Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
УУХҮЯ: Салбарын улсын төсөвт оруулах орлого 81.3%-иар өсөв Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн.
Mongolia Mining 2018: Transwest том оврын Комацу экскаватор, шинэ загварын авто самосвал танилцуулна Mongolian Mining-2018 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.
“Mongolia Mining 2018” үзэсгэлэнд Канадын компаниуд өргөнөөр оролцоно Дэлхийн уул уурхайн шинэ цагийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг монголчууддаа ойртуулан, эх орноосоо худалдан авах нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон арга хэмжээ бол “Mongolia Mining” үзэсгэлэн билээ. “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор зохион байгуулагддаг ханган нийлүүлэгчдийн хамгийн том цугларалт болсон тус үзэсгэлэн тус үзэсгэлэн энэ жил уламжлал ёсоор дөрөвдүгээр сард 04-06-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт зохиогдох гэж байна.
ЗЭС: Экспортын орлогоор тэргүүлэгчийн байр сууриа бататгав Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол улс оны эхний хоёр сарын байдлаар 838.4 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 726 сая долларын бараа импортоор худалдан авсан байна.
ERI: Уул уурхайн хөгжлийн стратегитэй болох шаардлагатай “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” хурал өнөөдөр болж байна.
Лити, кобальтын хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгджээ 2017 оны дүнгээр олон улсын хэмжээнд өнгөт металын геологи хайгуулд нийт 8.4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Өмнөх оны хайгуулын 7.3 тэрбум ам.долларын зардалтай харьцуулахад энэ нь 15%-иар өссөн дүн юм. Энэ тухай “S&P Global market intelligence”-ийн тайланд дурджээ.
Хөрөнгө оруулагчийн шалгаруулалтаас Зэс боловсруулах үйлдвэрийн хувь заяа шалтгаална Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар УУХҮЯ-ны дэргэдэх Төслийн нэгжийн менежер, техникийн ухааны доктор Х.Владимиртай MMJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Оффшорын асуудлыг ил болгохын тулд компаниудын ашиг хүртэгч эздийг ил тод болгох хэрэгтэй ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын Тэргүүн ноён Йонас Моберг хоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажилласан юм.
2018 он: Хятад ган үйлдвэрлэлээ 30 сая тонноор танана Хятадын Засгийн газраас 2018 онд дотоодын гангийн үйлдвэрлэлээ 30 сая тонн, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонноор тус тус танахаар төлөвлөж байна.
“Рио Тинто”-гийн хөнгөн цагааны үйлдвэрийг Norsk Hydro сонирхжээ Норвегийн Norsk Hydro компани нь “Рио Тинто” группын Исланд дахь хөнгөн цагааны ISAL үйлдвэрийг 345 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ.
PDAC: Монголын хөрөнгө оруулалтын хурал боллоо Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны чуулга уулзалт буюу PDAC 2018 нь гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохиогдож байгаа юм.
Зах зээлийн ийм таатай үеийг Засгийн газар ашиглах ёстой “Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран ирэх гуравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Корпорейт Конвеншн” төвд 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Эрдэнэс Тавантолгой: Нүүрсний үнийг унагаасан зүйл байхгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хурал (03/01) болж, шийдвэрээ танилцууллаа.
Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд Монгол улсад Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2006 оноос орон нутгийн гэрээг заавал байгуулах шаардлагатай болсон билээ. Энэхүү өнгөрсөн 10 гаруй жилийн туршлага, сургамжийг эргэн харж, цаашдын чиглэлээ тодорхойлох цаг иржээ.
Бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформ нээгдлээ Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол улсад хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслөөс Мэдлэгийн төвийн цахим платформ нээж байна.
“Mongolia Gold 2018” хурал, үзэсгэлэн болно Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна.