Шинэ мэдээ
Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хамтран хөгжүүлнэ
Уул уурхайн яам, Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо Монгол улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х. Энхсайхан нар гарын үсэг зурсан юм.
Р.Фрийдланд кино бизнест хөл тавилаа
Эрдэс баялгийн салбарын маш амжилттай замналынхаа дараа уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд кино бизнест аз сорихоор боллоо хэмээн www.stockhouse.com сайт мэдээлжээ.
“Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хурал 12-14-нд, ШУТИС
Монголын Өрөмдлөгийн холбоо болон ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр өрөмдлөгийн ажлын менежмент, арга, техник, технологи, сургалт, судалгааны талаар хэлэлцэж, илтгэл тавих аж.
“Монголд хөрөнгө оруулах нь” чуулга 30-нд, Хонг-Конг
“Монголд хөрөнгө оруулах нь” сэдэвт ээлжит чуулга уулзалт өнөөдөр Хонкогт нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд манай улсад хөрөнгө оруулсан гадаадын уул уурхайн томоохон компаниуд болон хөрөнгийн зах дээр хувьцаагаа арилжиж санхүүжилт босгохыг хүсч буй Монголын цөөнгүй компанийн төлөөлөгчид оролцож байна.
”Discover Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 30-31-нд, Хүүхдийн ордон
10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм.
“Coaltrance Mongolia”, 23-24-нд Улаанбаатар зочид буудал
Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм.
Future Mongolia” 16-19-нд Буянт-Ухаа цогцолбор
Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы машин үйлдвэрлэлийн холбоо /VDMA/ “Future Mongolia 2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө гэсэн зорилго бүхий энэхүү арга хэмжээ 2012 оны тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт болох юм.
“Mining Mongolia 90” чуулган 5-нд, МҮЭСТО
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ.