Шинэ мэдээ
Нүүрсний экспорт сайжирч 69 сая тоннд хүрлээ
Нүүрсний экспортын тээврийн зохицуулалт сайжирснаар нүүрсний экспорт 69 сая тоннд хүрч, 8,9 сая ам.доллар төвлөрүүлжээ. Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 1,5 сая тоннд хүрсэн мэдээтэй 2024 он гарлаа.
Эрдсийн зах зээлд никелийн үнэ огцом унаж, зэсийн үнэ өсөв
2023 оны металын биржийн арилжаанд идэвхтэй өрнөл ажиглагдаагүй ба металын худалдан авалтын хувьд никелийн үнэ хамгийн их унажээ.
Зэвэрдэггүй ган болон цахилгаан машины батарейд өргөн ашигладаг никель нь Лондоны металын бирж дээр 2023 онд 45%-иар унасан нь 2008 оноос хойш хамгийн огцом уналт боллоо.
Никелийн эрэлт хэрэгцээ тогтвортой өснө
Дэлхийн никелийн нөөцийг одоогийн байдлаар ойролцоогоор 350 сая тонн.
Австрали, Индонези, Өмнөд Африк, Орос, Канад дэлхийн никелийн нөөцийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Никелийн эдийн засгийн агууламж нь сульфид болон латерит төрлийн хүдрийн ордуудад ихэвчлэн тохиолддог.
Нүүрсэнд найдсан эдийн засаг
Манай улс экспортын гол орлогоо нүүрснээс бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын гүйцэтгэлээр нүүрсний экспорт 47 сая тонн, он дуустал энэ үзүүлэлт 52 сая тоннд хүрэх бүрэн боломжтой” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 10 дугаар сард болсон “Уул уурхайн долоо хоног” чуулганы индрээс илтгэж байв.
Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортыг хориглов
Хятад улс үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд газрын ховор элементийг боловсруулах зарим технологийн экспортыг хориглолоо.
Хятадын Худалдааны яам 12 дугаар сарын 21-нд электрон бүтээгдэхүүн, цахилгаан автомашины, салхин турбин зэрэгт ашигладаг байнгын соронз үйлдвэрлэхэд нэн хэрэгцээтэй 17 чухал газрын ховор элементийг олборлох, ялгах технологийг экспортлохыг хориглосон байна.