Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн үнэ өсөв
Хятадын далайн “Qingdao” боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 5.9%-иар өсч, 54.04 ам.доллараар худалдаалагдаж байна.
Стандарттай өдөр
“Стандарт бол амьдралд шалгарсан шилдэг туршлага юм” гэж Штефан Кребс хэлэв. Тиймээс маш их хүчийг агуулдаг, тэр хэрээр маш олон давуу талыг бий болгодог.
Гангийн үйлдвэрлэл буурч байна
Дэлхийн гангийн холбооноос /WSA/ мэдээлж буйгаар 3 дугаар сарын дүнгээр гангийн гол үйлдвэрлэгч 65 орны нийт үйлдвэрлэл 138 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,7%-иар буурсан байна.
Шинэ гэрээ
Монголын улс төрийн амьдрал буцалж байна. Рио Тинто группийн CEO Сэм Уолш Монгол оронд амралтын өдрүүд тааруулж ирсний дараахнаас бужигнаан ширүүссэн юм.
Төмөртэйн ордын төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгов
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор боллоо.
“Эрдэнэт”, “Оюутолгой” компаниуд хамтран ажиллана
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулах чиглэлээр Монголын хамгийн том хоёр үйлдвэр хамтран ажиллахаар болж байгаа юм.
CRU: Зэсийн зах зээл сайжрахгүй
Оны эхний сард 2009 оноос хойших хугацаан дахь хамгийн доод үнэ буюу 5500 ам.доллараас доош үнэд хүрээд байсан хүрэн металын ханш 6000 ам.долларыг давж 6230 ам.доллар болтлоо өсөөд байсан билээ.
Австрали Хятадтай төмрийн хүдрийн асуудлаар ярилцана
Австралийн Сангийн сайд Жой Хоккей “Их Хорь”-ийн улс орнуудын Сайд нарын уулзалтаар Хятадын Сангийн сайдтай Вашингтонд төмрийн хүдрийн зах зээлийн ойрын 1 жил болон түүнээс цааших төлөвийн талаар ярилцана гэж мэдэгджээ.
Зэсийн экспорт өсч, бусад нь буурав
Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 44.5%-иар өсч 309.4 мянган тонн болсон бол үнийн дүн нь 46.7%-иар өсч 512.2 сая долларт хүрчээ. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48%-ийг дангаараа бүрдүүлж байна.
Гадаад худалдаа 6 сарын турш ашигтай гарав
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2015 оны эхний удирдын мэдээгээр гадаад худалдааны нийт эргэлт 1 тэрбум 779 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.2%-иар буурсан байна. Экспорт 1 тэрбум 77 сая доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9% өссөн бол импорт 701 сая доллар болж 295 сая доллар буюу 30%-иар буурчээ.