Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын шавыг тавилаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
Нүүрсний экспорт рекорд тогтоов Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эхний 5 сарын байдлаар гадаад худалдаа 4 тэрбум 16 сая доллар болов.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг 2017-2019 онд шинэчилж дуусна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.
Уул уурхайн салбарын “Нээлттэй өдөрлөг” боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Коксжих нүүрсний үнэ 146 ам.доллар болж буурав Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар 1.1%-иар доошилж нэг тонн нь 146 ам.доллар (Steel Index-ийн үнэ) болсон тухай mining.com мэдээллээ.
Хөх цавын цемент шохойн үйлдвэр ашиглалтад оров Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
Анхаар, Red flag Байгалийн баялагтай 49 улсын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олголт, гэрээ хэлэлцээр байгуулах үйл явцтай холбоотой 100 гаруй бодит тохиолдол, туршлагыг судалсны үндсэн дээр уул уурхай дахь авлигын гол эрсдэлүүдийг “улаан туг”-аар тэмдэглэн тодорхойлсон байна.
Хятадын импортын өсөлт зэсийн үнийг өсгөв Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт сүүлийн нэг сар гаруй хугацаан дахь дээд хэмжээнд буюу 5764 ам.доллар/тонн-д (гурван сарын гэрээт үнэ) хүрлээ.
Энэтхэгийн Adani Австралид нүүрсний үлэмж төсөл эхлүүлэхээр болов Энэтхэгийн нүүрсний магнат Adani групп Австралийн Квийнслэнд мужид удтал хүлээгдээд байсан Carmichael эрчим хүчний нүүрсний 16.5 тэрбум ам.долларын төслийг эхлүүлэхээр боллоо.
Шинхуа группийг эрчим хүчний магнат Guodian-тай нэгтгэнэ Хятадын нүүрсний магнат “Шинхуа” групп болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний компани “China Guodian” корпорацитай нэгдэж 1.8 их наяд юань буюу 265 тэрбум ам.долларын үлэмж хэмжээний үнэлгээтэй компани байгуулах нь тодорхой боллоо.
“КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн тэмцээн боллоо “Трансвест Монголиа” компаниас харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 6 дугаар сарын 3-ны Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд амжилттай зохион байгууллаа.
“Трансвест Монголиа” компани “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

Хүнд  даацын тоног төхөөрөмжийн “Комацу” үйлдвэрийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” компани Улаанбаатар хот дахь Засварын төвийн байгууламж, үйлчилгээний цар хүрээгээ танилцуулах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг тавдугаар сарын 12-нд  “Уран ган” төв дээр зохион байгууллаа.
Tөвийн бүсийн чуулганд аймгуудын удирдлага хурц шүүмжлэл өрнүүлэв Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо 5 дугаар сарын 16-нд салбарын “Төвийн бүсийн чуулган” болов. Төвийн бүсийн 8 аймгаас ирсэн нутгийн захиргааны байгууллага болон уул уурхайн компаниудын төлөөлөл, салбарын ахмадууд гээд 400 орчим төлөөлөгч Төвийн бүсийн чуулганд оролцлоо
Газрын тосны үйлдвэрийн төслийг төрийн өмчит компани хариуцна “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэхээр боллоо.
Хөх цавын цемент шохойн үйлдвэр нээгдэхэд бэлэн болжээ “Монголын алт” компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 1 сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Налайхын уурхай суурьшлийн бүс төдийгүй төмөр замд суулт өгч эхэлжээ Налайх дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлийн бүсийн доогуур нэвтэрсний улмаас иргэдийн амьдардаг газарт хөрсний суулт үүсээд буй тухай тус дүүргийн иргэд гомдол гаргаад байгаа билээ.
Уул уурхайгаа тогтвортой хөгжил болгож хувиргасан Австрали улс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий  эдийн иж бүрэн санаачлага төслөөс эдийн засаг, уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор сэтгүүл зүй, уул  уурхайн сэдэвт дөрвөн удаагийн онолын сургалтыг жилийн хугацаанд явуулсны сүүлийн шатны практик сургалт Австралид үргэлжлэв.
Ханги Мандал буюу экспортын шинэ гарц Монголын нүүрс, төмрийн хүдрийн үнийг тодорхойлдог Хятадын аж үйлдвэрийн хамгийн том хот Бугатыг зорихдоо Монгол улсын Ханги боомтоор гарч Замын-Үүд боомтоор орж ирэв. Ингэхдээ манай улсын уул уурхайн экспортын гол түүхий эд ямар замаар Хятадын зах зээлд хүрдэг талаар бага ч атугай ойлголттой болох зорилго өвөртөлсөн юм.  
Тбилисийн тэмдэглэл  Эх орны нийслэлээс 20 гаруй цаг үргэлжилсэн нислэг Ази, Европ тивийг холбосон хагас арал Турк улсаар дайран өнгөрч, үүр цайхтай уралдан эртний түүхт Тбилиси хотноо хүрсэн юм.