Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно 2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Оросын “Мечел”, Японы “Иточу” корпораци нүүрс нийлүүлэх гэрээ байгуулав Оросын “Мечел” компани нь Японы “Иточу” корпорацтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу нэг жилийн хугацаанд “Мечел” нь Японы цемент болон эрчим хүчний үйлдвэрүүдэд 300 мянган тонн баяжуулсан нүүрс нийлүүлэх юм. Оросын компанийн хувьд Өмнөд Кузбассын Ольжерасская-Новая ордоос нүүрс экспортлох аж.
Алс Дорнодын нүүрсний стратеги Дорнын эдийн засгийн форумын үеэр Хятадын тэрбумтан Ронни Чичунг Чан өнөөг хүртэл яагаад “Алс Дорнод” гэж нэрлэгдсэн хэвээр байгааг Путинээс гайхан асуужээ. ”Алс” гэхээр ертөнцийн хязгаар мэт, амьдрал үгүй хоосон газар нутаг төсөөлөгддөгийг Хятадын тэрбумтан нуусангүй.
“Каз Минералс”-ын олборлолтыг Киргизийн Засгийн газар гурван сарын хугацаатай зогсоолоо Киргизийн Аж үйлдвэр, Эрчим хүч, газрын хэвлийн асуудал хариуцсан улсын хороо тус улсын зэс алтны “Бозымчак” ордын олборлолтын тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоосныг Казахстаны “Каз Минералс” групп мэдэгдэлдээ онцолжээ.
Хятадууд Алс Дорнодод гангийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Хятадын компани Алс Дорнодын бүс нутагт жилд 5 сая тонн хүчин чадалтай экспортод чиглэсэн ган үйлдвэрлэлийн кластер байгуулахаар Оросын эрх баригчидтай хэлэлцэж байна. “Hebei Luanhe” группын бүтцэд багтах Хонконгийн “Deban Guandong” компани 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар гангийн гүн боловсруулалт, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо Оросын өнгөт металын “Норникель” компани сүүлийн 5 жил хэрэгжүүлж буй хамгийн том төслөө ашиглалтад оруулж байна. Тодруулбал, Забайкалийн хязгаар дахь уулын баяжуулах Быстринскийн үйлдвэр нь анхны хүдрээ боловсруулж эхэлжээ.
Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хориг 15-наас мөрдөгдөж эхэлнэ Арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх хоригийн дагуу өвлийн улирлын турш Хятадын 28 хотуудад гангийн үйлдвэрлэл 50%-иар буурах юм. Энэ нь 45.7 сая тонн гангийн нийлүүлэлт тасарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2016 оны Хятадын гангийн нийт үйлдвэрлэлийн 6%-тай тэнцэж байгаа юм.
РЖД: Элегестийн нүүрсийг Оросын нутгаар тээвэрлэн экспортолно Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат “Орос улстай холбогдох төмөр замын төв болон хойд коридорыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэж мэдэгдсэн. Төв коридор нь Улаан Үд-Наушк-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэл юм. Яг энэ чиглэлийг цаг алдалгүй хөгжүүлэх хэрэгтэй гэж РЖД зүгээс үзэж байна.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт багтаан хийж байхаар төлөвлөөд байна.
Нүүрснээс алдагдсан боломж Дээрх графикаас уншигч та нүүрсний экспорт зургаадугаар сард оргилдоо хүрээд долдугаар сараас буурч эхэлснийг харж байна. Тодруулбал, сүүлийн гурван сард нүүрсний экспорт сард ойролцоогоор 1 сая гаруй тонноор буурчээ. Аравдугаар сард ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул найм, есдүгээр сарынхтай ойролцоо дүн гарч таарна.
MMC: Коксжих нүүрсний борлуулалт 2.8 сая тоннд хүрэв Коксжих нүүрсний Ухаахудагийн ордод олборлолт явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны (аудитлагдаагүй) дүнгээ мэдээллээ.
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана Засгийн газрын аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Эдийн засгийн коридор хөтөлбөрөөс даруй хэрэгжих боломжтой гурван том төсөл л харагддаг Хоёр их хөрш Орос Хятадын улс төр, эдийн засгийн бодлого, зах зээлийн төлөв байдал нь Монголын эдийн засаг, уул уурхайн орчинд ямагт нөлөөлсөөр ирсэн билээ. Энэхүү асуудалд төвлөрч, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, доктор Д.Шүрхүүтэй MMJ ярилцав.
CRU: Өрсөлдөхүйц байхын хамтаар нүүрснийхээ үнэ цэнийг нэмэгдүүл Монголын нүүрсний салбарт энэ онд өнгөрсөн жилтэй харьцуулахад огцом өсөлт тохиож буй юм. Эрдсийн түүхий эдийн судалгааны байгууллага СRU-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Жон Жонсонтой коксжих нүүрсний ханшийн дунд болон урт хугацааны төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвээр MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.
Салбарын сайд лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргав Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан.
Монголбанк: Засгийн газрын дотоод өр буурна Төв банкны мэдээлж буйгаар энэ оны эхний есөн сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) 14.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 27.6%-иар өссөн байна.