Шинэ мэдээ
Цөмийн “Atomexpo Awards 2019” шалгаруулалтад Монголын төсөл өрсөлдөв
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Өнөөдөр цөмийн технологи нь анагаах ухааныг хөгжүүлэх, сансар огторгуйг таньж мэдэх, мөсөн туйлыг эзэмшихэд бодит шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нэн гайхалтай материалуудыг бий болгоод зогсохгүй дэлхийн эдийн засгийн эрчим хүчний суурийг бэхжүүлэхэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна. “Атомэкспо” нь цөмийн энергийн ашиглалт, үйлдвэрлэлийн бэрхшээл, асуудлыг хэлэлцэх, ажил хэрэгч бизнесийн харилцааг бий болгох чухал талбар болсон” хэмээн мэндчилгээндээ онцолжээ. Оросын төрийн тэргүүний “Атомэкспо 2019” форумын зочдод зориулсан уг илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, “Росатом” корпорацийн Хяналтын зөвлөлийн дарга С.В.Кириенко уншиж танилцуулсан юм. Төрийн “Росатом” корпорациас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Атомэкспо” форумыг албан ёсоор нээж цэвэр технологийг бэлгэдсэн “Ногоон дөрвөлжин” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн анхны модод суулгах ёслол Сочи хотын Олимпийн хотхонд болсон нь энэ.
Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-д Зүүнбаян чиглэлийн төмөр зам хурдасгуур болно
Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ээлжит уулзалт өнөөдөр болж, салбарын сайд Д.Сумъяабазар сонсгол тавилаа. Түүний хувьд хоёр дахь удаагаа АмЧам Монгол-ын уулзалтад оролцож байна. Тэрбээр энэ үеэр Оюутолгойн гэрээний асуудал, Эрдэнэс Тавантолгойн IPO, алтны роялтийн тухай, хайгуулыг дэмжих бодлого, салбарын хуулийн хийдлийг арилгах болон бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ. Салбарын сайд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар өнгөрсөн сард баталж алтны борлуулалт ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% дээр барихаар тогтоосон. Өмнөх хүчин төгөлдөр хуулиар үнийн өсөлтөөс хамаарч 5 хүртэлх хувиар өсөн нэмэгдэх роялти тооцдог байсныг одоо тогтвортой 5%-д барихаар болсныг тэрбээр мэдэгдлээ.
Дэйв Воусэн: Ашигт малтмалын экспортоор Монгол, Австрали өрсөлддөг ч хамтран ажиллаж, голлох нийлүүлэгчид байх боломжтой
2019 оны нэгдүгээр сараас Монгол Улсад томилогдон ажиллах болсон Австрали улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэйв Воусэнтэй хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, боловсрол, хөрөнгө оруулалтын асуудлаар MMJ-ийн Э.Оджаргал ярилцсан юм.
Юуны өмнө, Та өөрийн мэргэжил болон дипломат ажлын замналын талаар MMJ-ийн уншигчдад танилцуулна уу?
Аав маань Австралид цагаачлан ирсэн хүн. Иймд би хүүхэд насандаа Австралийн өөр өөр хэл соёл, ёс заншилтай танилцаж өссөн юм. Миний бие олон улсын харилцааг сонирхсоор ирсэн. Их сургуульд санхүүгийн удирдлага, төрийн бодлогын чиглэлээр суралцсан хэдий ч ажил мэргэжлийн гараагаа анх эхлэхдээ боловсрол, нийгэм хамгааллын салбарт голдуу ажиллаж байлаа.
Б.Мөнхбат: Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана
“Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд зохион байгуулагдсан юм. Уг зөвлөгөөний үеэр яригдсан асуудлууд болон орон нутгийн уул уурхайн үйл ажиллагааны талаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбаттай орон нутгийн уул уурхайн үйл ярилцлаа.
Сүхбаатар аймагт өнөөдөр уул уурхайн нөхцөл байдал ямар байна вэ? Аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа. Уул уурхайн салбарын хаалттай мэдээллийг нээлттэй болгох эхний шат ч тавигдах шиг болсон.
Өнөөгийн байдлаар Сүхбаатар аймагт 10 гаруй уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс тогтвортой үйл ажиллаж байгаа нь 2-3 уурхай л бий. “Цайрт Минерал” компани болон Сүхбаатар суманд ажиллаж байгаа 2-3 уурхайг онцолж болно.
Могойн голын нүүрсний экспорт түр зогслоо
“Могойн гол” ХК нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд нүүрсээ экспортолж эхэлсэн юм. Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдээс гадна өмнөд хөршид нүүрсээ борлуулдаг тус компани экспортоо түр хугацаагаар зогсоожээ. Могойн голын уурхайгаас Эрдэнэт хот хүртэл автомашинаар тээвэрлэн тэндээсээ Хятад улс руу галт тэргээр тээвэрлэдэг.
Гэсэн хэдий ч зорчигч тээврийн замаар экспортын нүүрсийг тээвэрлэдэг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хатуу хучилттай авто замыг эвдэх, ашиглалтгүй болгох зэрэг эрсдэл учруулж байгаа юм. Мөн 44 тоннын даацтай Хилэнтийн гүүрний гурван тулгуур бяцарсан, хэвийн хэмжээнээсээ 40 мм хотойлт өгсөн тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, дүгнэлт гарч, тус компанийн тээврийн автомашинуудыг зам, гүүрээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрчээ.
Аймгийн тусгай хамгаалалтад 27 газрыг 30 жилээр авах шийдвэр гаргалаа
Энэ сарын 8-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн хэмжээнд хугацаа нь дуусч байгаа 13, кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй 13, шинээр 1, нийт 27 газрыг 30 жилээр тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.
Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, Баруун мандал уул, Сайншанд сумын Хамарын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой зэрэг 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгажээ.
Эдийн засгийн өсөлтийг хадгалах сорилт тулгарна
2018 онд Монгол Улсын эдийн засаг 6.9%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Экспорт, хөрөнгө оруулалт бүгд өсч 2014 оноос хойших хамгийн өндөр эдийн засгийн өсөлт тохиосон нь шинжээчдийн тооцоолж байснаас давж чадлаа. Гэхдээ эдийн засгийн шинжээчдийн царай тийм ч өнгөтэй харагдахгүй байгаа нь энэхүү өсөлт гагцхүү зэс, нүүрсний “цоройлт”-оос эхтэй байсан гэдгийг батлан хэлэх шиг. Төр засаг аливаа амжилт сайн үр дүнг гагцхүү өөрийн сайнтай холбож тайлбарлах дуртай байдаг талтай. Гэвч үүнийг Олон улсын валютын сан өсөлт чамгүй сайн байсан ч эрдэс түүхий эдээс хэт хамааралтай хэвээр байгаа шүү хэмээн асуудлыг соёлтойгоор тайлбарласаар хөтөлбөрийн талаас илүүг нь бид хэдийнэ өнгөрүүлчихсэн сууна.
“Mongolia Mining 2019” үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо нэмэгджээ
Хариуцлагатай уул уурхайг чухалчилсан “Mongolia Mining 2019” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд энэ удаад хамгийн олон компани оролцож буйгаараа онцлогтой. Дэлхийн 20 гаруй орны 150 гаруй компани уул уурхайн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж, тэргүүлэгч техник, машины механизм зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна.
Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл байр суурь дутагдалтай
Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
Петрочайна Дачин Тамсаг”: Бичигт боомт хүртэлх замыг хучих боломжгүй
Сүхбаатар аймгийн удирдлагууд болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөллүүдтэй дөрөвдүгээр сарын 2-нд уулзалт хийлээ. Уулзалтаар, уул уурхайн компани орон нутагтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Аймгийн удирдлагуудын зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийг тээвэрлэлт хийж байгаа замаа хатуу хучилттай болгох, зориулалтын бус олон салаа шороон замуудад механик болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагыг албан ёсоор тавилаа.
Монголын уул уурхайн салбар дэлхийн чиг хандлага руу ойртлоо
Дэлхийн уул уурхайн томоохон хуралд тооцогддог Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) 87 дугаар чуулга уулзалт энэ жил гуравдугаар сарын 3-6-нд зохион байгуулагдан нийт 130 гаруй орны 26 мянга орчим оролцогч төлөөлөгч хүрэлцэн ирлээ.
Баруун аймгууд дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй болох цаг ойртов уу
Аливаа улс орон эрчим хүчний өөрийн эх үүсвэргүй гадны улсаас хараат байна гэдэг бол улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хөгжилтөд олон талын сөрөг нөлөөтэй байдаг. Монгол улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж чаддаггүй. Тухайлбал, Монгол улсын баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгууд нь ОХУ, БНХАУ, Ховд аймгийн Дөргөний УЦС зэрэг гурван эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна.
“Алтан Цагаан-Овоо”-г зорьсон аяллын тэмдэглэл
“Өглөө долоон цагт шүү” гэж Эрхлэгч маань сануулав. Дорнод аймгийн сэтгүүлчид алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компанийн үйл ажиллагаатай танилцахаар явах гэж байгаа нь энэ. Миний мэдэхийн манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас хэвлэл мэдээллийн бүх байгууллагаас төлөөлөл оролцуулж, танилцах аялал зохион байгуулж байгаа нь анхных.