Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Танил үгс, шинэ ойлголт Эргэлдэгч рестораны цонхоор Ванкуверийг дээрээс нь тольдох сонирхолтой. Harbour Centre цамхгийн орой дахь ресторан аажмаар эргэлдэн, хотыг 360 хэмээр харах боломж олгоно. 2010 оны Ванкуверийн олимпийн үеэр дэлхийд танигдсан цагаан оройт стадион нүднээ содон.
Монголын шинэ боломж Дэлхийн хоёр том эдийн засаг Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалт Монгол улсын хувьд анхаарахгүй өнгөрч боломгүй үйл явдал юм.
Д.Галсандорж: “Оюутолгой” үйлдвэрийн зэсийн баяжмалын маркетинг, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж их байна “Оюутолгой” төслийн зэсийн үйлдвэрлэл, экспорт, худалдан авагч компаниудын талаар “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулан Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, уул уурхайн зөвлөх инженер, профессор Д.Галсандоржтой ярилцсан юм.
Оюутолгой ордоос олон улсын зах зээлд хүрэх баяжмал Хүн төрөлхтөний зэсийн хэрэглээний 30 хувийг дангаар хангах Чили улсад дэлхийн хамгийн том хоёр зэсийн уурхай байдаг. Атакама цөлд орших Эскондида ордыг 1990 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2 уурхайгаас жилд дунджаар 1.2 сая тонн зэс олборлож байна.
Цагаансуваргын эгзэгтэй өдрүүд Жил хүрэхгүйн өмнө “Вагнер Ази”-ийнхантай хамт Цагаансуваргын ордыг зорьж, тэдний 7.2 мВт-ын дизель станцуудын суурилуулалтын ажлыг сурвалжлах явцдаа үндэсний мэргэжилтнүүдийн гараар босч буй их бүтээн байгуулалтыг хараад бахдах сэтгэл төрж байв.
Цагаансуваргад төр хувь эзэмшихгүй тохиолдолд зээлийн гэрээнүүдээ хийж эхэлнэ Төслийн бүтээн байгуулалт 45%-тай явж байгаа ч санхүүжилтгүйн улмаас түр саатаад байгаа Цагаансуваргын ордод “Төр хувь эзэмших шаардлагагүй” гэж Эдийн засгийн байнгын хорооны эхний хэлэлцүүлгээр баталсан. Хэрэв “Төр эзэмшинэ” гэсэн шийдвэр гарвал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төслийн 34 хувийг эзэмшиж, Засгийн газар 360.6 сая ам.долларын бонд босгох замаар Цагаансуваргыг санхүүжүүлэх учиртай.
Эдийн засгийн эрүүл мэнд муу байна Уул уурхайн салбарын уналт хаана зогсох вэ гэдэг асуулт хариултаа хүлээсээр байна. Ойрмогхон “Оюутолгой” ХХК 300 ажилтнаа халаад байгаа бол “Саусгоби Сэндс” ХХК 200 гаруй ажилтандаа цалинтай амралт өгөөд байна.
Монгол улс ацан шалаанд: Арилжааны зээл авах уу, улс төрийн зээл хүсэх үү? Монгол улс дундаж орлоготой орон болсныг Дэлхийн банк 2012 онд зарласан. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 3673 ам.доллар болсноор монголчууд бид “буурай” ангиллаас гаран, “дундаж” хүрээнийхэн дунд орж ирэв.
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ба ХУУЛЬ Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсанаас хойш мөдхөн жилийн ойтойгоо золгох гэж байна. Намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ хэлэлцэх “завгүй” явна.
Хүнд нөхцөлд хүчийг үзэж буй монгол уурхайчид Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймаг буурал түүхийн арвин цадигтай. Их Монгол улсын үед Мэргэд аймаг хэмээн нэрийдсэн энэ нутгаас олдсон балар эртний хүний ясыг олон улсын эрдэмтэд судалж үзээд одоогоос 2.5-3 сая жилийн тэртээх болохыг тогтоосон байдаг аж.
“Монгол төмөр” хөтөлбөрийг удахгүй хэлэлцэнэ Эх орны төмөрлөгийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхээр төр засгаас анхаарч, салбарын яамд тодорхой төсөл Уул уурхайн яамны зүгээс Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллах Санамж бичиг байгуулан, экспортын “Нэг цонхны” бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ талаар Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйгээс тодрууллаа.
Таван жилийн дараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батжавхлантай ярилцлаа.
Хамгийн шилдэг уурхайг ч хааж мэдэхээр эрх зүйн орчинд ажиллаж байна Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Х. Энхсайхантай ярилцлаа.
2014 салбарынханд илүү боловсронгуй шийдлийг авчирна Дэлхийн уул уурхайн цогц программ хангамжийн чиглэлээр тэргүүлэгч “Micromine” компани энэ сарын 4-нд хэрэглэгч нартаа зориулан Micromine хэмээх программын шинэ хувилбарыг танилцуулах өдөрлөг зохион байгуулсан юм.
“Орхон говь” төсөл өмнийн говийн уурхайд, сууринг тэтгэж чадах уу? Төслийн удирдагч профессор, Усны судалгааны төвийн захирал Н.Сонинхишигээс Орхон голын усыг ашиглах боломж, анхаарах шаардлагатай асуудлын талаар тодрууллаа.
Сайн үйлсийн төлөө “уурхайчид” гольфоор өрсөлдөв “Tuul River country club”-д 6 дугаар сарын 28-ны өдөр “Miners Charity Golf tournament” буюу “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Одоогоос 4 жилийн өмнө анх “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани санаачлан тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон юм.
Green SCM - Байгууллагын хөгжлийн түвшинг илтгэж байна Бизнесийн бүх салбар ямар нэгэн хэмжээгээр өөрсдийн бизнес процессууд болон мэдээллийн хяналт, хамгаалалт, найдвартай ажиллагааг бүх түвшинд сайжруулах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх, үргүй зардлуудаа бууруулах, хүний хүчин зүйлсээс шалтгаалсан алдааг бууруулах зорилгоор мэдээллийн технологийг амин чухал хэрэгсэл болгон ашиглаж байна.
Д.Ганболд: Бид Оюутолгойн ТЭЗҮ-ийг нэхэж байгаа Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
MMC-ийн коксжих нүүрсний борлуулалт 13%-иар буурав Тавантолгойн Ухаахудагт нүүрсний олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй “Mongolian Mining Corporation” энэ оны эхний хагасын санхүүгийн тайлангаа гаргажээ.