Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” судалгааны урьдчилсан дүнгийн танилцуулга “Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-аас (www.wimmongolia.org) санаачлан олборлох салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн түвшинг тодорхойлох судалгааг өөрийн хүч хөрөнгөөр хийжээ.
Орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоно Канад дахь Хил хязгааргүй инженерүүд байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Майнинг Шейрэд Валю (MSV) компани нь уул уурхайн салбар дахь орон нутгийн худалдан авалтыг үнэлэх, тайлагнах стандартыг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
“Симандоу” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах судалгааг эхлүүлжээ “Рио Тинто” болон Гвиней улсын Засгийн газрын хамтарсан “Симфер” компани нь тус улсад хэрэгжүүлэх төмрийн хүдрийн 20 тэрбум ам.долларын төсөлд оролцож магадгүй байна.
“Eldorado Gold” компани Хятад дахь хувьцаагаа 600 сая ам.доллараар худалдана Канадын алтны “Eldorado Gold” корпораци Хятадын “Цагаан уул”, “Танянсян” орд газар дахь “Yuntai Resources” охин компанийнхаа хувьцааг 600 сая ам.доллараар худалдахаар болжээ.
Баруун Цанхийн загварыг төрийн өмчит уурхайнуудад ашиглах боломжтой Манай компани анх Зүүн Цанхи дээр ажиллаж байснаа тооцвол үндсэндээ 2012 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр ажиллаж байна. 2013 онд Баруун Цанхийн уурхай нээгдэхэд тендерт ялан оператороор ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1 хүртэлх жилийн гэрээтэйгээр 3 жил дараалан тендерт ялж, ажилласан.
“Марубени”, СУЭК хамтран метанолын үйлдвэр байгуулна Японы “Марубени” корпораци, Оросын “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” буюу СУЭК хамтран нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар яриа хэлэлцээр хийж байна.
Баруун цанхид “Саусгоби сэндс” олборлолт хийнэ Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах асуудлыг шийдвэрлэжээ. Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн дагуу компаниас Засгийн газар, Сангийн яаманд төлбөрөө барагдуулах саналаа ирүүлсэн байна.
“Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинар Энэхүү семинарт уул уурхайн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн оролцоо, үүрэг ямар байх нь оновчтой талаар улс орнуудын төлөөллүүд харилцан санал солилцох юм.
Алтны экспорт өссөөр байна Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээлсэнээр энэ оны эхний 4 сард Монгол улсын гадаад худалдаа 484.6 сая долларын ашигтай гарчээ.
Уул уурхайн салбар дахь төрийн оролцоог хэлэлцэж байна “Эрдэс баялгийн томоохон төслүүд дэх төрийн үүрэг, оролцоо” сэдэвт олон улсын семинар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Н.Алгаа: олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээг монгол мэргэжилтнүүд үзүүлж эхэллээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн жишиг, чанарын стандартыг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах зорилготой “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Баялгийг хөгжил болгох эсэх нь баялгийн засаглалаас хамаарна “Их 7-гийн үр дүнд хурдан хүрэх түншлэл”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон гэрээний зөвшилцлийг хийхэд туслах зорилготой CONNEX санаачилгын хүрээнд зохиогдсон энэхүү семинарт Монголоос гадна Вьетнам, Мьянмар, Камбож, Лаосын төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Сонгон шалгаруулалтаар олгох 8 талбайг зарлалаа Ашигт малтмалын газар өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтаар олгох нэр бүхий 8 талбайг зарлалаа.
Freeport зэсийн томоохон уурхайгаа Хятадад худалдана АНУ-ын Аризонад төвтэй зэс олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компани болох Freeport McMoran Бүгд Найрамдах Конго улсад орших Tenke зэсийн уурхайн хувь эзэмшлээ Хятадын China Molybdenum компанид 2.65 тэрбум ам.доллараар худалдахаар болсноо мэдэгдлээ.
Профессор Жеймс Робинсон лекц уншлаа МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, Германы Олон Улсын хамтын ажиллагаа нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга(ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE: “Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.
“Coal and Metals Mongolia 2016” чуулган Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын “Coal and Metals Mongolia 2016” чуулган нь нүүрсний “Coal Mongolia”, төмөрлөгийн “Metals Mongolia” хурал болон уул уурхайн тоног төхөөрөмжийн “Minetech” үзэсгэлэнгийн арга хэмжээ нэгдэн зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
Хятадын эрдсийн худалдааны үзүүлэлт бууралттай гарав Дэлхийн эрдэс түүхий эдийн эрэлтийн гол хэсгийг бүрдүүлэгч Хятадын улсын дөрөвдүгээр сарын худалдааны урьдчилсан үзүүлэлт гарч, өмнөх сарынхаасаа харьцангуй буурсан дүнтэй байлаа.
“Оюутолгой”-д энэ жил 400-500 сая долларын хөрөнгө оруулалт орно “Оюутолгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг нээх ёслол өнгөрсөн бямба гаригт болов.
Алтны компаниуд нийгмийн хариуцлагын стратеги боловсруулна Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах эхний шатны сургалт семинарыг тавдугаар сарын 9-10-нд зохион байгуулж байгаа юм.