Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Г.Занданшатар хөрөнгө оруулагчидтай уулзлаа Монголын Бизнесиин Зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. “Шангри Ла” зочид буудалд (3 сарын 4)  зохион байгуулагдсан  тус  уулзалтад хөрөнгө оруулагчид олноор хүрэлцэн ирсэн байв.
М.Энхжаргал: Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц хайгуулын шинэ талбай шаардлагатай Хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд юуны өмнө төрийн тогтвортой бодлого нэн чухал. Нөгөө талаас хайгуулын талбай олгогдохгүй байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалт орж ирэхгүй  байна. Хөрөнгө оруулагчдад хэтийн төлөвтэй талбай шаардлагатай гэдгийг ч холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.
”Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.
Оросын газрын ховор элементийн Томторын орд 2021 онд ашиглалтад орно Якутын нутагт орших газрын ховор элементийн Томторын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл 2021-2022 онд эхлэх төлөвлөгөөтэй. Энэ тухай төслийг хэрэгжүүлэгч “Восток Инжиниринг” компани мэдэгджээ.
Стратегийн зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлнэ Засгийн газрын хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт даалгажээ.
Голомт алтны форум 2019
Алтны салбарыг дэмжин ажиллаж, зах зээлд тодорхой байр суурь эзэлж буй утгаараа Голомт банкнаас энэхүү салбарыг онцолсон ажил хэрэгч форумыг зохион байгуулах болсон юм.  
Зэсийн үнэ он гарсаар 13%-иар өсөв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 6546 ам.доллар/тонн-д хүрэв.
Хөрөнгө оруулалт хүлээсэн хайгуулын салбар Монголын хайгуулын салбарт барууны хөрөнгө оруулагчид шинээр бүртгэгдэхгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрынхан хэлж байна. Энэ бол тийм ч таатай мэдээлэл биш. Америк, Австрали, Канадын хүчирхэг хөрөнгө оруулагчид Монгол Улсыг орхих нь дээр гэж үзээд, аль хэдийнэ эрсдэлгүй орнуудыг зорин одсон.
Австрали Хятадын нүүрсний хоригт хүлээцтэй хандаж байна Цагаан сарын баярын өмнөөс эхлэн Хятадын Зүүн хойд хэсгийн боомтууд Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэх үйл явц удаашралтай болж эхэлсэн билээ.
Орхигдсон “Нүүрс” хөтөлбөр ба Орос, Хятадын нүүрсний амбиц 2019 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тооцсон. Өмнөх жилийнхээс зургаан сая тонноор илүү гэсэн үг. Энэ нь төсөөлөл төдий бөгөөд бодитоор биелүүлэх төрийн бодлоготой тодорхой төлөвлөгөө байхгүй. Сүүлийн гурван жил дараалан манай улсын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтээ шинэчиллээ.
Б.Баярсайхан: Засаг солигдсон ч төрийн алба нь тогтвортой байвал төслүүд хэрэгжээд явна Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс төрийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалахад чиглэсэн зорилтууд, “Улсын хөрөнгө оруулалт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
ҮСХ: Нүүрсний экспорт сарын дүнгээр 11.7%-иар буурав Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 41.6%-иар өссөн байна.