Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Мьянмарын мэргэжилтнүүд Монголын ОҮИТБС-ын туршлагыг судлав Туршлага судлах семинар өчигдөр Туушин зочид буудалд болсон бөгөөд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ), ОҮИТБС хамтран зохион байгуулсан юм.
Нүүрсний зам 2017 оноос Хятадын зүүн, зүүн хойд мужаар ачааны машинаар нүүрс тээвэрлэхийг хязгаарлаж буй бөгөөд энэ нь Монголын нүүрсний нийлүүлэлтэд ч хамаарах тухай “Фэнвэй энержи”-гийн дэд ерөнхийлөгч ярилаа. Дээрх бүс нутаг нь дэлхийн коксжих нүүрсний тоглогчдын хүчтэй өрсөлддөг зорилтот зах зээл юм
АХБ: Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4% байна Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалахын зэрэгцээ гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломж байна хэмээн Азийн хөгжлийн банкнаас гаргасан шинэхэн тайланд дурджээ.
“Орхон говь” төсөл хэрэгжих эсэх нь хоёр жилийн дараа тодорхой болно Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон.
Кызыл-Курагино төмөр замын төсөлд Хятад оролцох сонирхолтой байна ОХУ-ын Тувагийн БНУ-ын Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-Оола БНХАУ-д айлчилжээ хийжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны Баруун бүсийн хөгжлийн хэлтсийн орлогч дарга Сяо Вэйминтэй уулзалт хийсэн байна.
Хятадад төмрийн хүдрийн үнэ буурав БНХАУ-д 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн импортын үнэ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 3.4%-иар буурч, нэг тонн нь 70.9 ам.долларт хүрсэн байна.
Оросын нүүрсний экспорт Хятад руу нэмэгдэж байна 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна. Энэ хугацаанд тус улсын нүүрсний томоохон компаниудын нийт ашиг 147.5 тэрбум юань буюу 22.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Тавантолгойн нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминтай өчигдөр уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав.
Эрдсийн экспортын 80%-ийг нүүрс, зэс эзлэв Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний найман сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.7%-иар өсөв.
Монгол нүүрс Хятадыг тойрч байна Монгол улс нүүрсээ Хятад руу тээвэрлэхдээ байнгын асуудал бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс нүүрснийхээ экспортын тодорхой хэсгийг ОХУ-ын Алс Дорнодын нутгаар дамжин тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Одоогоор багахан хэмжээний нүүрсийг Восточный боомтоор дамжуулан гаргахаар яригдаж байгаа юм.
Институцийг бэхжүүлэх сургалтыг яагаад залуу мэргэжилтнүүдэд зориулах ёстой вэ? Монголын аль ч байгууллагад ачааны хүндийг залуу мэргэжилтнүүд үүрдэг. Ялангуяа төрийн албанд зүтгэж буй залууст аливаа бодлого, шийдвэрийн анхны төслийг боловсруулах хариуцлагатай үүрэг ногддогийг тооцвол бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, өөрчлөх үйл явцад залуу мэргэжилтнүүд ихээхэн чухал үүрэгтэй хүмүүс юм.
Г.Ганболд: 1072 хувьцааг бүртгэлжүүлж байна “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлыг нэг мөр болгон цэгцэлж, хоёр дахь зах зээл дээр гарган, иргэдийн болон аж ахуйн нэгжүүдэд ногдох хувьцааг тодорхойлох үндэс болсныг ”Эрдэнэс Монгол” компанийн Дэд захирал Г.Ганболд “Дисковер Монголиа-2017” чуулганы үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар түүнээс тодрууллаа.
“Дисковер Монголиа 2017” чуулган үргэлжилж байна Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын 15 дахь удаагийн “Дисковер Монголиа” чуулга уулзалт “Блю Скай” зочид буудалд есдүгээр сарын 7-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганы эхний өдөр “Монгол Улсын ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөсөн юм.
“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр эхэллээ “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр эхэллээ
Discover Mongolia уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ ”Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Блю Скай цамхагт өнөөдөр эхэллээ