Шинэ мэдээ
Goldman Sachs Хятадын банкны хувьцаагаа зарна
АНУ-ын Goldman Sachs Хятадын Industrial & Commercial Bank of China /ICBC/ банкийг эзэмшдэг үлдсэн хувьцаагаа 1,1 тэрбум ам.доллараар буюу үнэт цаас нэг бүрийг 5,47-5,5 хонгконг доллараар худалдахаар болжээ.
Зэсийн үнэ өсөв
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар нэмэгдэн, 7514 ам.доллар болсон нь сүүлийн нэг сарын хугацаан дахь дээд үзүүлэлт юм.
Нүүрсний үнэ шалдаа бууж байна
Австралийн нүүрсний FOB үнэ 2010 оны аравдугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүндээ хүрсэн тухай Платтс мэдээлжээ. Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдөр 139 ам.доллар/тонн, дундаж үзүүлэлттэй нь 127 ам.доллар/тонн болж буурчээ.
Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдэнэ
Хятадын Үндэсний Эрчим хүчний удирдах газраас эрчим хүч болон коксжих нүүрсний импортын хэмжээнд чанарын үзүүлэлтээс нь хамааран хориг тавихаар болжээ. Учир нь нүүрсний цахилгаан станцуудын ялгаруулдаг хорт утаанаас болж Хятадын маш олон хотод агаарын бохирдлын хэмжээ маш өндөр болоод байгаа юм.
Роснефть, Транснефть “Монголоор тээвэрлэх” тухайд эсрэгцэв
Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зиньпин ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Роснефть компани Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмэгдүүлэх 25 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр хийгдсэн билээ.