Шинэ мэдээ
Зэсийн үнэ “дараалан” унав
Дэлхийн аж үйлдвэрийн гол түүхий эдийн нэг болсон зэсийн зах зээл сүүлийн хоёр өдрийн турш нэлээд уналттай байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэсийн үнэ нэг тонн нь 7980 гаруй ам.доллар байсан нь сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдоод байсан юм.
Геологийн 73 жилийн ойг тэмдэглэлээ
Монголын геологийн 73 жилийн ойн арга хэмжээг салбарын байгууллагынхан саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уулзаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог хэлэлцсэн байна.
Newera Resources нүүрсний судал илрүүллээ
Newera Resources компани Төв аймагт хэрэгжүүлж буй “Шанаган” төслийнхөө хайгуулын талбайд нүүрсний хоёр судал илрүүлснээ мэдэгджээ. Эдгээр судал нь 9-13 метрийн зузаантай, зарим хэсэгтээ 25.4-48.5 метр зузаантай байгааг тогтоожээ.
Ураны салбар дахь ойлгомжгүй байдал
Дэлхий дахинд. Өнөөдөр дэлхийн 31 оронд нийт 450 АЦС ажиллаж байгаа бөгөөд цөмийн 60 реактор шинээр ажиллахаар бэлтгэгдэж буй. Эдгээр нь дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг хангаж байгаа юм. Франц улс нь дэлхийн цөмийн энергийн зах зээлийн 78.1 хувийг дангаар эзэлдэг ч үйлдвэрлэлийн хүчин чадлаараа АНУ тэргүүлж байна.
Орос газрын тосны “60-66-90” татварын системийг өөрчилнө
Одоогоос жил гаруй өмнө дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч Орос дотоодын шатахууны хомсдолд орж, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барьж дийлэхгүйд хүрч байв. Тиймээс 2011 оны аравдугаар сарын 1-ээс эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ систем нэвтрүүлсэн билээ.
Эрдсийн захын уналт төсөв, экспортыг бууруулж байна
Одоогийн байдлаар Хятад болон Австралийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 140 гаруй ам.доллартай байна. Хэдийгээр өнгөрсөн сарын эхээр Хятадын Засгийн газар дэд бүтцийн 60 төсөлд зориулж нийтдээ 1 их наяд буюу 150 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа дэлхийн эрдсийн зах зээл харьцангуй сэргэх хандлагатай болж ирсэн. Үүний дараа зэс, төмрийн хүдрийн үнэ харьцангуй өссөн боловч коксжих нүүрсний үнэ мөн адил хэмжээгээр өсөөгүй юм.
Говь Гурвансайханаар аялсан тэмдэглэл
Анхныхаа томилолтоор Өмнөговь аймгийг зорихоор боллоо. Хаашаа л харна хараа бэлчээх зайгүй шамбааралдсан байшингууд дундаас ингэж нэг гарах нь тэр. Анх үзэх гэж буй хүний хувьд говийн талаарх төсөөлөл минь элсэн манхан, халуун уур амьсгал, шороон шуурга, тэмээгээр сэтгэгдэнэ.
“Шарын Гол” ХК шинэ захирлуудтай болов
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг “Шарын Гол” хувьцаат компани /SHG/ захирлуудаа өөрчилжээ. Шинэ удирдлагын багийн гишүүд нь олон улсын хүрээнд танигдсан уул уурхайн болон санхүүгийн туршлагатай мэргэжилтнүүд аж.