Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрдэнэтийн ээдрээ Засгийн газар дотооддоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур “саалийн ганц үнээ”-тэй зүйрлэдэг үйлдвэр маань Лондоны Олон улсын арбитрын маргаанд ялагдаж, өр төлбөрт унаад байна.
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргана Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
Гашуунсухайт боомтыг 148 сая юаниар шинэчилнэ Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эх орондоо буцахдаа Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тээврийн жолооч нартай биечлэн уулзах үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.
ҮСХ: Нүүрсний экспорт өмнөх зургадугаар сараас хойших дээд түвшинд хүрэв Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс энэ оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.1 тэрбум долларын бараа импортоор худалдан авсан байна.
Украйн улс ОҮИТБС-д нэгдэхээсээ өмнө бенефициар эздийг ил тод болгожээ ОҮИТБС-д 2012 онд Украйн улс нэгдэж байсан юм. 2014 болон 2015-2016 оны хоёр удаагийн тайлан гаргасан бөгөөд дөрөвдүгээр сард гурав дахь тайлангаа олон нийтэд танилцуулах гэж байна. Өмнөх туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь зүйтэй гэж тус улсын ОҮИТБС-ын Олон талт баг үзжээ. Энэ үүднээс 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнах аж.
Хуучин удирдагчдын шинэ засаглал Гуравдугаар сард Монгол улсын хоёр хөршийн улс төрийн амьдрал өрнүүн байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын анхаарлын төвд болж өнгөрсөн бол БНХАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн батлагдав.
Дэлхийн банк: Монголын өсөлт зөвхөн нүүрснээс хамаарахгүй Дэлхийн банкны Монгол дахь салбар Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголын эдийн засгийн өсөлт энэ онд болон ирэх онуудад өнгөрсөн оныхоос илүү өндөр байна гэдгийг тодотгосон байна.
ADB: Монголын өсөлт үргэлжилнэ, гэхдээ саарна Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын тайлан болох Азийн хөгжлийн төлөв 2018 тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Нөхөн сэргээлтийн тусгай данс 12.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас алтны уурхайнуудын нөхөн сэргээлтийн талаар тодрууллаа.
Рио Тинто: Монголд 228 сая долларын татвар төлсөн Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2017 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад төлсөн татварын мэдээллээ тайлагналаа.
2018 онд Гацууртыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн өөдрөг хүлээлттэй байна Гацууртын алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор төслийн эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хамтран судлах Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 12-ны өдөр байгуулжээ.
”Баялгийн засаглал” хэлэлцүүлэг боллоо Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөгжил ардчилал ТББ, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Баялгийн засаглал” хөгжлийн чуулганыг өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.
The Mongolia Mining Journal сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн “Mongolia +-40C номын нээлт боллоо ГАММА агентлагийн гэрэл зурагчин, Reuters агентлагийн Монгол дахь гэрэл зурагчин, The Mongolia Mining Journal сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч  Б.Рэнцэндоржийн “Mongolia +-40C номын нээлт боллоо
Оюутолгой, Тавантолгой төсөл ба геополитикийн шийдэл 2009 он. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн их хямрал шинэ оны босгон дээр улам ч идэвхжиж, дампуурлаа зарлаад удаагүй хөрөнгө оруулалтын аварга банкууд болох Lehman Brothers, Bears Stearn-ийн нэрс сонсогдохоо болив.
Дэлхийн технологи дэргэд ирлээ уриатай ”Mongolia Mining 2018” үзэсгэлэн Дэлхийн технологи дэргэд ирлээ уриатай ”Mongolia Mining 2018” үзэсгэлэн
“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Б.Ганхуяг томилогдов Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн өнөөдрийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын хоёр дахь экспортлогч улс Их Британи юм Монгол улс дахь Их Британийн Элчин сайдын яам нь олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2018” үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа билээ.