Шинэ мэдээ
Ашигт малтмалын экспортын хэмжээ өссөн ч орлого буурав
Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6%-иар буурчээ. Экспорт 329.1 сая доллар болж 30%, импорт 199 сая доллар болж 20%-иар тус тус буурсан байна.
Хятадын төмрийн хүдэр, зэсийн импорт нэмэгдэв
Хятад улс өнгөрсөн нэгдүгээр сард 82 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 4.6%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гэхдээ Хятадын төмрийн хүдрийн импорт өссөн ч гангийн экспорт 9.74 сая тоннд хүрч, 5.3%-иар буурчээ.
Давхар боломж Рени
Тэртээх 1978 онд Эрдэнэт үйлдвэр нээгдсэн өдрөөс хойш цар хүрээ нь улам өргөжсөөр эдүгээтэй золгосон нь Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн өсөлтийн түүх хэрхэн баяжиж ирсний илэрхийлэл юм.
Төмрийн хүдрийн үнэ 44 доллараас давав
Сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр үнэ нь буураад байгаа төмрийн хүдрийн зах зээлийн тухайд ойрын хэдэн жилд уг түүхий эдийн үнэ 40 ам.доллараас доогуур ханштай байх таамаг зах зээл шинжээчдийн дунд түгчихээд буй.
Гацууртын ордын 34%-ийг төр эзэмшинэ
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталж байна.
Орос улс хямралын хүнд шалгуурын өмнө
Ийм гарчиг бүхий нийтлэл “Синхуа” агентлагийн олон улсын гол мэдээнүүдийн дундаас дэлхий нийтийн сонирхлыг татсан юм. Улиран өнгөрсөн оны төгсгөлд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад дахь албан ёсны айлчлалын өдрүүд дөнгөж дуусмагц энэхүү нийтлэл олон улсад цацагдав.
Орос газрын тосны экспортын татвараа 29%-иар бууруулав
Хоёрдугаар сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 21.3 ам.доллараар буурч байна. Тодруулбал, 1 дүгээр сарынхаас 29%-иар буурч 73.3 ам.доллараас энэ сард 52 ам.доллар болж байгаа юм.