Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Эрдэнэт үйлдвэр” дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажил хийж байна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон юм. Тус хэлтэс нь  Орхон аймгийн АЖБОГ-тай хамтран дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлээд байна. Энэ хүрээнд Баян Өндөр хайрханы Хүрэнбулагийн аманд нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж буй.   
Бичил уурхайчид, нинжа, хувиараа алт олборлогчдын ялгааг иргэд хэр мэддэг вэ? Бичил уурхайчид, нинжа, хувиараа алт олборлогчид гэж хэнийг хэлэх вэ? Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна
“Трансвест Монголиа” ХХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиолоо “Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тус компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиолоо.
“Цагаан тоос” хөтөлбөрийн хүрээнд 488 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг батлах үед иргэдийн төлөөлөх чадварын үнэлгээг гаргаж,  387 иргэнийг сонгон шалгаруулж эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахаар болсон билээ. Ингэхдээ Цагаан тоосны голомтод бүс буюу Эрдэнэт хотын Говил баг, вокзал орчмын өрхүүдээс сонгоно. 2019 онд төсвийн хүрээнд тус шинжилгээнд 101 иргэнийг нэмэлтээр хамруулах боломжтой гэж үзэн, нийт 488 болгож нэмэгдүүлсэн байна.        
 “ЗаМайн Сервисиз”ХХК  харилцагчдадаа талархалаа илэрхийлэв “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
Ц.Болорчимэг: Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал  Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
Эрдсийн захад бууралт давамгайлж эхэллээ 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лабораторид 450 орчим кг алт тушаагдаад байна Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров төмөр замын төслүүдийн талаар Монголын талтай ярилцжээ  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 
Орхон багт нөхөн сэргээлт хийж байна Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад буй “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Гурван хайрханы асар” зэрэг компаниуд техникийн нөхөн сэргээлт хийж байна. Тус компаниуд ашигласан газрууддаа 50-иас дээш хувьд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг хянан шалгаж байгаа тухай Ажлын хэсэг мэдээлэв. Тодруулбал, техникийн нөхөн сэргээлтийг 35 орчим га-д, нөхөн дүүргэлтийг 8 орчим га-д, биологийн нөхөн сэргээлтийг 12 орчим га талбайд тус тус хийжээ. Нөхөн сэргээлтийн ажилд дээрх компаниудын 17 эксковатор, 9 ковш, 32 самсоваль, 192 ажилтан оролцож байна. Харин "Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч" ХХК, "Сэншивэе Монгол" ХХК-иуд нөхөн сэргээлт хийж эхлээгүй аж.
11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан талбайд хөрс, усны шинжилгээ хийжээ Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан билээ. Энэ дагуу Орхон багт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын газраас тус аж ахуйн нэгж, компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангаас нийт 29 дээж авч шинжлүүлжээ. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр, усны дээжид агуулагдах химийн бодисын агууламж, хүнд метал, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангасан болохыг тогтоосон аж. 
Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоно   Засгийн газрын есдүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэрт дамнан оршдог Ноён уул орчмын газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авсан байдал, орчмын газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд буюу хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнасан байгалийн тогтоцтой, археологийн үнэт олдвор, ашигт малтмалын нөөц бүхий уул юм. Ноён уулыг анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аас орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бол 2015 онд уг жагсаалтаас хасч хилийн заагийг өөрчлөн тогтоосон байжээ.
Байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү? Үндсэн хуулийн байгалийн баялгийг ашиглахтай холбоотой нэгдүгээр бүлгийн заалтаас болж монголчуудын нэг хэсэг нь хөлжиж, нэг хэсэг нь ядуурсан тухай  тайлбар их явдаг.  Улстөрийн эрх мэдэлд шунаж, ашигт малтмалын томоохон ордуудад эзэн суух шалтаан нь Үндсэн хуультай холбоотой  гэх өрөөсгөл, эцэс төгсгөлгүй маргаан дунд зуны  нарлаг өдрүүд улиран одов. Байгалийн баялгийг өмчилсөн  өнөө алдарт “30 гэр бүл”-ийг  ч мөнхүү Үндсэн хууль л “төрүүлжээ”.   Үндсэн хуулийн 6.1-ийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-ын  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт маш сайн зохицуулалт, үүнийг огт хөндөх хэрэггүй хэмээн мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд учирлаж байгаа.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ. Монгол Улсад өнөөдрийг хүртэл Оросын токарийн цехүүд үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид дэлхийн технологийн ололт амжилтаа ашиглан засварын үйл ажиллагааг төгс гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдах ажилтнууд хэлж байв. 
Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийг цагдаагийн байгууллагад шилжүүлэв Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын Ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна. Есдүгээр сарын 3-4-ний өдөр Баянгол сумын Буянт, Наран, Бага мухар хэмээх газруудад үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуйн нэгж, 5 нөхөрлөлийг шалгалтад хамруулжээ.
Аж үйлдвэрлэл бол  шинэ хэлбэрийн даяаршил Монгол, Хятад, Орос улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөл­бөрийг онцолсон хоёр ч форум Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон БНХАУ-ын боомт Эрээн хотноо  нэгэн зэрэг чууллаа. Хөрш гурван улс төмөр болон авто зам, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолой, эрчим хүч, интернетийн шугам зэрэг дэд бүтцээр холбогдох “Эдийн засгийн коридор”  байгуулах ажилд түлхэц өгөх, тус хөтөлбөрт тусгасан 32 төслийг хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгыг агуулж байсан юм. Хил орших орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх Эрээн хотын 11 дэх удаагийн чуулга “”Эдийн засгийн коридор”-ыг хөгжүүлж хамтдаа шинэ эрин үеийг бүтээе” уриан дор зохион байгуулагдав. Уг арга хэмжээ нь гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгөх  зорилготой.
Хүдэр, Ерөө сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна Аймгийн Засаг даргын 2019 оны А\270 тоот захирамж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх” тухай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын ажлыг аймгийн  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан Ажлын хэсэг гүйцэтгэж байгаа юм.