Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
”Оюутолгой” компанийн баяжмал нийлүүлэлт зогсов ”Оюутолгой” компанийн 66%-ийг эзэмшдэг ”Туркойз Хилл Ресурс” компани өмнийн говийн зэс, алтны үлэмж уурхайн баяжмалын экспортод хүндрэл гарсан тухай мэдээллээ.
Улс төрийн шинжтэй хуулиуд салбарын хөгжилд саад учруулсаар ирлээ Ч.Цогтбаатар ахлах мэргэжилтнийг уул уурхайн салбарынхан андахгүй. Уул уурхайн салбарт амьдралынхаа 30 гаруй жилийг, тэр дундаа төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг байгууллагад ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулах бүхий л нарийн ширийн ажилд гар бие оролцож ирсэн туршлагатай мэргэжилтнүүдийн нэг.
Нүүрсний экспорт 33.4 сая тоннд хүрч, нийт экспортын 36%-ийг бүрдүүлэв 2017 оны эцсийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тусгай зөвшөөрөл олгож буй олон улсын нийтлэг туршлага Эрчим хүчний түүхий эд, өнгөт, ховор болон үнэт метал зэрэг ашигт малтмалын гол төрлүүдийг дэлхийн 154 оронд олборлож байна. Гэхдээ ашигт малтмалын энэ бүх төрлийг бүгдийг олборлодог улс гэж үгүй.
Ганц модны боомтод үүссэн асуудалд “Нэг цонхны бодлого”-оор хандана Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр тус яамны хурлын танхимд боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав.
Гашуунсухайт боомт: С ангиллын зөвшөөрөл авч чадахгүй Хятадын тээврийн компаниуд эсэргүүцэл үзүүлж байна Монгол улсын нүүрсний экспортын бараг 60 орчим хувийг хангадаг Гашуунсухайт боомттой хиллэх Хятадын талын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн машинууд буцаад орж ирж чадахгүй байна. Энэ байдал мягмар гаригийн 14.00 цагаас хойш үргэлжилж байгаа юм. Нөхцөл байдлын талаар Гашуунсухайт боомтын захиргаанаас тодруулахад, Монголын талаас хамаарсан асуудал байхгүй, Ганцмод боомт орчим авто замын хөдөлгөөн хаагдсантай холбоотой гэсэн мэдээлэл өгч байна.
“Усыг хамгийн ашигтай, ухаалаг, хэмнэлттэй ашиглах шийдэл нэвтрүүлэх нь чухал, энэ бол бидэнд оноосон өгөгдөл” Монгол орны усны эрэлт, хэрэглээ үндсэндээ хоёр бүсэд голлон төвлөрөхөөр байгаа нь Улаанбаатар хот болон өмнийн говийн бүс дэх үйлдвэр, уурхай, түүнийг дагасан хот суурингийн хөгжилтэй холбоотой билээ.
Удоканы орд руу авто зам тавих ажлыг энэ онд эхлүүлнэ Оросын Удоканы зэсийн ордыг 2019 оноос ашиглаж эхлэхээр бэлтгэж байна. Чита мужийн Ар Байгалийн хязгаар нутагт энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings”-ийн бүтцэд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлэх юм.
Хэбэй мужийн коксжих нүүрсний олборлолт 5 сая тонноор буурна Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2018 онд 8 сая тонноор буурах тухай тус улсын Байгаль орчныг хамгаалах газраас мэдээлжээ.
Хятад улс нүүрсний компаниудаа нэгтгэж томруулна Хятад нь 2020 он гэхэд олон улсад өрсөлдөх чадвартай нүүрсний томоохон олборлогч компаниудыг байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэнээр, 2020 онд тус бүр жилд 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий мега компаниуд байгуулан нүүрсний салбараа шинэчлэх зорилт дэвшүүлжээ.
Саудын Арабын төрийн өмчит компани хамгийн том IPO хийнэ Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани нь 2018 оны нэгдүгээр сараас хувьцаат нийгэмлэг болж өөрчлөгдөж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж байгаатай холбоотой.
Орон нутагтайгаа учраа ололцохгүйгээр уул уурхай хэзээ ч хөгжихгүй Түүнийг Монголын уул уурхайн орчин цагийн хөгжлийн амьд “энциклопеди” гэхэд хилсдэхгүй. Монгол улсын хөгжлийн нэн сонирхолтой, шилжилтийн цаг үед тэрээр эрдэс баялгийн салбарыг удирдаж явсан юм.
Хятадад өвлийн улирлын хязгаарлалтаар гангийн үйлдвэрлэл 33 сая тонноор буурна БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тодорхой хязгаар тавих болсон билээ. Өвлийн улиралд агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлж буй хүнд үйлдвэрүүдийг хязгаарлах журам арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлээд байна.
Засгийн газар ”Эрдэнэт”-ийг 100% төрд авах шийдвэр гаргав Засгийн газар өнөөдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Грасберг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар сунгажээ Зэс, алтны үлэмж нөөцтэй Грасберг ордыг ашиглах “Freeport McMoRan” компанийн тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 30-ыг хүртэл сунгахаар Индонезийн Засгийн газраас шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрлийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 10-нд дуусч байгаа юм.
Хятад улс эдийн засгийн чанараа сайжруулах 8 зорилт дэвшүүлжээ Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан сайн үзүүлэлттэйгээр 2017 оныг үдэж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь өнөөг хүртэл олон улсын санхүүгийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд ирж буй онд энэхүү үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлүүдээ яаж шийдвэрлэх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг.
Хятад нүүрсний олборлолтоо бууруулсаар байна Хятадын Шаньдун муж нүүрсний олборлолтоо энэ онд 10.23 сая тонноор танахаар төлөвлөжээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах төрийн бодлогыг биелүүлэхгүй байгаа талаар БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамнаас Шаньдун мужийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.
Д.Ренчинханд: Эрдэнэт үйлдвэрийн захирлыг яам бодлогоор бэлтгэж ирсэн Уул уурхайн инженерээс ажлын гараагаа эхлээд, салбарынхаа бодлого тодорхойлох түвшинд мэдлэг оюунаа зориулан, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ахмад уурхайчин, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Орлогч сайд асан Д.Ренчинхандтай MMJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Монголбанк: Алт худалдан авалт 9%, гадаад валютын нөөц 3 дахин өсөв Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх 2016 оны мөн үеэс гурав дахин өслөө.