалгүй эдийн засаг буурч, 2016 оныг дуустал үргэлжилсэн билээ. 
А.Түвшинбаяр: Өмнөговь аймгийн Политехник коллеж бүс нутагтаа аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ Энэхүү гэрээнд, ялангуяа орон нутгийн уугуул иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх заалт байдаг. Гэрээний хүрээнд “Оюутолгой” ХХК болон орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг нь мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг дэмждэг. Манай сургууль дээр “Оюутолгой” компанийн дэмжлэгтэй хоёр төрлийн сургалт явагддаг. Нэгдүгээрт, мэргэжил олгох буюу 1 жилийн сургалт юм. Энэ сургалт нь Австралийн сургалтын байгууллагын хөтөлбөрийг ижилсүүлэх байдлаар 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус сургалтыг Австралийн сертификаттай, Монголын гагнуурчны мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Өнгөрсөн хугацаанд энэ хөтөлбөрөөр нийт 30 орчим залуучууд төгссөн байна. Үүний 50 орчим хувь нь “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлийн дадлагажуулагчийн хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаад явж байна.
“Энержи Ресурс”-ын нүүрс борлуулалт 20%-иар буурав Энэ оны гуравдугаар улиралд нүүрс олборлолт өмнөх улирлынхаас 32%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар тус тус өсч, 3.4 сая орчим тоннд хүрчээ. Гэсэн ч компанийн нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарч байна. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар улиралд нийтдээ 1.1 сая тонн боловсруулсан коксжих нүүрс худалдаалсан нь хоёрдугаар улирлынхаас 15%, өмнөх оны мөн үеийнхээс 20%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.
П.Ганхүү:  Эрдэс баялагтаа  суурилсан томоохон группийн  хэлбэрээр төрөлжинө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  Гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.  “Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд таван жилийн стратегиа шинэчлэн баталсан. Ойрын таван жилд хэрэгжүүлэх ажлын  талаар танилцуулна уу? Уул уурхайн менежментээр бүс нутагтаа өрсөлдөхөд хамгийн түрүүнд хийгдэх ямар ажлууд байна вэ?   “Эрдэнэс Монгол”  2019-2023 оны стратегийг уул уурхайн салбарт төрөөс баримталж буй хөгжлийн зорилт, бодлого хөтөлбөртэй уялдуулж баталсан. Ерөнхий агуулгаараа бол уул уурхайн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болсноор эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдэх хандлагатай учраас ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байх нь компанийн тэргүүн зорилго болоод байна.
“Оюутолгой”-н хоёрдугаар босоо амны өргүүрийг суурилууллаа "Оюутолгой" компани энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа (10.24). Тайлант хугацаанд гүний уурхайн нэвтрэлтийн ажил хурдацтай урагшилсан төдийгүй хоёрдугаар босоо амны өргүүрийн байгууламжийг суурилуулж дуусчээ. Харин ил уурхайн үйлдвэрлэл хүдрийн агуулгын бууралт болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвараас үүдэн багассан байна. Цаашид уурхайн хүдрийн агуулга үргэлжлэн буурах төлөвтэй байгааг компани онцоллоо.
Бразилийн“Vale”, Хятадын “Baowu” хамтарна Дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Бразилийн “Vale” компани, Хятадын гангийн гол үйлдвэрлэгч “Baowu Iron&Steel” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Олон улсад төмрийн хүдэр болоод гангийн үйлдвэрлэлийн худалдаа эрхлэх хамтарсан компани байгуулахаар талууд тохиролцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь “Baowu Iron&Steel”-ийн жилд 100 сая тонн ган үйлдвэрлэх зорилтод хүрэхэд томоохон түлхэц болно хэмээн тус групп үзэж байгаа юм.
Sinosteel” компани нь Баруун Австралид боомт, төмөр зам барих эрх авлаа  Хятадын “Sinosteel” компани нь Баруун Австрали дахь Оукежи боомтын өргөтгөл, тус боомт хүртэлх төмөр зам барьж байгуулах төслийн эрхийг Японы “Mitsubishi” группээс худалдан авчээ. Төмөр замын хувьд тус улсын төмрийн хүдрийн гол бүс PiIbara-аас татах юм. 2011 онд уг төслийн 50%-ийг Хятадын “Sinosteel” компаниас 250 орчим сая ам.доллараар “Mitsubishi” групп худалдан авсан байдаг.  “Sinosteel” компанийн хувьд 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн “Weld Range” уурхайг 2010 оноос ашиглаж эхэлсэн боловч дэд бүтэц, тээврийн зардлаас шалтгаалан төслийг 2011 онд зогсоожээ. “Mitsubishi” групп нь өөрийн эзэмшлийн төмрийн хүдрийн “Jack Hills” уурхайгаас бүтээгдэхүүнээ Оукежи боомтыг ашиглан экспортлохоор төлөвлөж байсан ч дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ буурсны улмаас олборлолтоо мөн зогсоосон байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард буурав 2019 оны эхний гурван улирлын байдлаар, Хятадын нүүрсний олборлолтын хэмжээ 2.74 тэрбум тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5%-иар өссөн тухай тус улсын Статистикийн хороо мэдээллээ. Зөвхөн есдүгээр сард 320 сая тонн нүүрс олборлосон нь 2018 оны мөн үеэс 4.4%-иар нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард 30.29 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх наймдугаар сарынхаас 8.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний есөн сарын хугацаанд нийт 250.57 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өсчээ. 2018 онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 281.23 сая тоннд хүрсэн юм.
 “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцлээ Монголбанкнаас жил бүр төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж нээлттэй хэлэлцүүлгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрхэн боловсруулсныг нээлттэй тайлбарлаж, олон нийтийн санал дүгнэлтийг хэлэлцэхэд чиглэдэг.