Шинэ мэдээ
Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого хаана явна вэ?
Энэ асуултад төвөггүйхэн хариулах үйл явдлууд сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөв. Салхитын мөнгөний ордод Засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээр тусгай ажиллагаа явуулж, ашиглалтын бүх тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа.
Салбарын сайд ХБНГУ-д айлчилж байна
УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.
Рио Тинто: 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн
Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох ”Рио Тинто” 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд өгүүлснээр тус компанийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 2%-иар өсч 338.2 сая тоннд хүрсэн байна.
Хятад зэсийн импортын дээд амжилт тогтоов
Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь саарч эхэлсэн ч зэсийн импортын хэмжээ нь нэмэгдсэн дүнтэй гарлаа. 2018 онд Хятадын боловсруулаагүй зэсийн импорт 2017 оныхтой жишихэд 12.9%-иар нэмэгдэж 5.3 сая тоннд хүрсэн байна.
Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелэв
Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25%-иар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна.
20 жил ажиллах хүрэн нүүрсний гурван уурхай 2019 онд ашиглалтад орно
2019 оны хувьд баяжуулалтын салбарт хоёр үйлдвэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн нь Алтанцагаан овоо, Халзан бүргэдэй УБҮ. Мөн онд хүрэн нүүрсний гурван томоохон уурхай, бал чулууны нэг уурхай ашиглалтад орохоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ээ батлуулсан бөгөөд бүгд 20 жил ажиллах төлөвлөгөөтэй байна.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв
Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Уул уурхайн компаниудад гарал үүслийн баталгаатай, эрүүл мах нийлүүлнэ
Эдүгээ уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг тус тус эзэлж байна. Цаашид уул уурхай бусад салбараа чирч явах нь тодорхой бөгөөд улсын эдийн засаг солонгорч хөгжих гол суурь нь энэ.