Шинэ мэдээ
Build Mongolia 2024
"Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Build Mongolia 2024 - Олон улсын барилга, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологийн 4 дэх удаагийн үзэсгэлэн 2024 оны 4 сарын 24-26ны өдрүүдэд Степпе-Арена буюу Мөсөн Өргөөнд амжилттай зохион байгуулагдаж шилдэг оролцогч байгууллагуудаа шалгарууллаа.
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа
Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
ГҮНИЙ УСНЫ ХЭРЭГЛЭЭ ХЯНАЛТГҮЙ БАЙНА
ХXI зуунд цэнгэг ус дэлхийн хөгжлийн бодлогыг то[1]дорхойлох байгалийн бүтээгдэхүүн байх болно гэдгийг өдгөө бүгд хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн улс орон алт эрдэнэсийн сан, валютын нөөцөө өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, хайрлаж гамнах, хамгаалахад онцгой анхаарч
"Build Mongolia 2024" үзэсгэлэн эхэллээ
Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн "Build Mongolia 2024" үзэсгэлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй, маркетингийн үйл ажиллагааг илүү чанартай түвшинд хүргэх зорилготой. 4 дэх удаагаа нээлтээ хийж буй энэ жилийн үзэсгэлэнд барилга, эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан оролцож буйгаараа онцлог юм.
Литийн эрэлт хэрэгцээ огцом өсч байна
Сүүлийн жилүүдэд лити металлын зах зээл хурдацтай хөгжиж байна. Энэ нь 2023 онд 2.6 тэрбум доллар байсан бол 2024 онд 3.07 тэрбум доллар болж, жилийн өсөлтийн хурд 18.2% болж буйгаар илэрч байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ хаягдлын сантай болно
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах шинэ сантай болно. Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барихаар төлөвлөжээ.
Minegolia-д хүрэх хамгийн оновчтой сонголт
Монголыг зэсээр баян орон гэдэг. Гэхдээ баян гэдэг бол харьцангуй ойлголт юм. Харин “зэсээр баяжих орон” гэж хэлбэл асуудлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болно.
Өнөөдөр Монгол Улсад зэс-молибден болон зэс-алтны хоёр том ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна. Хэдийгээр ашигласан цаг хугацааны хувьд ихээхэн ялгаатай ч тэдгээр нь улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг татсан төслүүд юм.
Дэлхийн 6 дахь Gold application engineer
Трансвест Монголиа” ХХК Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер.