Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслөөс “Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр өнөөдөр уулзалт ярилцлага зохион байгуулав.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос гэрээгээ мөрдөхийг шаардав Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-г нүүрсний нийлүүлэлтээ хэвээр үргэлжлүүлэхийг шаардсан тухай Блүмбэрг мэдээллээ. “Чалко” компанийн хувьд 250 сая ам.долларын нийлүүлэлтийн гэрээгээ хүндэтгэж ажиллахыг хүсч буйгаа онцолжээ.
Төмрийн хүдрийн үнэ өндөр хэвээр байна “JPMorgan Chase & Co” компанийн шинжээчдийн таамаглалаар 2013 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн дундаж үнэ 130 ам.доллар байх төлөвтэй байна.
Австрали, АНУ-ын нүүрс үнэд орж эхлэв “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо энэ сарын 11-нээс зогсоосон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээ нь Австрали, Канад, АНУ-ын коксжих нүүрс нийлүүлэгчдэд сайнаар тусч эхлээд байна.
Оюутолгойн технологийг онцлох нь Өнгөрсөн оны Монголын уул уурхайн салбарын онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нээлт юм.
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com 2012 оны 12 дугаар сарын 18-нд компани тус бүр нь 30 сая ам доллар хүртэлх хөрвөх бонд болон өрийн бичиг гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан байна.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com 2012 оны 11 дүгээр сард мэдэгдэж байсны дагуу тус компани нийт 400 сая хонконг долларын хөрвөх өрийн бичгийг Golden Infinity болон CTF компанид гаргах болсон байна.
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn 2012 оны 12 дугаар сард тус компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com 2012 оны 12 дугаар сард тус компани албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com Тус компанийн хуулийн зөвлөх Sarah Armstrong-ийг Монгол улсын Авилгатай тэмцэх газар шалгаж байсан юм. 12 дугаар сард түүнийг бүрэн шалгаж дууссан тул тэрээр эх орондоо буцах эрхтэй болсон талаар мэдэгджээ.
Bestway - 0718 - www.ilinkfin.netbestway 2012 оны 12 дугаар сард тус компани хагас жилийн тайлангаа гаргасан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-нд дууссан хагас жилд тус компани 524,000 хонконг долларын борлуулалт хийсэн бол нийт цэвэр алдагдал нь 5.12 сая ХК долларт хүрсэн нь 2011 оны 9 дүгээр сарын 30-тай харьцуулахад 92.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com 2012 оны 12 дугаар сард тус компанитай холбоотой ямар нэг мэдээлэл зарлагдаагүй байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн байна. Нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоожээ. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болсон байна.
General Mining Corporation Ltd - GMM - www.generalmining.com General Mining Corporation Ltd нь баруун Австрали дахь Mt Success нэртэй нийт 58.40 гектар талбайг эзэмшихээр болсон байна. Компани Mt Success дээр 20 цооног бүхий өрмийн хөтөлбөрийг 10 дугаар сарын 24-нөөс хэрэгжүүлж эхэлжээ.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Voyager Resources компани өрөмдлөгийн ажлаа эхэлсэн байна. Компанийн сүүлийн үеийн судалгаагаар томоохон хэмжээний үндсэн орд олох боломжтой байгаа билээ. Компани өвлийн улиралд ч судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна гэж мэдэгджээ. Компани 12 дугаар сард шинэ мэдээлэл гаргаагүй байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com XanaduMine Limited Шарчулуут Уул зэсийн орд дээр өрөмдлөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Мөн Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажил хийж дуусчээ.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au Компани 2013 оны 2 дугаар улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж байгаа бөгөөд 86 метр өргөнтэй нүүрсний биет олсон байна.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Компани Өмнөговь болон Дундговь аймагт нүүрсний лицензүүд эзэмшдэг. Монголд бүртгэлтэй дээрх нүүрсний лицензийг эзэмшдэг Терра Энержи компанийн 80 хувийг эзэмшдэг байсан бол 12 дугаар сард 100 хувь болгож нэмж худалдан авсан байна.