Шинэ мэдээ
Дэлхийн удирдагчид АСЕМ-ын түүх, ирээдүйн замналын талаар хэлэлцлээ
Ази-Европын 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад зогссонгүй, энэ уулзалтаар АСЕМ-ын 20 жилийн ой тохиосноороо ихээхэн онцлог байв.
Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа
Энэхүү гэрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Монгол улсын сайд М.Энхсайхан, төслийн компанийг төлөөлж “Тавантолгой Цахилгаан Станц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, хөрөнгө оруулагчийг төлөөлж “М-Си-Эс-Пауэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхбат нар гарын үсэг зурав.
Нүүрсний зах зээл ялимгүй дээшилж, зэсийн найдвар сулрав
Коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд өсөхгүй гэсэн таамгийг олонхи судалгаа шинжилгээний байгууллага дэвшүүлээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд коксжих нүүрсний шууд худалдааны үнэ Австралийн боомт дээр нэг тонн нь 99.5 ам.долларт хүрч өссөн нь энэ оны оргил үнэ байлаа.