Шинэ мэдээ
“Терра Энержи” олборлолтоо 2 дахин нэмэгдүүлнэ
Өмнөговь аймагт орших “Баруун Ноён уул” коксжих нүүрсний төсөлд үйл ажиллагаа явуулж буй “Терра Энержи” компани Ашигт малтмалын газраас олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрөл авснаа өчигдөр мэдээллээ.
“Рио Тинто”, “Glencore” нэгдэж магадгүй
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” болон дөрөвдүгээрт бичигдэх үлэмж Glencore компани нэгдэж магадгүй гэх яриа өнгөрсөн 10 дугаар сард хэвлэлүүдээр шуугиан тарьсан. Харин энэхүү мэдээллийг “Рио Тинто” няцаасан. Гэсэн ч уг асуудал нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд үүнээс хойш ердөө сар хагасын дараа хоёр компани нэгдэж магадгүй талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр дахин цацагджээ.
Ерөнхий сайдын үг
Мэдээж Та бүхэн дунд болон урт хугацааны зорилтууд дээр нь илүү анхаарал хандуулсан болов уу. Өнөөдөр, маргааш, хэтийн зорилтоо эрэмбэлэн томъёолсон Ч. Сайханбилэгийн үг цэгцтэй, илэн далангүй байсан юм.
Кумторын ордоос 8.6 тонн алт олборложээ
“Сентерра гоулд” компанийн 100% эзэмшдэг “Кумтор Гоулд” компани эхний 9 сарын үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Тус компани эхний 9 сард 276.058 унц буюу 8586 кг алт олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар өссөн үзүүлэлт юм.
Оюутолгойн гэрээ өөрчлөгдөх үү
Монгол даяар “Оюутолгой” яах гэж байна гэж гайхсан, удахгүй шийдэгдэх нь дээ хэмээн горьдсон хүмүүс. Харамсалтай нь Оюутолгойн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй, бүр тодруулбал ирэх оны хоёрдугаар улирал хүртэл зогсонги байдалд орох, цаашид хэрхэх нь тодорхойгүй байдал үүсээд байгааг нөхцөл байдал харуулж байна.
Ли Көцян: Хятадын өсөлтийг хадгалах болно
Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн 10 дугаар сард 7.7%-тай гарсан нь өмнөх сарынхаасаа буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн 9 дүгээр сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцын өсөлт 8.5%-тай байсан юм. Гэхдээ өнгөрсөн сарын үзүүлэлт нь дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи хамгийн доод үзүүлэлттэй гарсан 8 дугаар сарын 6.9%-ийн хэмжээнээс дээгүүр дүн болж байна.