Шинэ мэдээ
Монгол хөрөнгө оруулалтын орчноор “сүүл мушгив”
Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2014 энэ сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотноо болж байна. Хурлын үеэр буюу өчигдөр Монголын өдөр (Mongolia at PDAC 2014 Investment Conference) болсон бөгөөд Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний метан хий гаргаж авна
Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.
Жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжийг ашиглана
Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний үе шатыг 2013 онд батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эхний үе шатны техникийн шинэчлэлийн үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм.
888 төсөл 4.1 их наядын зээл хүсчээ
Засгийн газраас зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
Дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирно
Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гуравдугаар комиссын тавдугаар хэсгийн төмөр замууд буюу Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ, Вьетнам улсын төмөр замуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуралдаж байна.
Уурхайн НОГООН БүТЭЭН БАЙГУУЛАЛТ
Энэ жил “Mining Journal Awards” шалгаруулалтын хамгийн өрсөлдөөнтэй нь “Шилдэг эко уурхай” номинаци байлаа. Нийт зургаан өрсөлдөгч шалгаруулалтад оролцсоны дунд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Монполимет”, МNO, “Оюутолгой”, “Шивээ-Овоо”, “Энержи Ресурс” зэрэг компани байв.
Өрсөлдөгчгүй номинаци
Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байр суурийг эзэлж байна. Тиймдээ ч улс орны бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд аль ч түвшиндээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж, үүнд чиглэн ажиллах болсон билээ. Mongolian Mining Journal сэтгүүл ч уул уурхайн шилдгүүдийн шалгаруулалтдаа “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацийг бий болгосон.
Камерон МакРей: Хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна
“Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал асан Камерон МакРей Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтын буурсан нөхцөл байдлыг эерүүлэхэд зөв арга хэмжээ авч буй ч хайгуул, олборлолтын компаниудад үүсээд буй тодорхойгүй байдлыг арилгахад илүү ихийг хийх шаардлагатай гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ
ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.