Монголын уул уурхайн хамгийн том төслийг хэрэгжүүлэгч Оюутолгой компаниас шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах “Эрдэнийн говь” ёслолын ажиллагаа өнөөдөр УДБЭТ-т зохион байгуулагдлаа. Долоо дахь удаагийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээгээр 6 төрөлд шилдгүүдийг тодруулсан юм.